Хөдөөний айлд туслах малчин явуулаад бүтэхгүй болохоор нь сумдын сургуульд багш явуулахаар шийдлээ.
Мэдээж өөрчлөлтийг өөрөөсөө гэгчээр сумынхаа сургуулиас эхлэхээр боллоо. Нэг дөнгөж төгссөн Америк залуу намайг шалаад болохгүй байхаар нь чи манай суманд очиж Англи хэл заа гэтэл зөвшөөрлөө. Баахан бичиг, цаас, ярилцлага энэ тэр болов. Аав ээж нь хүртэл надтай ярив.
Би айх ч шиг, юу хийж байгаа билээ гэж бодох ч шиг. За тэгээд манай хүн 6 сар байна гэхээр нь сумынхаа сургуулийн захиралд хэлтэл асуудалгүй бид сурагчын дотуур байранд нэг өрөө гаргаад байрны хүүхдүүдийн хоолноос өгнө л гэж байна.
Миний бас нэг хийж чаддаггүй юм нь Монголын байдал нөхцөлийг сайн тайлбарлаж чадахгүйд байдаг. Тэс өөр шүү, манай улс дөнгөж хөгжиж л яваа улс шүү их юм бодуузай бла бла гээл өөрийнхөө үзсэн харсан бүгдийг л хэлдэг. Мэдээж нүдээрээ үзээд бөөн шок л болдог байх ккк.
За тэгээд шинэхэн төгссөн багш маань Монголд буулаа, аймаг явлаа. Аймгаас манай сумын сургуулийн захирал очиж тосч авлаа. Би ч эхний хэд хоног хүүе хаая гэж байснаа сүүлдээ ч болив. Хүүхдүүд амрахаар хөдөөний айлд очиж үзүүлээрэй л гэлээ. Манай хүн хүүхэд бүр манайд оч гээд урилгандаа дарагдсан л гэсэн.
За тэгээд л би чинь чих тавиад л за одоо манай сумныхан Англиар ярьж гарна даа л гээд дотроо их хүлээлттэй байлаа. Бас нэг халтар малтар биш унаган Англи хэлтэй хүн уярааж явуулна гэдэг чинь бас том ажил биз дээ айн.
Хийж байгаа ажилынх нь талаар зураг мураг явуул л гэлээ. Манай багшаар дүрэм л заалгаад болдоггүй. Англи хэлний багш нарт нь хэллээ. Наад хүнээрээ дүрэм битгий заалгаад бай, 100 хувь ярианы хичээл оруул гэлээ. Манай хэд ойлгодоггүй ээ. Ойлгох шинж ч байдаггүй.
Сумын төвийн албан хаагчид, оршин суугчидад Англи хэл заагаарай гээд нөгөө багшдаа захьлаа. Бас л дүрэм заалгуулаад болдоггүй. Сэргэлэн хүн байсан бол 6 сар тэр багшийг гэртээ хооллож ундлаад шууд TOEFL, IELTS өгнө гээд ярьж явна биз дээ айн. Манай суманд тийм хүн байдаггүй ээ хөөрхий. Бодвол бүгд нам хөөгөөский л байх ккк.
Чаддагаар нь сумын сургуульд бага ангийн багш хийдэг дүүгээ баахан түлхлээ. Манай хүн ч байдаггүй.
3 сарын дараагас нэг л өглөө нөгөө багш маань над уруу Монголоор бичиж ярьж эхэлсэн дээ. Би бөөн цочролд ороод. Үгүй ээ нээрээ энэнд Монгол хэл зааж байхаар гэж мөн их бодвоо.
Тэгээд яахав нэг л сайхан гадаад багштай сургууль өөрөөс нь Англи хэл сурах биш Монгол хэл заагаад 6 сарын дараа явуулчиж байгаам чинь. Урам хугарааский.
