Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 17 March 2017

Херман дарга маань гайхшруулсан нь

Хорвоо дэлхий уужим, сонин сонин юм их болох юмоо. Бүр нэг санаанд ороогүй байхад шүү.





Би чинь энэ талхны үйлдвэртэй нэг жилийн ажиллах гэрээтэй байлаа ш дээ. Нэг жилийн дараа гэрээ дуусах юм чинь гэж олон ч газар очиж ярилцлаганд орж, ажилд орох өргөдөлөө явуулсан даа.

Гэтэл гэрээ дуусахаас сарын өмнө манай дарга гэрээг чинь сунгахгүй ээ. Манайх зарим захиалгаа алдсан л гэлээ. Хувь тавьлантайгаа эвлэрээд дээрээс нь хэд хэдэн ажилд өргөдөл өгсөндөө итгээд л явж байлаа.

Нэг өглөө ирлээ, бүх ажилчидын хурал болно л гэв. Өө танихгүй баахан гунхсан хүүхнүүд, кофе, зууш, уу, ид л болов. Би ч нэг гайхаад за нэг том захиалга авсын байлгүй дээ , дампуурах болвол юу гэж ингэж сүржигнэхэв гэж бодлоо.

Удалгүй хурал эхлээд манай Херман ерөнхийлөгч үг хэлжийн, бид ийм их талх зарсан энэ тэр гээд тэгж байснаа хоолой ам нь зангираад явчив, миний бүр уур хүрээд, хүн загнахдаа сайн л юм байх чинь билээ, 100 гаруй хүний өмнө үг хэлж чадахгүй байх даа яахав дээ гэсэн чинь хөөрхий минь уйлан байж би компаниа зарчихлаа ингээд өнөөдрөөс эхлэн би ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч байна гэж авдын.

Хөөрхий муу аав нь аль багадаа Херманаас цагаачилж ирээд л энэ муу талхны үйлдвэрийг босгох гээд насаараа зүтгээд тэгээд хүүдээ өгөөд үлдээсэн нь энэ. Мэдээж ширүүн өрсөлдөгчдөд удаа дараа захиалгаа алдсан тул надад энэнээс өөр гарц байсангүй гэж тайлбарлаж байна лээ. Өөрийн гэр бүлийн бүтээсэн зүйлийг хэдэн төгрөгөөр зарна гэдэг хүнд байсан байлгүй дээ гэж өдөржингөө өрөвдөв.

За тэгээл манай ерөнхийлөгч үг хэлж дуусаад шинэ компаний Мехсик ерөнхийлөгч ярьж гарваа. Паналтай ч гэж юүхэв зүгээр, мань хүн гоё гоё юм яриал бид нарт компаныхаа бүтээгдэхүүний дээж мээж гэж уут дүүрэн бэлэг өгөөл 2-3 цаг баахан өөрчлөлт, шинэчлэлт, 100 хоногийн хугацаанд бүх шилжилтийг хийнэ л гэв.

Гэнэт миний баяр хүрээд явчихлаа, за одоо дэлхийн 15 оронд үйл ажиллагаатай груп чинь одоо хүн хар хэрэгтэй байдын байгааз дээ. Том компаний ажилчин болох нь гээд тэр өдөртөө бүр саятан болсон юм шиг тийм нэг мэдрэмж төрөөд байлаа.

Хамгийн инээдтэй нь би яг энэ компанид орно гээд ярилцлаганд орж байсан минь санаанд ороод одоо нөгөө ХХ-ийн дарга нь ирээд энэ танай ХХ-ийн ажилтан чинь манайд орох гэж байсан хүн хэвээрээ л байна гээд юу гэх бол гэж бодоод санаа зовоод л байлаа.

Мань хүн өнөөдөр ирж манай Херман даргатай уулзав. Манай дарга 4 цаг хуралдсаны эцэст хурлаасаа гарч ирэнгүүтээ хүүеээ ТБ энэ хүн чамайг таньж байна ш дээ гэнгүүт нь би нээх эртний танил шигээ тийн тийн гээл аваад хаялаа.

Өөрөө голж ажилд аваагүй  хүнээ одоо яахын бол гэж бодтол намайг ажиллуул гэсэн байна шүү. Тэгэхээр одоо бодоод л байна. Энд нэг тийм танилын хүрээ хэрэгтэй байдымаа. Гэхдээ манай хайрт эх орны ах дүү, амраг садны танил тал биш шүү.

Хэрэв тэр дарга намайг таньдаггүй байсан бол манай Херман дарга юу гэж бурах байсныг би таашгүй. Цаадах чинь хаашаа л бол хаашаа далийх чадвартай тийм живүүвтэр хүн шүү дээ.

Гэнэт намайг цаашаа ажиллаачээ гээд гуйгаад эхэлсэн чинь би байгалаасаа нэг цаанаасаа нэг гэдиймээр санагдаж энэ тэр ва ха ха ха ха. Хамгийн гол нь одоо машин барьж явна гэдэг жаахан асуудал байнаа.

Гэрт ойрхон байсан бол ёстой хамаа алгаа нээрээ.

Монголд ажил хийхээд хийж байгаа бүтээж байгаа юмандаа л урамшаад байдаг, бага цалинтай ч нээх их ажилдаа үнэнч байдаг байж. Энд эсрэгээрээ цалиндаа л урамшина, хийж бүтээж байгаа юмандаа нэг л урамшихгүй байгаад байгаа. Сонин мэдрэмж шүү.

4 comments:

  1. Adal yavdal heregtei sain turshlagj urgelj aytaihan ajliin bair bodoltsoj Linkedn meteer erguuldej baihad zugeer.

    ReplyDelete
  2. Манайд бол нэг ажилдаа ороод үхэн үхтэлээ л тэндээ их бага цалинтай байсан ч ажилах хандлагатай. Харин барууны орнууд бол илүү боломжийг хайгаад хэдэн ч ажил солих нь байх л үзэгдэл юм шиг санагддаг. ТБ минь өөрийн биеэ эхлээд бодоорой.

    ReplyDelete
  3. Ажилаа сайн хийгээд бас нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй болов уу. Гэхдээ бас гоё илүү боломж нөхцөлтэй ажлыг бол эпплай хийж л байх хэрэгтэй гэж боддог.
    Амжилт хүсье

    ReplyDelete
  4. yuun tuluu nuudelchin mongol bileee gkkk
    Iluu bolomj oldoj bvl nuugeed nuugd ywchih heretei hu :) gkkk
    Biyee bodooroi nzushka mini :)

    ReplyDelete