Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 23 November 2016

Загасчины морь усгүй


Манай гэрт цахим гацах, цахим тооцоолуур удах тохиолдолд загасчины морь усгүй гээд л хэлээд тавьчихдаг байлаа.



Нэг унаа зээлээр авсан чинь ээ дээ мөн чиг их дагавар, нөхцөлтэй юмаа. Даатгал гэж хамгийн том мангас. Даатгал нь бүр хотын аль хэсэгт амьдардаг, ямар төрлийн машин болох, хуучин шинэ эсэх, мөн жолоочийн жолоодлогын түүх гээд ная найман зуун юмнаас хамаардын байна.

Хаа байгаа өөр мужийн авто тээврийн газраас жолоодлогын түүх авчир ч гэж байх шиг. Хуучин машаан авбал за тэгээд бүр их өсөх юм яриад байхаар нь нүдээ аньж байгаад шинэ машаан авааский. Бурхан гуай та уучилна бизээ.

За одоо тэгээд ялангуяа хурдны зам дээр торгууль авахгүй байх, дүрэм зөрчихгүй байх гээд дүрэмсэг надад мөн чиг л их юм байгаам шүү дээ. Би яг 60 км/цаг гэсэн бичигтэй газар 60-с хэтрүүлэхгүй явдаг. Тэгэхээр намайг АЗ загнана. 65 гэж яв л даа гээд.

Бид ажил ойр болохоор машинаар хамтдаа яваад, хамтдаа ирнэ. За би барьж явахын бол АЗ-ын уушиг зүрх нь савлаал арай л зодолдчихгүй шиг гэртээ харих нь тэр.

Ингэлээ тэглээ, үрүүлээ ингэж барьсангүй, урд дүүрэн машин байхад давхиач гэж ч байх шиг. Монголд манай ах бүр толгойгоо сэгсрээл намайг машаан барихаар загнадагсан. АЗ яг адилхан. Одоо тэгээд хоёулаа бол АЗ машинаа барина. Ганцаараа бол би бариал явчихна. Асуудал байхгүй.

Эдний систем юм хөгжсөн болохоор нэг л асуудал гарвал тэгээл бүх системд нь хаана ч очсон байж байдаг болохоор их нигууртай байхгүй бол болохгүй. Ялангуяа жолооны үнэмлэхгүй бол хүн биш л болно шүү дээ. Наад зах нь ажилд өргөдөл гаргахад хамгийн чухал шаардлага нь жолооны үнэмлэхтэй байх байдаг.

За тэгээд машаантай байхын хамгийн ядаргаатай нь зогсоол. Манай байр хоёр давхар гараажтай. Дээд давхарынх нь сарын 88 дойлуур доод давхарынх нь 78 дойлуур. Дээр доор ямаа хамаа байна гээд 78-г нь авчихсан чинь хогын пүүнкэрний давхар байж таараад эвгүй үнэр хааяа ханхалнаа. Хүн хар зочин ирвэл пүү паа ам хамраа дар л болоод явчихна.

Гадуур гараад явбал зогсоол хайгаал яваал байна яваал байна. Тэгж байгаад өнгөрсөн 7 хоногт нүдний шилний газар орох гээд замын хажууд зогсож болно гэсэн байхаар нь машинаа тавьлаа.  
Би буусан чинь яг хажууд нөгөө гал гарах үед хэрэглэдэг усны цорго байж байдын. Нээх юм бодсонгүй. Эвгүй ч юмуу гэж бодчоод АЗ-ыг төлбөрөө төлөх хойгуур нөгөө газар ураагаа гүйгээд ороод явчихлаа. За тэгээл төлбөрөө төлсөн цаг дуусхаас өмнө л гарч ирэхгүй бол 1 минут л хоцорхын бол торгууль авы ш дээ.

Тэр торгуулын хүн нь бүр за хэнийг торгы доо гээл  торгуулын машинаа барьчихсан явж харагддын.

Амьхандаа хоёулаа цаг магаа ягштал баримтлаад гараад ирсэн чинь торгуулийн шар хуудас шил арчигчинд даруулчихсан намирхан харагдаж даралт ихэсгэвээ.

Тэгсэн чинь нөгөө усны цоргоны хажууд 3м-ээс дотогш зогссон байна гээд бүр 50 биш 70 биш 100 дойлуураар торгочихсон байгаам чинь. Уур ч хүрэх шиг. Бүр бодоод байгаан. Яагаад ийм ойлгомжтой юмыг мэдээгүй ороод явчихаваа гээд.

100 дойлуурыг чинь их хөлсөө урсгаж олж байгаа болохоор бас өөрийгөө зэмлээд л сууж байна. Манай хүн сайн харахгүй гэж нэг дугарна лээ. Бодвол загасчины морь усгүй гэж хэлмээр санагдаад залгисан л байх.

Дараа өдөр нь торгуулийг нь төлөх гээд хотын захиргааны цахим уруу ортол торгуулын дугаараа хийнгүүт манай машаантай холбоотой бүх мэдээлэл гараад ирж байгаам чинь. Ханун дээр гардаг даа нэг товч дарангуут жирс жирс гээл мэдээлэл гарч ирдэг. Яг тэрэн шиг хэдний өдөр яаж яваад хэдэн төгрөгөөр торгууль авсаныг маань биччихсэн байгаам чинь.

Ядаж байхад татвар гээд 1.5 дойлуур нэмж авч энэ  тэр.

Автуусаар 3 цаг ажилдаа явж байсныгаа 2 дахин хэмнээд 1.5 цаг болгоол их л дэвшиж байгаа нь тэр. Өдөрт 2 талдаа 60 км явж ажилдаа ирж очино. Дээрээс нь долоо хоног бүр банкаа дүүргэнэ. Нэг удаа банк дүүргэхэд 75 дойлуур.

Бурхан гуай, та наад торгуулын хүн, машин 2-ыг манай унаанаас хол байлгааач гэж гуйх байна. Тандаа баярлалаа.


2 comments:

  1. пээ яасан үнэтэй торгууль вэээ

    ReplyDelete
  2. Manai baisan neg duuregt hurd hetruulsen huniig 1000$-oor torgood jil orchim heden zuun humuus bugd shuuh deer ochood barag ihenh n uilj duulaad buun yum bolson. Tegeed jil garuin daraa bolison baihaa.

    ReplyDelete