Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 31 October 2017

Канад улсад хэрхэн амаржих хийгээд амаржсан тухай

Болдог бол та хэдийгээ бүгдийг нь энэ сайхан газар авчирч төрүүлэхгүй юу?
Бурхан гуай: Манайхан араг түшээд сайхан төрдөг болсоон ТБ минь

Канадын визаны ангилалын хамгийн чанга нь ирж төрөхөөр хүсэгчдийнх гэсэн шүү. Бараг виза дардаггүй гэсэн.

Гэхдээ манайханд сайн төрүүлдэг эмч, эмнэлэг зөндөө байгаа байлгүй. Монголдоо байсан бол яаж ийж байгаад төрчихсөн л байгаа тээн.

Энд 6 сар ажиллаад, татвар төлснөөр жирэмсний амралт авах нөхцөл бүрддэг. Би гэдэг хүн нь нэг жил 3 сар ажиллачихсан байсан учираас хол машин барьж явахад хэцүү болоод 2 сарын өмнө дэкритээ авсан. Угаасаа төрөхөөс 2 сарын өмнө авч болдог гэсэн. Цахимаар хэрэгтэй мэдээллээ оруулаад л 14 хоног тутамд дансанд мөнгө орж ирнэ. Бүтэн жил энэ мөнгөө өгнө гэсэн. Орж ирэх мөнгө нь мэдээж цалингаас хамаарна. Би 2 газар ажиллаж байсан болохоор ямар хувиар мөнгө орж ирж байгааг мэдэхгүй л мөнгөө авч суугаа.

Энд бас аав нь хүүхдээ харж жилийн цалинтай дэкрит шиг амралт авах сонголт байдаг. АЗ-д мөөм байдаг бол түүнийгээ авах тун их сонирхолтой. Даанч мөөм байхгүй. Миний мөөмөнд сүү ордог ч болоосой гээл суугаа цаадах чинь. Гэхдээ энэ нэг жилийн цалинтай дэкритийг аав нь эсвэл ээж нь нэг нь л авч болно.

Төрөхөөс сарын өмнө нэг баахан асуулт хариулттай цаас бөглүүлж авсан. Төрөхтэй холбоотой бүх мэдээллээ өгөөд, ороо захиална.

За тэгээл төрөх болоод очиход бүх хүмүүс эелдэг, найрсаг сайхан угтаж авсан. Одоо ингэнэ одоо тэгнэ гээд л. Би ч өөрөө 100 хувь эмч сувьлагчдаа итгээстэй инээгээл инээгээл байлаа.

Очингуут эхлээд жижүүрийн үзлэг гээд хүүхдийн зүрхний цохилт энэ тэр үзээд миний гарт нөгөө дусал хийдэг зүү суулгаж өгөөд төрөх тасаг уруу оруулав.

Энд нэг юм хэлэхэд барагтай сувилагч миний судсыг олж чаддагүй, заавал хагалдаг юм. Ном ёсоор 3-4 удаа хатгаж хагалж бүр гар сольж байж нэг юм судас олов. Нөгөө хагарсан судас нь өвдөөд би бараг тэрэндээ түүртээл уйлкаадайн биш үү.

Төрөх өрөө рүү ортол сувилагч нь хүртэл солигддог юм билээ. Бүх ажил нь нарийн хуваарьлагдчихсан тус тусдаа сувьлагчтай. Нээх сайхан эмээ таарсан. Би чамайг төрүүлнэ. Ингэнэ тэгнэ гээд баахан юм хэлсэн. Удалгүй ч хүчтэй өвдөөд аххх би чинь юм л бол нөгөө сувилагчаа дуудаастай. Энэ нуруу аймаар өвджий ш дээ гэсэн чинь өвдөх ёстой л гэлээ.

Ээжээ ааваа, ахаа, эгчээ сүүлдээ бүр дуудаагүй хүн байхгүй. Та нарын бүгдийн нэрийг дуудсан гээд бод. Намайг орилох тоолонд нэг хүн ирж Эпидурал тавиулах уу гэж асууна. Би ч гэж 18-тай охин шиг би тэснээ л гээд байлаа. Орьлохыг ёстой үзүүлж өгсөн дөө.

