Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 16 November 2017

Сүүтэй мөөм

Төрөн төртлөө энэ муу хоёр мөөмөндөө таарсан, таараагүй мээмчиг авхаас өөр үйлчилгээ хийдэггүй байжээ.


Төрчөөд байжийсан чинь нэг найз хүүхэн надад эхний нэг сар мөөмөө арчилдаг гэж хэлж ухаан алдуулав ш дээ.

Уур хүржаам чинь. Юу вэ унтаж ч чадахгүй байхад мөөмтэйгөө ноцолдоно гэж үү энэ тэр бүр санаанд буухгүй байгаам чинь. Төрлөө, эмнэлэгт 2 хонолоо сүү ордоггүй, гэртээ гарлаа сүү ордоггүй. Тэр хооронд чинь саагаал байгаан саагаал байгаан, автомат саалтуураар.

Төрөөд 4 дэх хоногийн өглөө боссон чинь хоёр хөх чулуу чулуу. Яг энэ цээжин дээр хоёр хүнд юм зүүгдцэн юм шиг, ямар хэцүү байсан гэж сананаа.

Хүүхдээ хөхүүлэх гэсэн чаддаггүй, шууд л хөхөөр хооллох эмнэлэг дээр очлоо. Нэрээ бичүүлээд дарааллаараа орлоо. Украйн гаралтай сувьлагч угтаж авлаа шүү. Баахан юм асуулаа. Бас ч үгүй Монгол хүүхнүүд чинь 2 жил хүүхдээ хөхүүлдэг гэсэн ш дээ. Тийм болохоор одоо хүүхдээ хөхүүлж сурахгүй бол болохгүй энэ тэр гээд олон юм ярьж байснаа за би чиний хөхөнд массаж хийгээд тэгээд саана гэж авсан.

Бээлий өмсөөл дайрцан, ээ бурхан минь аймаар өвдөж байна гэдэг чинь би чинь орьлоод л, ааваа ээжээ дахиад л та нарынхаа нэрээр дуудаж байгаам чинь.

Бүр уйляаа уйлж болохгүй ёстой аймаар өвдөөд чаддагаараа баахан ориллоо. Тэгсэн нөгөөх чинь за би болих уу, аймаар өвдөж байх шиг байна тээн гээл тэгнэ хөөрхий минь. Би шүдээ зуугаад л би тэснээ, хүүхдээ хөхүүлж сурмаар байна үргэлжлүүл л гэнэ.

Нөгөөх чинь нөгөө муу 2 хөхийг чинь ёстой базах шиг болно. Би чинь босч гүйчих гээд сүүлдээ бүр юу гэж хэлсэн гээч, би энэний оронд дахиад төрий гэж хэлсий ш дээ ёоох ёоох тэгэхээр аймаар өвдсан байгааз.

Нийлээд бараг бүтэн цаг хөхөө базуулсан, ёоох ёстой аймаар өвдөлт чинь тэр юм билээ. Ядаж байхад байрлал нь эвгүй, яг энэ цээжин дээр, ёстой сонин.

Энэний хажууд ч хөхний толгой хагарах юу ч биш шүү дээ. Тэгээл шүдээ зуугаал одоо болтол хөхнийхөө толгойг хагалаал, хөхүүлээл байжийн.

Тэгээд хүссэн хүсээгүй бүтэн сар гаруй хөхтэйгөө ноцолдсон доо. Хөхүүлнэ, саана, массаж хийнэ, тослоно, одоо тэгээд яахаар том жижиг болчдог яадаг яадаг ч гэнэ үү тийм юм тоохоо больсоон.

Хүн амьтнаас горьдоод хөхөө өвтгөчихгүйхэн шиг байхсан гээл, манай ангийхан ирнэ гээд би тэгэхээр нь завгүй гэсийн. Дэнэг юмнууд чинь хоосон ирж хөх өвтгөчихвөл бөөн ажил зүгээр.

Надаас сарын дараа төрсөн бас л хамаатан садан, аав ээж нь Монголоос ирээгүй нэг хүүхэн саяхан надаас ингэж асуулаа. Чи унтахдаа мээмчигээ өмсөж байна уу өмсөхгүй байна уу гээд. Би бүр саваад унацан ва ха ха ха ха.

Би ч бас ганцаараа мөөмний асуудалтай биш юм байнаа л гэж бодлоо.

Хөөрхий тэгээл би чинь мөөмөндөө түүртээл байжийн.

4 comments:

  1. hoh ih getsuu baihaa, hamgiin emzeg bolohoor manaihan yag yu heregledeg yum bol? Eejeesee asuugaad nemergui yu?

    ReplyDelete
  2. пэээ, өмнөөс нь өвдчихлөө вайна

    ReplyDelete
    Replies
    1. Одоо дөжирсөөн. Өвдөж л байдын гээд тоохоо болив ш дээ.

      Delete