Ээ нэг сайхан бантантай цай ууж аваад блогрох чинь яасан сайхан ажгуу. Манай говийнхон бантантай цай хийж их уунаа. Хангай нутгийнхан харин уудаггүй юм шиг байгаа юм. Бантантай цай гэхээр АЗ пээ паа болоод явчихна. Ханьсахын эрхээр би нэг өдөр бантантай цайндаа оруулж л таараа. Тэгээд эмгэн өвгөн болчоод хоёулаа бантантай цайгаа уугаад л залуу насаа дурсаад л...
Ноднин ажилынхаа хажуугаар хэдэн жуулчин хөдөө айлд туслуулахаар явуулваа. Ээ нөгөө хэд их будилллаа. Бид ч туршлагагүйтлээ.
Сүүлдээ манай хөдөөнийнхөн ээ нөгөө ТБ-ийн шаруудыг манайх лав авахгүй шүү гэж мэгээд намайгаа сэтгэл санаагаар унагав. Гэсэн хэдий ч энэ жил өөр төлөвлөгөөтэйгөөр үзэж гарлаа.
Энэ гадаадынхан юу гэдэг гээч нам гүм хөдөө тал, утасгүй, цахим орчингүй, ус цасанд орохгүй, хүйтэн нойтонд гадуур ажиллаад явах энэ яаааааааг миний хүсч байсан орчин мөн байна. Би очоод ажилыг хийгээд алаад өгнө л гэнэ.
Би ч хулхин дээрээ цэцэг ургуулуулж байгаагаа мэдэхгүй за энэ нөхдүүд чинь ашгүй дээ ажил мажилыг умалзуулаад өгөх нь хэдэн малчидад минь тус болох нь гэсэн чинь ээ бурхан минь 30-40 хувь ч хүрээгүй. Бараг зарим нь гай болов.
Тэгээд энэ жил би нэг л их туршлагатай хүн та нар ёстой бутгий худлааш, та нар гараа хумхиж зогсохоос юу ч хийж чаддаггүй ш дээ, үгүй ээ би чамайг авахгүй гэж мэгээл суужийн.
Туршлагагүйтэл 1: Ингэлээ Германаас нэг хүн чухам би чинь ёстой багадаа ферм дээр ажиллаж байсан үнээ мүнээ саагаад, сүү сааль базаагаад бараг л бяслаг мяслаг шахаад соёлын үрийг таринаа л гэжийн шүү. Би гэдэг хүн нэг анкет бөглүүлдэг санаатай. Түүнээсээ гол хардаг юм нь эрүүл мэндийн асуудал за тэгээд нөгөө хүндээ зөвшөөрөл өгөөд Говь уруу явуулсан чинь нэг эмгэн автобуснаас бууж манай малчин эгч ухаан алдангаа алдав.
Хүүшээ энэ эмгэн чинь юм хийж чадах уу л гэжийн би ч бөөн шок за тэр хол очсым чинь одоо аваад явахаас яахав л гэлээ. Аваад явлаа. Би утсаар ярьлаа. За та ажил хийж чадахгүй байж болно. Тэр хавийн биш юмаа гэхэд айлынхаа хүүхдүүдэд багахан ч гэсэн Англи хэл заахыг хичээгээрэй л гэлээ. Манай эмгэн өө би ёстой хэл мэл зааж байсан туршлагатай хүүхдүүдтэй ажиллаж байсан ёстой тэрэн шиг амар юм юу байхав л гэв. Би жаахан уужраад авлаа.
2-3 өдөр боллоо. Аргал түүхээс өөр ажил хийж чадахгүй шиг байна. Хөл муутай хүнийг бас нээх зарах ч хаашаа юм бас тэгээд хэл сайн нэвтрэлцэхгүй болохоор байцгааж байна л гэлээ.
Нэгэн өглөө малчин эгч залгаваа. За энэ нэг золиг чинь Улаанбаатар гээд болдоггүй чи нэг яриатахаа л гэв. Тэгсэн би маргааш хот явах ёстой гэж авсан. Явах ёстой өдрөөсөө 5 хоногийн өмнө шүү дээ. Өө ёстой тийм юм байхгүй ш дээ хөдөө унаа олдохгүй, би танд хэлсэн ш дээ гэсэн чинь би ар гэрийн асуудалтай боллоо гэж авдын. Тэгсэн охин нь Хөвсгөлөөр өөрөө Говиор зугаацаж яваам байх. Тэгээд бас яаж ийж байгаад малчин эгчийн утсаар яриад амжсан байгаамаа нөгөөх чинь. Тэгээд явна гэж дайраад 5 хоногийн дараа л замын унаа байгаа өөр унаа байхгүй гэсэн чинь тийм сонин юм битгий ярь гэж мэгээд намайг тас загнав.