Нэг сайхан юм нь манай хөдөөнийхөн цайлган цагаан бас зочломтгой зантай болохоор зочилж дайлах юм нь манайхны хаана ч толгой өвтгөхгүй ва ха ха ха ха ха ха ха. Идсэн, уусан дайлсан зураг хөрөг дүүрэн гэж жигтэйхэн.
Хажуу сумдын сургуулиуд нь атаархаад танайх яаж багш авсын манайх авна гээд нэг сумын багш над уруу бүр өдөр шөнө залгаад болдоггүй ээ. Энэ ёстой юм сургаж мэдэх авгай байна, дараагийн багшаа танайх уруу явуулнаа л гэлээ.
За тэгээд нөгөө их залгаад байсан сумын сургуулийн захирал уруу 2 хөөрхөн Герман охин явуулахаар боллоо. Захирал авгай ч уриалгахан ёстой хоол байр асуудалгүй л гэжийн. Баахан бичиг цаас болж болж нөгөө 2-оо явууллаа. Аймаг дээрээс захирал авгай ирж тосч авлаа.
Манай багш нар Англи хэлтэй, хэл нэвтрэлцэхэд асуудалгүй л гэжийн. Сумын сургуулиудын багш нар Англи хэлний ярианы чадвар 00 гэдгийг би маш сайн мэддэг хүний хувьд инээд хүрээд л сууж байлаа. Гадаад багш ирээл сайн уу сайн гээл ярианы Англи хэл нь дуусааский хүмүүс шүү дээ. Тэгээл хүмүүс над уруу залгаж эхлэнэ дээ. Энэ юу гээд байна гээл...
Ингэ тэг гээл алхам тутамд энэ холоос орчуулга хийнэ гэдэг их хэцүү шүү дээ. За тэгсэн нөгөө захирал авгай манай 2 багшийг дагуулууд аймгийн засаг дарга, Боловсрол соёлын газраар дагуулж ороод би ийм 2 багш суман дээрээ ажиллуулах гэж байгаа гэж баахан улс төржөөд миний цөсийг хөөргөв. Надад юу ч хэлээгүй байсан болохоор нөгөө 2 юм мэдээгүй би ч мэдээгүй бид 3 бөөн шоконд орвоо.
Өглөө боссон чинь зүгээр бөөн зураг хөрөг. Гадаадаас багш ирлээ мирлээ. Ээ бурхан минь хөдөөнийхөн чинь ингэж аймаар улс төрждөгийг та нар хэлэхгүй яасын бэ. Бараг хүн болгон манай 2-той зургаа татуулж нүүр ном дээрээ тавьсан харагдав. Бүр засаг дарга нь хүртэл хоцорсонгүй ээ гэж.
Нөгөө 2 над уруу смс шидээстэй. ТБ энэ юу болжийн л гээд байх нь тэр. Бүр намаараа цуглаж байгаад хар ПР хийсийм шиг байгаам, миний бүр уур хүрсэн гэж нээрээ.
За тэгээд өдөржин улс төржсөний эцэст 2 багшаа аваад сум уруугаа явах шиг боллоо. Очоод л хэл авалцахгүй, би энэ холоос орчуулга хийгээстэй. За байз 6 англи хэлний багштай том сургууль гэсэн шүү.
Захирал авгайн бас нэг дургүй хүргэсэн зүйл нь миний хэлсэн юмыг ерөөсөө дагахгүй. Наад 2-т чинь би ийм мэдээлэл өгсөн. Та ингээрэй тэгээрэй, байхгүй тас өөрийнхөөрөө зөрнө.
Тэгэнгүүт нөгөө 2 над уруу дайраад ТБ чи тэгсий ш дээ. Энэ авгай чинь ингэлээ гээд л.Хаа очиж манай сумынхан их дуулгавартай байсан байна лээ.
Тэгээд нөгөө 2-ыг дотуур байранд оруулчихсан. Хүүхдүүд юу мэдхэв бараг л өрөөнөөс нь гарахгүй, хувцас хунарыг нь солиулахгүй л дагасын байх. Ийм жижиг сажиг юмаа би ч бас захирал авгайд хэлэхээ мартаж.
Бид 2-т завсарлага өгөхгүй байна, ном материал байхгүй байна гээд л нөгөө 2-ын асуудал дуусдаггүй.
Нэг өглөө боссон чинь нөгөө 2 чинь ТБ ярих хэрэгтэй байна том асуудал гарлаа л гэжийн. Би ч палхийгээл явчихлаа. Би ч одоо эд нарыг өвдөж хавдаж, осол аваар гарах вий л гэж маш их айдаг хүн шүү дээ.
Яараад л залгатал, бид 2-ын хичээл зааж байсан бүлгийн хүүхдүүдээс өнөөдөр захирал нь ирж шалгалт аваад хэдэн хүүхэд хасна гээд нөгөө хүүхдүүд нь бид 2-оос гуйгаад байна. Яагаад ингэж байна энэ хүүхдүүдийг буцаагаад бид 2-ийн хичээлд суулга гэсэн чинь үгүй гээд байна. Хүүхдүүд уйлаад байна гэж авдын.
Нөгөө захирал авгайн хийж байгаа жонхуу.Би хардахдаа мөнгө авсан байх эсвэл нөгөө балиар намчирхсан ажил болсон байх гэж бодсон. Дарга цэрэг нарын хүүхдүүдээ авч үлдэх гээд тэгээд муу сайн ардуудын хүүхдүүдийг үлдээсэн байх.
За тэгээд захирал авгай надад дийлдэхгүй шиг болохоор нь би арга хэмжээ авах араандаа орж нөгөө их зураг хөрөг татуулаад байсан аймгийн засаг даргын тамгын газрын хүнд нь хэлээтэхсэн чинь нөгөө захирал авгайг бараг ажилгүй болгоно гэж айлгасын байх.
Захирал авгай сандарч над уруу яриад намын дарга яриад ёстой ухаан алдах шахлаа, одоо яахав ийхэв, нөгөө хүүхдүүдийг буцаагаад хичээлд нь оруулий. Өөр яахаар ийхээр байна гэж бөндөгнөж байна шүү. Бас дуугай байхгүй энд чинь бүх юм нам шүү дээ. Намгүйгээр амьдрал байхгүй л гээд үглээстэй.
Энэ тэнэг НАМ сөнөөсэй билээ дээ.
За тэгээд одоо ямар үр дүн гарсаныг сайн мэдэхгүй л байна. Захирал авгай дундуур нь их шоудаж, улстөржсөн болохоор нээх их юм хүлээхгүй л байгаа. Бас болоогүй дахиад багш авна гэнэ шүү. Би ч дотроо за тэгж нойроо хугаслаад яахвээ л гэлээ.
Юмыг нэг улстөржиж, намчирхалгүй бас зураг хөрөг болж зугаа цэнгэл болголгүй хийж болдоггүй юм байх даа. Хэдэн идэвхтэй хүүхдүүдийн хэлний зүг чигийг жаахан дэмжээд туслаад өгвөл хаа юмб дээ гэж бодхын. Даанч сургуулийн захирал, боловсролын газар, засаг дарга энэ тэр нь ёстой бүтэхгүй.
Дахиад бас нэг өөр сум уруу бас нэг багш явуулсан. Хаа очиж сургуулийн захирал багш нар нь шоудалгүйгээр зөндөө их юм хийлгээд, заалгаад авсан байна лээ. Одоо намраас энэ сургуульдаа л багш өгнө гэж бодож байгаа. Бусад нь ч дээ мэдэхгүй.
Уг нь аймгийнхаа бүх сумдад багш явуулаад жаахан ч гэсэн нүдийг нь нээх юмсан гэж бодхын. Энэ багш нарт бас гадаад мэргэжилтэнтэй хэрхэн ажиллах талаар хичээл орохгүй бол ёстой бүтэхгүй. Дүрэм заалгуулаад л суугаад байх нь тэр.