Юмыг нэг тэсээд гардаг даа тээн. Төрөхийн өвдөлт бол арай л нээрээ мэдэхгүй ээ зүйрлэх юм байхгүй байх. Хүн чинь юм хум өвдвөл жишээ нь гар байлаа гэж бодход барьж мариад бас учиртай даа төрөх бол тийм биш, хэвтэж ч чадахгүй, зогсож ч чадахгүй, сууж ч чадахгүй ганц хийж чадах юм нь орьлох.

Найзууд ах дүү нар дотоод гадаадгүй АЗ уруу залгаад тэгэнгүүт миний орилж байгааг сонсонгуут зарим нь бараг айгаад яанаа ёстой аймаар өвдөж байх шиг байна тээн за за төрчөөд хэлээрэй гээд байсан гэсэн ха ха ха.

Тэгж тэгж одоо болсон дүл л гэсэн. Нөгөө эмээ маань яаж дүлхийг зааж өгөөд эмээ зүүн гараас, АЗ баруун гараас бариастай ёстой хамаг тэнхээ юмаа шавхаад 2 удаа дүлсэн, хүүхэд чарласан.

Хүүхдийг маань үзээд,жинлээд,өлгийдөөд шууд АЗ-д өгцөн. АЗ тэрүүгээр хүүхдээ тэврээл гүйгээд байдаг. Намайг тоож байгаа ч хүн байхгүй. Эмч нь төрүүлээл яваад өгчиж байгаам чинь. Тэгээл сувьлагч л  нааш цааш жаал оролдож байгаан. Хүүхдийг АЗ-д өгөнгүүт нэг сувьлагч АЗ-ыг утсаа өгчих зургий чинь дараад өгий гэсэн гэсэн.

Удахгүй хүүхдээ амлуул л гэлээ. Тусдаа хүүхэд амлуулдаг сувьлагч орж ирлээ. Найз хүүхэн, сувьлагч бид 3 амлууллаа. Бараг удаагүй хүүхдийн цусан дахь сахарын хэмжээ үзнэ гээд сувьлагч ирлээ. Хөлийн улан дээр нь үдээсний машин шиг юмаар хатгаад цус авж байгаам чинь. Би шууд өмнөөс нь уйлмаар санагдаж энэ тэр.Нэлээд сайн гарсан сайн амалсан байна л гэлээ. Хөөрхий муу шинэ ээж хөхнийхөө толгойг хагарсныг мэдээгүй л байлаа.

Удалгүй өглөө ч боллоо. Намайг төрсний дараах тасаг уруу шилжүүлнэ гэлээ. Дахиад өөр сувьлагч, өөр өрөөтэй болов. Залуувтар хүүхэн ирлээ. Хүүхдээ баасныг ч мэдэхгүй байж байтал баасан байна л гэлээ. Бид 2 бааж шээж үү гэж шалгахаа ч мэдэхгүй ккк.

Дахиад л хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг үзнэ гээд, үзлээ нэлээд буурсан байна. Хүүхдээ хөхүүл л гэлээ, хөхүүлж чаддаггүй ээ сувьлагчдаа хэлсэн чинь хөхөөр хооллох тал дээр мэргэшсэн эмч явуулна л гэлээ. Нэг эмч ирлээ. Ингэж тэгж барь, ингэ тэг гээд баахан заалаа. Намайг мөөмөө саагаад бай л гэлээ. Эмнэлэгээс автомат саалтуур гартлаа хэрэглэ гээд өгөв. Нөгөөхөөр 2 цаг тутамд саагаад л байлаа. Нэг хөхний толгой нэг л бишээ.

Орой дахиад л нөгөө сахарын хэмжээгээ үзнэ гээд үзээд бага байна одоо шууд формула өг гээд авчирч өглөө. Хүүхдээ цаашдаа хөхөөрөө хооллох уу, угжих уу гэлээ. Хөхөөрөө гэсэн чинь тэгвэл хуруугаараа сүү ортлоо тэжээ гээд гуурстай сүү авчирч өглөө.

