Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 7 November 2016

Шинэ жилдээ бэлдэж эхэлцгээеээ

Манай ажилын Шинэ жил аймаар эрт 12 сарын 10д гараал бүр өдөр 11 цагаас гэнээ ва ха ха ха ха. 



Дуулмаар, наргимаар байжийдаг гадаа нартай байгаад байдаг одоо тэгээд яахын бүү мэдээ.

Бүх хүмүүс гэр бүлтэйгээ ирхийн байх. Тэгээд одоо нэлээд л хүн цуглах бололтой.

Би чинь хэнхэг юм болохоороо захиргааныхаа даргад би Монгол бүжиг бүжиглээд, цаана нь Монголынхоо тухай бичлэг үзүүлээд номертой ормоор байна гэсэн чинь  дарга нараас асууя гэсийн.

Өчигдөр харин дуртайяа зөвшөөрч байна гэж хэллээ шүү. Тэгж явж байгаад даргатай таарсан чинь чи яг Монгол услын элчин шиг л ажиллах юмаа гэнээ. Нөгөө бүжигийг л хэлж байгаа бололтой. Бас цаадах чинь 6 дахь өдөр Монгол хэл заадгийг маань мэддийн.

За ажилын шинэ жилд гоё бичлэгээ бэлдэнэ. Одоо ямар дуун дээр бүжиглэх билээ бодоод л байна. Надад 10 миунт өгсөн.

Бүжгийн хувцас байгаа, би өөрөө нэг юм бүжиг найруулчихна. Яг үнэнийг хэлэхэд бурхангүй газрын чөтгөр галзуурна гэгч болж байна л даа. Гэхдээ яахав дээ, би Монгол хүн юм чинь бас ганц хоёр биелгээ хийнэ л гэнэ шүү дээ.

За тэгээд АЗ-аа гоёж аваад оччихно. Ууна, иднэ, худлаа үнэн чи гоё би гоё гэж шаагилдана тэгж байтал орой болчих байхаа.

За одоо Монгол сургуулийн хүүхдийн шинэ жил. Энэн дээр жаахан зохион байгуулах маягтай орчоод байгаа. Ажил маш их байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүд бас хамтарч байгаа. Одоо тэгээд хүүхдүүддээ бүжиг, дуу заахаас эхлээд ай даа мөн чиг их ажил байна даа.

Ханын сонин хийх, засал чимэглэл, бэлэгний уут бэлдэх, загвар гаргах дээр нь хүүхдүүдийнхээ нэрийг Монгол бичигээр бичих, ивээн тэтгэгч хайх, хандив цуглуулах, концерт бэлдэх, найруулах, удирдах гэх мэтээр ажил ёстой ундарч өгч байна.

Одоо тэгээл зүтгэнэ дээ. Аятайхан юм хийчих юмсан гэж мөнчиг их хүсч байна даа. За тэгээд гэр бүлээрээ л зүтгэж байна даа.

Хүүхдүүдийн маань сэтгэлд хоногшсон дуу хуур, хөгжим бүжигтэй сайхан шинэ жил болох болтугай гэж хүсч байна. 

Бурхан гуай та туслаарай.

Дараагаар нь Торонто хотын Боловсролын газрын Шинэ жилд уригдсан. Такс нь 60 дойлуур гэсэн. Гоё бүжигтэй гэсэн байхаар нь очий гэтэл одоохондоо бусад багш нартайгаа танилцаж амжаагүй болохоор нээх тэнэг зээрийн янзага шиг зогсож байгаад ирхийн болов уу гэж бодоод энэ жилдээ больчихлоо.

Хоёр шинэ жилд нэгэнд нь бүжиглэнэ, нөгөөд нь концерт найруулна. Болцон л байгаа биз дээ тээн.


Мартахгүй шиг байж байгаад Шинэ жилийнхээ зургуудаас оруулнаа. 

5 comments:

  1. пээ юун мундаг юмб

    12 сар гаргаад л шинэ жилийн зураг хүлээгээд суучихна шүү дээ

    ReplyDelete
  2. kkk neeree l mongoliin elchin-s iluu setgel gargadag mundag busgui yumaa

    ReplyDelete
  3. Hehe Manai ajliin shine jil ungursun 2 sard oroin hool ideh maygaar ungursun shde. Bi Ali jiliinh n shine jiliin bayriig oilgoogui. Zugeer l unegui idej uuh gj ochson haha. 12 sard achaalaltai ajilladag bolohoor ingej hiideg l gej tailbarlasan.

    ReplyDelete
  4. Neeree l chi mongol ulsiin elchingees iluu garna u gexees dutaxgui ix setgel gargaj Mongoloo surtalchilkj bna shuu, enjoy holiday season and have a fun!!

    ReplyDelete