Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 1 August 2017

Хэцүү ажил

Нэг жил Монгол хэл заасан туршлагаасаа бичнээ. Их амаргүй ажил байна лээ.


Монголд хичээл зааж байсан дээрээс нь байнга цахимаар хүнд хичээл заадаг болохоор ер нь их боломжийн санагдаад шалгалт шүүлгийг нь өгөөд багш боловоо.

Тэгсэн чинь их өөр байдын байна. Унаган Англи хэлтэй хүүхдүүдэд чинь 7 хоногт 2.5 цаг хичээл заагаад л Монгол хэлтэй болгочихно гэвэл шал худлаа.

Хамгийн гол нь гэр бүлийн орчин, аав ээжийн нөлөө их чухал юм байна гэдгийг сайн ойлгосон. Аав, ээж нь гэртээ Монголоор ярихгүй бол тэгээд би мянган удаа хичээл заагаад энэ хүүхдүүд Монгол хэл сурахгүйм билээ.

Тэгээд одоо чинь хүн хүн янз болохоор хүүхэддээ чухам их анхаарал тавьдаг хүн байхад надад Монгол хэлийг нь даатгачихдаг эцэг эх бас байна шүү.

Сүүлдээ ер нь хүүхэд нь Монгол хэлгүй өсвөл тэдэн жил л Монгол сургуульд явсан юу сурсийн гээл босоод ирж мэдэх юм билээ зарим эцэг эхчүүд.

Хүн ер нь аливаа юмыг өөрөө л биеэрээ туулж байж ойлгоно уу гэхээс хажуу хөндлөнгөөс мянган удаа хараад ер ойлгохгүй юм шигээ.

Аав ээж нь хүүхдүүддээ Монгол хэлээр ярихыг чухалчилах хааяадаа ном хамт унших гэх мэтээр хичээхгүй бол миний Монгол хэл сургах гээд байгаа хэцүү ажилыг ойлгохгүй юм шиг байгаан.

Гэхдээ би нэг жилийн хугацаанд бүх чадлаараа хичээсэн. Хүүхэд бүртээ тулж ажилласан. Эхлээд даалгаварыг нь шалгаж уншуулаад, асуугаад дараа шинэ хичээлийг нь нэг нэгээр нь заагаад уншуулж байтал нөгөө 2.5 цаг минь дуусах нь тэр.

Дундуур нь хүүе чимээгүй бай, битгий гүйлд мүйлд гээд бас хашгирах гэж бөөн зовлон. Энд чинь хүүхдийг загнаж болохгүй ширүүн үг хэлж болохгүй болхоор тэгээд хонь хурга нийлсэн юм шиг л хичээл хийнэ шүү дээ. Тэгж байтал хөвгүүд нь хоорондоо зодолдоно, уйлалдана, бөөн драма болно.

Эхний улирал их эрчимтэй явж байгаад дуу шүлаг заагаад дараагийн улирлаас нь Д.Болдбаатар багшийн Монгол гэрийн аргаар багачуудад нь үсэг заахгүй шууд уншуулж сургасан. Хүүхдүүд чинь харин ёстой урамтай хурдан сурдын байна лээ ш дээ. Үсэг мэдэхгүй ч гэсэн шууд уншиж сурч байгаам чинь.

Ирэх намраас би хичээл орохгүй, жилийн чөлөө авчихсан байгаа. Одоо бас мэргэжилийн багш хайгаад л байна. Бас нэг гайгүй хүн олчихийнсон гээл явжийн.

Дараа жилээс би ажилдаа орхоор бас зааж чадхым уу үгүй юмуу мэдэхгүй ээ. Бас их халширч байнаа. 5 өдөр үндсэн ажилаа хийчихээд 6 дахь өдөр өглөө эрт босоод явна гэдэг чинь бас их амаргүй юм билээ. Бүтэн жил 6 өдөр ажилласан гэхээр өөрөөрөө бахархмаар санагдчихлаа ккк.