Сүүлдээ манай малчин эгчийг загнаад танайх гаднаа машин мотоциклтой байж намайг аймгийн төв рүү дөхүүлсэнгүй гэж загнасан гэсэн. Эгч бас ийм нигууртай юмыг ойлгосон байж энэ тэр ва ха ха ха.
Унаа эрээд 2 хонов, чи тэгвэл бензиний мөнгөө өг тэгвэл хүргэнэ гэсэн чинь чамд тэгж мөлжүүлэхгүй гэж дайраад өө би чинь сүүлдээ бүр айх ч шиг уур ч хүрэх шиг.
2-3 хоног намайг нойргүй хонуулсан авгай шүү дээ. Би энэ холоос бухимдаад зүгээр. 3 хоногийн дараа замын унаанд суулгаж дээ санаа амрав. Хэдэн муусайн малчдад тус болох гэсэн биш ус болох шахлаа гээд би өөрийгөө зэмлээд дахиад манай тэр эгч маань гадагад малчин аваагүй ээ гэж.
Туршлагагүйтэл 2: Гайгүй шиг хаширчирхаад ер нь жаахан Герман хүмүүсээс зайгаа бариад байж байтал 2 Франц хос өргөдөл гаргаваа. Ваа чухам нөгөө л хэлдэг юмнуудыг хэлжийн. Би нээх уярсангүй байжийтал нөхөр нь армид ажилладаг гэвээ. Муу золиг чинь жаахан чанга мөлжүүр даадаг болсын бол уу гээд ярилцлаганд орууллаа. Гайгүй боломжийн хоёр шиг. За тэгэхээр нь ахынх уруугаа явуулаатахлаа.
Хүүхдүүд нь сургуульдаа явчихсан байсан тул хэл авалцдаггүй, баахан дохио зангаа болж болж 2 хоносны дараа нөгөө 2 чинь хонинд цуг явнаа л гэж гэнэ. За энэ хоёр алхаж чадахгүй байх гээд яав унаад яв гэсэн чинь чадахгүй гээд морь унаад яв гэсэн чинь бас чадахгүй гээд тэгээд 3 хүн хониндоо явжээ. Намар 10 сар гарсаныг хэлэх үү үдлэнэ гэж байхгүй өдөржин хонинд алхаад эмэгтэйнх нь хөл өвджээ.
3 хоногийн дараа өглөө эрт ах уулан дээрээс залгаваа. Энэ нэг хоёр юм чинь аймаг буцья гээд байх шиг байна яриатах л гэв. Ярьлаа тэгсэн мань эмэгтэй хонинд яваад шагай нь мултармой. Тэгээд гишгэж ч чадахгүй байна буцмаар байна гэж авдын.
Өө тэгээд унаа мунаа байхгүй, бас тэр хавиар бөөн юм болж байж нэг юм аймаг хүргэсэн. Бас л гай тарьсан даа. Одоо ийм бүтэхгүй юмнууд битгий явуулаад бай гэж ах үүрэгдээд би айсан гэж юүхэв.
За тэгээд нөгөө муу 2-ыгоо аймаг дээр ирэхээр нь хэлвээ. Ай би та хоёрт мөн их хэлсэн дээ. Ийм хэцүү ш дээ, би хэлээд байсан гэсэн чинь өмнөөс хүн нүдээрээ үзэж байж мэдэрдийм байна, ёстой хэцүү мөртлөө ёстой гоё амьдралтай хүмүүс чинь танай хөдөөнийхөн юмаа гээд надаас уучлалт гуйсан.
