Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 24 May 2017

Хорхог

Нэг өдөр илүү амраад салхинд гарч хорхог хийж идэв ш дээ.


Битүү митүү чанагддаг юм болохоороо энэ хорхогны сайхныг ээ та минь ээ.

Хэдэн жил хорхогны битонтой болно гэж ярьж ярьж ярьж үлгэр маань биелэлээ оловоо. Орос дэлгүүрээс бид 2 хорхогны битон авах гээд очсон чинь нэг Бабушка зогсжийн. Өмнөөс Оросоор дуржигнуулаад болдоггүй.

Ганц 2 үг хэлэх гэсэн чинь орж ирдэггүй. Хаанаас ирсэн гэхээр нь Иркутск гээд санаанд орсоноо хэлчихсэн чинь би яг тэндээс ирсэн гэж авдын ва ха ха ха ха ха ха ха ха.

Тэгээд баригдаад, энэ битон ёстой сайн майн та хоёр 25л-ийнхийг нь авчих гээд ёстой авч өгчийнөө. Өмнөөс нь Оросоор ярьсан бол аягүй бол 40-ийн битоноо шахах шинжтэй.

Тэгээд 62 дойлуураар 10л-ийн битон аваад илүү амралттай өдрөө хүлээж байгаад Австрали хоньны мах авч хорхог хийлээ ш дээ.

Цаанаа л нэг зөөлхөн, сайхан болхымаа энэ хорхог.


Хорхого тавьчаад байж байгаа нь
Манай гурван гэр бүлд яг таарч байна лээ. Хэдүүлээ амаа олохгүй л хэн энэ хорхогыг зохиодог байнаа гээл идээд байх нь тэр.

Утаа мутаа үнэртээд сайхан гэж юүхэв. Халуун чулуу баахан бариад, хий хураа арилгалаа ш дээ.

Гал цаанаа нэг сайхан дулаан энергитэй шүү

Уг нь энэ зүлгийг нь түлж болохгүй л дээ. Хамгаалсаар байгаад жоохон түлчихсээн. Энэ хужаа мах шарагчны сав арай л бишээ. Иш нь бүр хайлаад унасан хөөрхий.

Дахиад нэг мах шаруулах нь уу үгүй юу. Тэгэхэд манай Орос ах нарын битон бол насаар минь л хорхог идүүлэх байх даа.

За ингээд хорхогоо гаргах гэж байна
Шөл жаахан муутай болсон. Дараа бүр гоё шөлтэйг хийнээ. Цагийг нь урт тавьсан байна лээ. Энд чинь хорхогны чулуунууд хагараад байдаг. Сайн чулуу олно гэдэг бас л ажил шүү дээ.

Ингээд л идсэн юм даа
Угаасаа бага малын мах зөөлөн ч байсан байх. Дээрээс нь энэ Австрали мах их гоё амттай. Холоос ирсэн мах гэж бодсон ч гэсэн хааяа идчихдэг юм.

Дараа нь энэ цементэн саванд үнсээ хийх ёстой. Цэнхэрт нь усны сав, цаасыг хийнэ.
Энэ моднуудын цаана дахиад хогийн сав байгаа.Түүнд нь хогоо хийнэ. Мах шарагч тавьсан зүлэг маань түлэгдсэнийг эс тооцвол яг байгаагаар нь буусан, суусан газраа цэвэрлэж явна.

Би чинь жаахан сүртэй болхоороо бас зүлэг жоохон түлэгдлээ уучлаарай хангай дэлхий минь энэ тэр гэж мордсоон.

За тэгээд дараа сарын хорхоны бичлэгээрээ дахин уулзацгаая. Жич: Ойрдоо хоолноос өөр сэдэвтэй бичлэг орохгүй л байх шүү та минь ээ.

3 comments:

  1. Iranuudiin kebabnii mahiig lemonoor 1-2 udur shuuseer n amtlaad kebab (esvel zugeer sharsan mah) hiiheer yag manai horhognii amttai boldog yum bilee. Iran/arab frienduudeesee jaahan tehnologi sudlaarai.

    ReplyDelete
  2. yamar saihan haragdaj bnaa, uner n unertej amt n amand amtagdah shig l bolloo. bi sayahan neg haa avch chanaj idej mahsaagaa gargav daa. zugeer l mahtai hool ideh bish yas bariad muljih chin shal uur yum

    ReplyDelete
  3. сайн уу ТБ би чиний блогийг эртнээс уншсаар ирсэн. Би чамтай холбогдож санал тавимаар байна аа. Надтай холбогдоорой.
    bbarsaikhan@yahoo.com

    ReplyDelete