Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 12 December 2016

Шинэ жилдээ очоогүй ээ


Цуутай хүүхэн хуримгүй гэдэг шиг бүлтэрч бүлтэрч байгаад ажилынхаа Шинэ жилдээ очсонгүй.



Яагаад ч юм явмааргүй санагдаад, цаанаасаа нэг онгод орохгүй байдаг байгаа. Яг тэр 7 хоногт нь захиалга ихтэй аймаар их ажилласан чинь юун баяр маяртай гэртээ амрах минь гээд бууз хийж идсэн шигээ Авьяаслаг Монголчуудаа үзсэн шигээ амрав.

Энэ хавиар манай Монголд болдог шиг ууж идэж, танц эргэсэн Шинэ жил болно гэж түүхэнд байхгүй болохоор шал дэмий очиж сэтгэлээ дүүргэхгүй ирснээс очоогүй байсан нь дээр санагдсан.

Хоёрдугаарт манай дарга ажилаа зохицуулж чадахгүй зарим хүмүүс нь ажилаа хийгээд зарим хүмүүс нь баярлана ч гэх шиг сонин сонин юм яриад. Яг тэрүүгээрээ л болсон шиг байна. Хэдэн муусайн хар ажилтнууд нь талхаа хийгээд нөгөө хэд нь баярлалдаал.

Ялангуяа манайх шиг их стрэсстэй ажилтай компани жилд ганц удаа бөөнөөрөө цугларч байж тэр муусайн хар ажилтнуудаа баярлуулчихгүй гэж даргадаа гомдооский. Ойрд ер нь даргадаа баярлах гэдэг юм байхгүй болсон. Дувт гомдооский.

Нэг өдөр бараг л чи яагаад эмэгтэй төрсийн гэж загнах дайны л юм болсон. Манай Херман дарга. Би бүр нүд орой дээрээ гараад хэлэх үг олдохоо болив. Энэ тухай дараа бичнээ.

За өглөө ирсэн чинь Ука эмээ бөөн уур суужийн. Шинэ жилийн баяраас болоод нойр нь хүрсэнгүй гэнээ. Яасан яасан ч гэнэ үү. Хүүхдүүдээ дагуулж очсон чинь хүүхдийн бэлэг нь хүрээгүй ч гэнэ үү.

Манайх бас бараа худалдаж авдаг бүх байгууллагуудаасаа бэлэг авч түүнийгээ ажилчидаараа сугалуулж жил бүр хүн бүрт нэг юм өгдөг гэнээ. Ука эмээ би дандаа хачин хачин юм сугалдаг гээл үглээд байсан чинь Шинэ жил дээр бялдаржуулах төвийн цүнх сугалж авсан гэнээ. Бөөн уур бурхан минь. Хамгийн том шагнал нь зурагт харагдана лээ. Манай хүн зурагт мөрөөдөж очсон ч юм билүү хэн мэдлээ дээ. 

Цаадах чинь илүү цагаар их ажиллана, тэрийгээ бүртгүүлэхгүй л яваад байдын. Тэр мэрийгээ болих л юм яриатахлаа шүү.

Хамгийн ганган нь манай Хумэ байсын байх. Аргагүй ш дээ, эндхийн том том дэлгүүрүүдэд баян Хятадууд л худалдаа хийгээд зогсож байды ш дээ гэж Ука эмээд хэллээ.

За одоо хүүхдийн шинэ жилээ аятайхан хийчихвэл өөр санаа зовох юм алга. Хүүхдүүд маань баяртай, сайхан хөгжилдөн цэнгэлдэж авбал болоо зүгээр.

Хийх ажил их байгаа. Тэндээс л гоё зураг хөрөг оруулий даа.

ТА НАР МИНЬ САЙХАН БАЯРЛААРАЙ. НАД ШИГ ИЙМ УРАВГАР БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. 


2 comments:

  1. би ч угийн баярлахаа болиод удаж байгаа хүн байнөө кк

    ReplyDelete
  2. Huuchin ih surguuliin angiinhnii shine jild ochoogui 4 jil unjisun ugaasaa baahan uuh durtai heden yumnuud l tsugladag yum.

    ReplyDelete