Хүүхдүүдийн дулаанн энерги, инээсэн орчинд ажиллах нь сайхан, Монгол хэл заах нь хэцүү, зарим хүүхдүүд бүр би Монгол хэл сурмааргүй байна гээд орилы ш дээ. Тэгэхээр нь өрөвдөх ч шиг. Нэг хүү ганц удаа ирээд дахиж би Монгол сургуульд явахгүй гээд ирээгүй хэ хэ хэ.

Бүтэн жил хичээл заасан хэрнээ л манай ангид багшаа гэдгээс өөр Монгол үг сураагүй хүүхэд байгаа ш дээ. Бүр сурахгүй, уншихгүй гээд уурлаад зогсчихно. Тэгээд одоо яалтай билээ. Би Монгол хэл сурмааргүй байна багшаа, тогломоор байна гээл гуйчихна.

Зарим нь бүр орж ирээл багшаа уйдаад байна ш дээ өөр юм хийе л дээ гээл гуйна. Би Монгол хэл гэдэг ял тулгах гээд байгаам шиг ай мөн хэцүү шүү дээ.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа эцэг эхчүүд минь гэртээ л сайн Монголоор ярьж хүүхэддээ сайн ойлгуулж, орчин бий болгож байхгүй бол мань мэтийн багшид хамаг хариуцлага өгчихөөд яваад байж болохгүй шүү дээ.

Жилийн эцэст ч би тэгээд бууж өгсөөн бууж өгсөн. Монгол уруугаа явж хүүхдээ Монгол хэлтэн болгохгүй бол энд ёстой бүтэхгүй юм байна гэж шийдэлд бараг хүрэв. Тэгсэн манайд өөр хотоос энд төрсөн 2 хүүхэдтэй Монгол айл зочлоод явлаа. Тэгсэн 2 хүүхэд нь аав ээжтэйгээ, бид 2-той дувт Монголоор яриастай. Ёстой хөөрхөн. Харин хоорондоо Англиар ярихын байна лээ.

Тэгэхээр нь бас урам ороод за байж аав ээж нь сайн хичээвэл болдын байна гээд бас бодоод л байна. Ер нь тэгээд Монгол аав ээжтэй Монгол хүүхэд байж Монгол хэлээрээ ярихгүй бол бас хэцүү еэ. Одоо яанам бэ яанам.

Одоо тэгээд өөрийнхөө хүүхдийг гарахаар нь жинхэнэ яаж гадаадад Монгол хэлтэй хүүхэдтэй болох вэ гэдгийг үзнэ дээ. Түмний хүүхдийг Монгол хэлтэй болгож чаддаггүй юмаа гэхээд ядаж өөрийнхөө хүүхдийг Монгол хэлтэн болгох гэж хичээнэ дээ.

5 comments:

  1. Mash amarkhan. Manaih gertee, mongol humuustei baihdaa dandaa Mongoloor. Gaduur, esvel Amerikuudtai baihdaa English eer yarih duremtei. Oroi untahad ni Mongoloor ulger yarij ogno. Tgeed l boloo.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү, сурч байна уу, гайгүй байна уу?

      Би нэг л хашраад байгаа шүү дээ.

      Delete
  2. Тэхх, гэрийн хүмүүжил асар их нөлөөтэй. Бид гэртээ хүүхэдтэйгээ англиар ярьдаггүй, охин маань цэцэрлэг дээрээс сурч ирсэн англиараа өөдөөс ярина, би монголоор хариулна. Тэгэхээр тархи нь задарч, хоёр хэлээр зэрэг ярьдаг болж болмоор харагдаад байгаа юм.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгсээр байгаад Монголоор ойлгоод Англиар хариулдаг болоод байх шиг. Манай Монгол хэл бас хэцүү хэл шүү.

      Delete
  3. сайн уу ТБ би чиний блогийг эртнээс уншсаар ирсэн. Би чамтай холбогдож санал тавимаар байна аа. Надтай холбогдоорой.
    bbarsaikhan@yahoo.com

    ReplyDelete