Хүний нутагт яваам гээд би бас өрөвдөөд нутаг буцтал нь худлаа үнэн хүүе хаая гэж гүйсэн, хотод баахан буудалд хэвтэж байгаал буцацгаасан даа. 3 хоног ч гэсэн их юм ойлгосон шиг нутагтаа буцаж очингуутаа эхнэр нь ажилаасаа гараад аялал жуулчлалын маршрут гаргадаг ажил хийж байгаа гээд надад баахан холбоос явуулсан. Монгол уруу баахан жуулчин явуулхын байхаа.
Туршлагагүйтэл 3: За ер нь жаахан хашираад бас дээрээс нь жаахан айдастай байж байтал нэг Итали охин минийхээ толгойг эргүүлээд би ёстой ажилыг умалзтал хийнэ мийнэ гээд нөгөө уран тансаг яруу үгээрээ уярааж гарваа. Би өмнө нь хүмүүсийн ажил мэргэжилийг асуудаггүй байснаа энэ удаанаас асуудаг болоод лавлаатахсан чинь орчуулагч гэж авдын. Болсон болоогүй өөрөө нэг иймэрхүү юм хийдийм чинь гээд за яахав бодьё гэж хэлээд авах малчин айлаа олоод зөвшөөрлөө.
Манай хүн Монголд ирлээ. Би баахан тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг заавар өгөөстэй. Миний хийж болох ба болохгүй зүйлсийн жагсаалт урт болж байна гэж жигтэйхэн.
Хөдөө явлаа, Говь явлаа гэтэл очоод 4 хоноод малчин айлынхан маань гэрээрээ хот явах болоод ай би энэ манайхны юм төлөвлөдөггүй занг энэ гадагадуудад тайлбарлах гэж их зовдын шүү. Хүн ирнээ жин тан болцон байхад л бид хот явлаа гүйцээ ооё. Би одоо нөгөө мууг яалтай билээ дээ. Өөр айлд очих уу гэсэн чинь манай хүн үгүй ээ би энэ айлтайгаа хот явна гэж зүтгээд тэгээд яалт ч үгүй хотод бас ирээд хэд хоносон доо. Гэх мэтээр ажилын хажуугаар бас санаа зовж нойр муутай хонох өдрүүд олонтой зун болж өнгөрсөн дөө ноднин зун.
Энэ жилээс хураамж, бензин, хоолны мөнгө энэ тэр авдаг болоод бас нэлээд шүүлтүүртэй, бичиг баримт ихтэй болоод арай гайгүй байгаа. Гэхдээ бас сурах зүйл их байнаа.
За дараа нь сумдын сургуульд Англи хэлний багш явуулсан паянгаасаа хуваалцнаа...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
gkkk isshhh TB mini gadniihan bitii hel, Hotiin bidnuus ch huduu ochood hudgaas gants hovoo tataj chadqu humuus shuu
ReplyDeleteAjil hiih tusam turshalga suudag hoino doo
Dear biyeee bodooroi :) zugeer suuhiig meddeggui hun shuu neereee
Хотын гадаадууд их болжийн уу яажийн хө ккк. Одоо бол сайхан загнадаг болсоон амар. Та нар чадкүү ш дээ гэж мэгээд ккк.
DeleteБантантай цай гэж бас ямар юм бна аа ккк би танай АЗ-тай адил паа пүү л болох гээд бна шүү ккк. Энэ гадаадууд нээрээ нэг тийм тэвчээргүй шдээ. Бид бол тэгээл мэдэхгүй явлаа гэхэд тэдэн шиг болилоо нтр гэхгүй шд, нусаа хацартаа наагаал гүрийгээл явна. Хонинд чинь алхаж явдаг бхад яахаараа ч шагайгаа мулталчихдаг юм. За англи хэлний багш нарын паянг хүлээж байя ккк. Манай сум руу нэг багш илгээвэл манайд байлгаж болно шүү ккк.
ReplyDeleteЧамд бантантай цай чанаж өгнөө за.
DeleteUg n uuruu mundag ih hal uzej yum surchee. Odoo iluu nyambaigaar beldej sain working tour aa zohion baiguul. Spartan Tour geed sain surtalchil.
ReplyDeleteБаярлалаа. Ажиллаад л байна. Сайн зөвлөөрэй.
Deleteсайн уу ТБ би чиний блогийг эртнээс уншсаар ирсэн. Би чамтай холбогдож санал тавимаар байна аа. Надтай холбогдоорой.
ReplyDeletebbarsaikhan@yahoo.com
Санал уу ккк
DeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDelete