Миний нөгөө малчин айлд туслуулхаар явуулсан хэдэн хүмүүсийн арай гайгүй нэг нь надаас тогоо нэрмээр байна заагаад өгөөч гээд шалаад болдоггүй ээ.
Хөөрхий ээж маань л миний юу хийх гээд яах гээд байгааг сайн ойлгох юм даа. Нэг Голланд фермчин хүүхэн явуулсан чинь ээж их юм зааж өгчээ. Ээж Монголоор яриад л нөгөөх маань их сайн ойлгосын байхоо.
Танай ээжээс зөндөө их юм сурсан л гээд байх нь тэр. Сурах гэж оролдсон нэг юмных нь нэг нь тогоо нэрэх байжээ. Одоо нэрмэлд нь ороод ууна гэж баймааргүй юм. Бодвол тогоо нэрэх үйл явц бас хэрэглэдэг төмпөн шанага нь мань хүний зүрх сэтгэлийг эзэмджээ гэж ойлгохоос.
Гэртээ харьсан цагаасаа хойш л над уруу би тогоо нэрмээр байна гээд байхын. Би ч эхэндээ хэцүү ш дээ хүүхээн гээд байсан чинь бүр жинхэнээсээ нэрэх гээд байгаам шиг байна ш дээ.
Яг үнэндээ тогоо нэрнээ гэдэг чинь нээх тийм хүн болгоны хийчих ажил биш л дээ. Айргаа бүлэх, исгэх, гал малаа тааруулах энэ тэр гээд юманд чинь учир жанцан их бий. Энэ бүхнийг би тэр муу золигт яаж ойлгуулдын байгаан бүү мэд.
Айргаа исгэнэ тарагны хөрөнгөн дээр сүүгээ хийгээд бүлээд байна даа гэсэн чинь хөөх тийм үү би мэдээгүй ш дээ гэж намайг цочроов.Дараагаар нь миний санаа зовж байгаа юм бол бүрхээр. Хөөш чамд бүрхээр байна уу гээд байдаг, манай хүн надад бүх багаж хэрэгсэл, төмпөн шанага байгаа л гээд байхын.
Архины хувин, жалавч, ороолт энэ тэр байгаа л юм байх даа. Золигийн хүүхэн чинь юундаа ингэж хэцүү юманд дурлаад намайг бас энэ холоос ядаргаанд оруулаад байгаа юмб дээ.
Ер нь бол хөдөө өссөн хүмүүс тогоо нэрж чадна гэхдээ бас архи нь ямар гарах вэ гэдэг чинь бас их учир шүү дээ. Тогоо нэрсэн хүн болгоны архи чанга гарахгүй шүү дээ.
Тогоо нэрж байгаа хүний энерги, зан аашыг дагасан энэ тэр гээд бас ярих юм их байгаа шүү дээ. Би ч ярихаас яахав дээ хүүхэд насаа тогоо нэрж, цагаан идээ боловсруулж өссөн хүн чинь.
За тэгээд өчигдөр тэсэлгүй хөөе хүүхээ чамд ер нь юу юу байна надад хэлээтхээ, ялангуяа тэр төмпөн савны зургаа явуул гэсэн чинь надад ямаа байна, сүү нь байна тогоо нэрэх чин их хүсэл байна гэж авдым даа ва ха ха ха.
Тэнд нэг хүүхэн хэдэн ямаатай, сүүтэй байгаад байдаг, төмпөн шанага байхгүй. Энд нэг хүн нэг л их тогоо нэрдэг мэдлэгтэй байгаад байдаг. Яаж шүү жалавч малавч бэлдүүлж тогоо нэрдийм байгаам бүү мэдээ бүү мэд.
Ядаж өрөм хийеээ гэсэн бол бас өөр тээн, явж явж тогоо нэрэх шүү...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
"Chi ehnees n Yopon sake nereed surchih tegeed chadaj baival Mongol arhi nerne process n ih evgui!" gej hel. Sake chine ayguid bol arai tsuun ajillagaatai baij magad. Ugaasaa evrop amerik dayar nermel arhi moonshine geed nuguu nerdeg yumnuud n zunduu baidag. Evropt ih changa ayguid bol ter nerdeg yum n aihtar tatvar huraamj litsenztei baih. Harin manai burheer bolhoor nerdeg yumnaas ih amar haragdaad horhoig n hudulguud orlogiin eh uusver geed baigaa baih.
ReplyDeleteZaaj ugvul tehnologio nileen buruu zaaj uguurei. Undesnii patentiig uchir zuggui tsatsah muu zuil.
DeleteБи их сүртэйгээр яриад сүр хүч, эрмэлзэлийг нь унтаарсан бололтой. Сүртэй юм бичсэн л дээ хэ хэ хэ.
Deleteсайн уу ТБ би чиний блогийг эртнээс уншсаар ирсэн. Би чамтай холбогдож санал тавимаар байна аа. Надтай холбогдоорой.
ReplyDeletebbarsaikhan@yahoo.com