Нөгөө гуурсаа хурууныхаа хажууд скочдоод бээлийтэй хуруугаа хүүхэддээ хөхүүлээд гуурсаараа сүүгээ өгдийн байна. Эмнэлэгээс гартлаа нэг ч төгрөг үрээгүй бүр гэртээ очоод дэлгүүр ортлоо хэрэглээрэй гээд нөгөө сүүнээсээ 2 хайрцагыг гархад нэмж өгсөн.

Шөнө болсон сувьлагч солигдлоо. Малайз гаралтай эмээ таарлаа. Ямар сонин нэртэй ээж бэ гээд л бид 2-ыг чинь шинэ аав ээжүүд гээд их тооноо. АЗ-ыг бүр авч яваад живх яаж хийх яаж бааж шээснийг нь мэдэх гээд кино үзжаам шиг зааж өгсөн гэсэн.

Хүүхдээ хэрхрүүлж чадахгүй байна гээл дуудна хөөрхий минь гүйгээл ирнэ. Оройхон болсон дахин өөр сувьлагч ирээд хүүхэд усанд оруулхыг заана л гэлээ. Хүүхдийг маань усанд оруулаад л ингэж барьна тэгж угаана гээд баахан заалаа.

Үүрээр хүүхдээ хажуудаа аваад унтаж байсан нөгөө эмээ нөгөө сахарын хэмжээгээ үзнэ гээд аваад явбаа. Би ч одоо бас шууд босоод явчиж чадахгүй болохоор нойрмоглоол байжийтал нэг мэдсэн хүүхэд маань хажууд байж байлаа. Өө болчсийн байлгүй, би ийм их унтцын байх даа гэж бодтол нөгөө эмээ хүүхдээ аваад явцым уу би шинжилгээгээ хийгээгүй байхад гээд ороод ирдийн ва ха ха ха. Тэгсэн чинь АЗ дагаж яваад нөгөө эмээ багажаа ажиллуулж мэдэхгүй мунгинаад хүүхдийг маань шалдалчихсан байхаар нь хүүхдээ аваад ирсэн байгаам. Буцаал хүүхдийг маань аваад явав. АЗ араас нь шогшоол гарч байгаам.

2 дахь өдрийн өглөө боллоо. Нэг эмч ирж хүүхдийн сонсгол шалгалаа. Дахиад хүүхдийн эмч гэж хүн ирээд хүүхдийг үзээд гархад болно гэлээ. Намайг 2-3 өөр эмч үзлээ. Давын дажгүй байна гэртээ гараа л гэлээ. Төрснөөс хойш хүүхэд бид 2-ийг өөр өөр төрлийн 10-д эмч л үзсэн. Бүгд л тус тусын юмаа үздийн байх. Над дээр бүр өвчин намдаах эм өгдөг гээд тусдаа эмч ирж эм өгсий ш дээ.

Эмнэлгээс гархад хүүхдийн машины суудалыг хүртэл шалгаад гаргасан. Бас надад нэг зузаан ном өгсөн. Ингэвэл тэгнэ тэгвэл ингэнэ гээд бүгдийг нь биччихсэн.

Намайг чинь усанд орж болно юу ч хамаагүй ид гээл эмнэлэгт бүр бургер хүртэл өгөхөөр нь идээл тэгж байтал найзууд 0 шөл гэж авчирч өгөөл түүнийг нь идээл бүр холин бантангий нь хутгасоон. Хоёр соёлын дунд яахаа мэдэхгүй байж байхаар гээд сүүлдээ бид 2 тоохоо байсан. Аав ээжүүд ярихаар камераар харчаад оймс өмс хүүхдэдээ ч оймс өмсгө гээд л энд тэгдэггүй л гээд бид 2 инээгээстэй.

Эмнэлэгээс гарсны дараа 7 хоноод бас нэг сувьлагч манай гэрт ирсэн. Хүүхдийн ор хүртэл шалгасан. Бас л баахан ном, мэдээ мэдээлэл агуулсан цаас өгсөн.