Энэ холоос хийж байгаа ажилын маань үр дүнд нэг ч гэсэн хүүхдэд хүрээсэй билээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Наад нэг нам, улстөрийн тухай сонсохоор үстэй толгой арзайх юмаа. Хөдөө сумынхан бол бүгд 2 хуваагдчихсан ккк инээдтэй ч юм шиг. Хар багаасаа бие биенээ таних бж энэ тэр нам гээл их ядаргаатай. Уул нь дүрэм биш дан ярианы хичээл оруулаад бвал тээ, монгол багш нар нь дүрмээ заадаг юм бгаа биз англи хэлтэй, дүрмийн дагуу зөв ярьдаг хүний яриаг 6н сар сонсчихно гэдэг чинь сурагчдад хичнээн хэрэгтэйв. Болно гэүл би ч бас сумандаа ганц англи хэлний багш аваачих юмсан.
ReplyDeleteНАМ нь сөнөхгүй бусад юмс нь сөнөөд байх бололтоймаа.
DeleteБагш гарвал танай сумыг боджийнаа.
өөө ёстой нээрээ тэнэг хүмүүс шүү цуцу
ReplyDeleteЭнэ жил жаахан уужуу байгаа.
Deletehehe alna shuu uls turjsun humuus kk gesnees nadad neg bagsh yavuulaach kkk gertee amidruulj hicheel zalgii 2 huuhddee
ReplyDeleteСумандаа ав л даа, гэртээ байлгаад. Хувь айлд хичээл заана гэхээр манайхан явахгүй байхаа.
DeleteChi sain gereegee hii bas davhar tedgeer gadaad bagsh naraa uur gazart ch yumuu ilgeeh plan B-gee davhar tuluvlu. Ug n ih bolomjiin aytaihan ajil ehelj harin edgeer turshlagguitsen bersheeluudee bugdiig n gereeniihee zaalt bolgood surguuliin zahirluudtai nariin gariin useg zuralts. Plan B-gee yamagt davhar zohion baiguulj tolgoin uvchnuu bagasgaj chadval ug n perfect l project baina.
ReplyDeleteАлхам алхамаар ахиж л байна. Суралцаж, сайжруулах зүйл их байнаа.
DeleteЧи минь гөөмөн идэвх, зүтгэлтэй хүн шүү. Америк багш нь монгол хэлтэй болоод буцдаг нь хөөрхөн юм. Манай хадам эгч залуудаа англи уруу хүүхэд харангаа англи хэл сурахаар явсан гэдэг. Хагас жилийн дараа эгч маань сайн англи хэлтэй болоогүй харин тэр айлынхан бүгд францаар ярьдаг болсон гэсэн хууч байдгийн.
ReplyDeleteБаярлалаа. Манай сумынхан тэгээл сонирхоол нэг Англи хэл сураав авахаасаа өмнө нэг Монгол үг зааж өгсөн шигээ хэ хэ хэ
Deleteсайн уу ТБ би чиний блогийг эртнээс уншсаар ирсэн. Би чамтай холбогдож санал тавимаар байна аа. Надтай холбогдоорой.
ReplyDeletebbarsaikhan@yahoo.com
Хөөрхөн юм, монгол хэл сураад буцдаг :) Гэхдээ манайхан бэлэн сайхан унаган англи хэлтэй хүний хэргийг гаргаагүй гэхээр харамсмаар...
ReplyDeleteТэр улстөржих бол ёстой бүү үзэгд... аймаар юм билээ... хэлэх үггүй, ангайсан ам хаагдахааргүй болж байгаам чинь. Бухтай айл нь өөр намынх гээд хамаг үнээгээ сувайруулсан айл байсан гээд бод доо.
Нам хөөгөөд хөдөөнийхөн яг галзуурч байх шигээ хэ хэ хэ.
Delete