Угийн уяхан хүн чинь улам уяхан болсоон. Ээжийн тухай дуу сонсохоор сад асгаруулчих гээдээ...
Гэнэт өөрөөсөө энэ нөгөө төрсний дараах синдром нь биш байгаа гэж асуугаастай. Бижигхэн улаан жаал орьлоод л гарч ирсэн. Яг тэр агшинд дэлхий зогссон уу яасан бүү мэд.
Энэ бижигхэн хүнд амьдрал бэлэглэж улмаар АЗ бид 2 хорвоо ертөнцтэй таниулж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгнө гэж бодохоор бүр дотроос нэг юм гарч ирчих гээд, бас дотор нэг юм дүрэлзээстэй.
Бид 2 өмнө нь ангайгаал хану үзээл, цахим ертөнцөөр баахан зугаалаад л, гадуур тэнээл, дэлгүүр хэсээд л амьдарч байдаг байж. Одоо бодохоор үгүй ээ мөн завтай байжээ, яаж цаг хугацаа өнгөрч байсан байнаа гэж бодоостой. Хоёулаа яриад инээгээстэй.
Хоёр талд ижий нар минь л баярлаж суугаа байх. Хүү минь, охин минь үр хүүхэдтэй боллоо гэж айл саахалтынхандаа нүүр бардам орж, нүдээ баясгаж, чихээ мялаалгаж ярьж яваа бизээ.
Амьнаасаа амь, ухаанаасаа ухаан, биенээсээ бие төрүүлнэ гэдэг чинь үнэхээр төгс, яруу гайхамшиг юм байна. Энэ гайхамшигийг бүтээгч эхчүүд, эмэгтэйчүүдээ магтан дуулья.
Хүүхэд насны хөл хүнд эмэгтэй, төрсөн хүмүүсийн талаарх дурсамж нь манай суманд байдаг эхчүүдийн байр. Тэнд хөдөөнөөс төрөх дөхсөн эмэгтэйчүүд, төрөөд эмнэлэгээс гарсан эхчүүд байрлаж байдагсан. Их цэвэрхэн, гоё энергитэй байр, бид байн байн цонхон дээр нь очиж зогсдогсон. Бодвол жоохон хүүхэд л харах гэсэн санаа байсан байх. Би харий би харий гээд л сахилгагүйтнэ.
Дараагаар нь 18 нас хүрээд ангийн охидууд эхнээсээ төрж эхэллээ. Хамгийн ихдээ ойрхон бол очиж хэдэн минут саатаж, бэлэг сэлт өгч, цай хоол идэж ууж, ойр зуурын сонин сайхан ярьж байгаад л явдаг байв. Сүүлд нь ах, дүүгийн эхнэрүүд хэд хэд дараалаад төрлөө би гэдэг хүн баяр хүргэж байснаас даавуу ч угааж байсангүй. Нэг л ажилгүй, завгүй хүн байж. Хол ч байж дээ. Аз болоход тэд маань ээж, аавынхээ дэргэд төрж амаржиж, сэтгэл амар байсан байх.
Хүний газар төрж амаржина гэдэг амаргүй байв. Гэхдээ л болно, бүтнэ, эмч эмнэлэг сайхан гээд л гүрийгээд давж гарлаа. АЗ бид 2 төрөх гээд эмнэлэг дээр очоод хүлээн авалт, хяналт гээд баахан дамжлаг шат даваад төрөх өрөө рүү явж байтал манай хяналтын эмч таараад сайн уу та 2 минь, өрөөндөө орж бай, би одоохон очиж чамайг үзнэ гэтэл АЗ таньдаг хүн таарах чинь яасан сайхан юм гээд санаа алдаж билээ.
АЗ ингэж хэлэнгүүт би зүв зүгээр байсан хүн чинь юу билээ гэж бодсон ч орчиндоо хүн бас дасдаг юм байна. Хөөрхий найз хүүхэн минь ирж бүтэн шөнө нойргүй хоносон доо.
Дараагийн бичлэг дээрээ хэрхэн төрсөн тухайгаа яруу дотоор бичиж уншигч хэдэн эрчүүдийгээ айлгий даа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
За мундаг бүсгүй, АЗ, хөөрхөн маамууд баяр хүргэе ээ. Биеэ сайхан бодоод маамуугаа өдөрөөр өсөхийг нь хараад баясаад л байж дээ.
ReplyDeleteГялайлаа.Баясаад л сууж байна.
DeleteБаяр хүргэе! Биеэ сайн тордож байгаарай.
ReplyDeletebayr hurgey. minii setgegdel eruusuu orohgui bgaa, block hiigdsen bhaa hehe.
Deleteyamartai ch bayr hurgey, gam sain bariarai.
Гялайлаа. Биеийг харин гаргуунд хаях шиг боллоо.
Deletebayr hurgeyee. setgegdel bichiheer l orohgui yum.
ReplyDeletegam sain bariarai.
Гялайлаа.Гам ёстой бариагүй ээ.
Deletehuue orchihloo, bichleguud chin sonirholtoi shu.
ReplyDeletedaraagiin bichlegiig tesen yadan huleey.
баяр хүргэе ээ!!
ReplyDeleteБаярлалаа
Deletezaaa bayar hurgeye huurhunuuduuu :)
ReplyDeleteEej bolohoor bas shine ertunts neegdene deee, sonin shuu
Az jargel eruul enhiig husyeeee
Баярлалаа хө. Шинэ ертөнц нээгдээд сайхан байнаа.
DeleteZa bayar hurgiyee, saihan medee baina. Az jargal, eruul enhiig husye.
ReplyDeleteБаярлалаа
DeleteZa bayat hurgey, ingeed eej bolchihdog horvoo yum daa, yasan ch hurdan yum!
ReplyDeleteБаярлалаа.
Deleteбаяр хүргэе. ээж болохоор уяхан болчдог юм билээ.
ReplyDeleteУлам уяхан болсон.
DeleteБөөн хариуцлага уу? Манай ТБ ч угийн хариуцлагатай хүн одоо ээж болоод бүүр хариуцлагатай болж бгаа бх даа. Би ч дүүгийн хүүхдийг өсгөсөн, бас эгчийн хүүхдийг нилээн харж бсан, мэдэхгүй юм бвал асуугаарай гээд томорчихдиймуу ккк.
ReplyDeleteХичээж байнаа. Өөр мэдрэмж байна шүү.
DeleteЗа баяр хүргэе ээ.Би том хүүгээ төрүүлсэн оройгоо юм л бол уйлчаад байсышд, оройтож төрсөн гөхшин хүүхнүүд тэгэж нялхардын биш үү!?
ReplyDeleteНадаас асуух юм байвал асуугаарай, цаадах чинь бөөн туршлага болсон шүү.
Уйлах нь гайгүй гэхдээ эмзэгийн эмзэг, мартамхайгийн мартамхай болсоон.
DeleteХүүеэ ямар сайхан мэдээ вэ? Баяр хүргэеэ!
ReplyDeleteГялайлаа
DeleteЭнэ хүмүүс чимээгүй байж байгаад хүүхэд гаргаад байх юм аа, хэлж барь л даа...ккк
ReplyDeleteНууц кодоор хэлсээн ккк
DeleteBayar hurgeyee, Saikhan medee bn
ReplyDeleteБаярлалаа
Delete