Нээрээ эмнэлэгээс гараад гэртээ ирэх замдаа би жирэмсэн хүн харагдвал ишшш энэ муу амьтныг бага өвдүүлж төрүүлээрэй гээд амандаа бувтнаал уйлаал ирсэн ш дээ.

Гэртээ гараад 24 цагийн дотор хүүхдээ хүүхдийн эмчид үзүүлдэг. Сар гаруй 7 хоног бүр хүүхдийн жин үзээд 2,4,6,12 сартайд нь вакцин хийдэг гэнэ.

Намайг болохоор 6 долоо хоногийн дараа эмч маань үзсэн. Хүүхдийн ч бай манай ч бай эмч үзэхдээ намайг чинь сэтгэл санаа гайгүй биз. Зөндөө олон хөтөлбөр юм байгаа шүү тийшээ ийшээ очоорой. Төрсний дараах синдром болчих вий гээд л тал талаас л хүмүүс санаа зовоостой.

Би гэдэг хүн нь дэлгүүр хэсэх онгод орчоол суужайн даа.

16 comments:

  1. Ээж гэдэг энэ хорвоогийн хамгийн эрхэм нандин хүн болсонд нь томоос том баярыг хүргье ээ!!! Үр нь эрүүл саруул бойжиж, аав ээждээ ачлалтай, эх орондоо хэрэгтэй мундаг хүн болог.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.Сайн ээж байх гэж их хичээж байнаа.

      Delete
  2. tursnii daraah gam gdg chini soyoloosoo gadna manai ornii baigal tsag uuriin ontslogoos boldiinmuu, mongol hunii fiziologoos boldiimuu, ih l utga uchirtai ed shig bnle shu. bodoltsooroi

    ReplyDelete
    Replies
    1. Нээх сүрхий гам бариагүй. Ингэж тэгсгээд л өнгөрсөн. Өөрийгөө тордох зав ч гардаггүйм байна лээ шүү.

      Delete
  3. нүдэнд харагдтал бичсэн байшдээ, бараг л хамт төрөөд гэртээ гарчихлаа шдээ. Төрөхдөө миний нэрийг бас дуудсан л байхдаа тэ хаха,, за тэгээд биесээ сайн бодоорой

    ReplyDelete
  4. Tegdiimdaa, kkk.Em amitnii lai lanchignii neg ni turuh yum gesen. Orilohoos uuriig chadahgyi gedeg ch ynen shyy ynen. Bolj ugvul honinii mahaar har shul hiij uugaarai, tenhrehed chini heregtei. Bi So-d tomiigoo gargaad tenherehgyi ih udsan. Mah shulnuusuu bolsiin bolov uu gej boddog.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүхэд бойжихын хэрээр ээж нь тэнхэрдэг гэж үнэн юм шиг байна.

      Delete
  5. Amerikiin hajuud mash hundee chiglesen aytaihan uilchilgeetei sanagdlaa. Mundag eej boljee congrats! Tursnii daraah amralt n Amerikt 2 doloo honog baidag gesen baihaa arai denduu.

    ReplyDelete
    Replies
    1. Манай Трудо ах жирэмсний амралтыг бүр сунгаад 1.6 жил болгосон. Би шинэ дүрмийн өмнө төрөөд 1 жил.

      Delete
  6. Saihan medee bna, za dahiad bayar hurgiyee. Biyee sn bodooroi. Gadaadad toroh saihan shuu gehgui yu hehe. Za torsonii daraah hoolloltiin talaar yamar zovlogoo ogch bna, yamar hicheel surgalt, nom bna zavaaraa bicheed bhig bodooroi.

    ReplyDelete
    Replies
    1. Эхний сар баахан уншиж, асууж байгаад сүүлдээ тоохоо больсоон.

      Delete
  7. Баяр хүргэе!!! :) Удахгүй муухай маамуугийн тухай алиа алиа пост уншина гэж бодохоор гого :)

    ReplyDelete
  8. баяр хүргэе ямар гоёйн хуваалцаад

    ReplyDelete