Одоо ямар ажил
өгөх болоо гэж бодож айхгүй байгаагаа бодохоор ажилдаа дассан ч юм шиг. Ажилд орсноос хойш нэг ч
цент нэмээгүй гэж бодхоор ажилдаа дасаагүй ч юм шиг.
Бурхан гуай: Чи
юун сонин харьцуулдын бэ ТБ?
Өөр хотод
ажилладаг нэг найз хүүхэн маань манай ажил дээр нэг хүн цалингаа нэмүүлий гээд
байсан чинь халагдсан ш дээ, цалин энэ тэр хамаагүй битгий яриа гэж хэлсэн шүү дээ.
Энд хөдөлмөрийн
доод хөлс гэж тогтоосон тоо бий. Манай Херман дарга яг л тэрүүгээр нь цалин
өгдөг бололтой. Ажил нь өдөр ирэх тусам нэмэгддэг мөртлөө цалин нь яг хэвэндээ.
Саяхан нэг өдөр 8
жил ажиллаж байгаа хүүхэнтэй хувцасны өрөөнд таарсан чинь за ТБ дотор ажил ямар
байна гэж байна? Өө байдгаараа оволзож байна гэсэн чинь цалингийнхаа тоог хэлж
ирээл анх орсноос хойш 8 жил болоход хэвээрээ байгаа юм ярьж намайг сэтгэлээр
унагав.
Дааж давшгүй их
ажил өгнө, тэгсэн мөртлөө хүн урамшуулдаггүй, нээх сонин дарга энд байнаа
байна.
Саяхан
төгсөгчидтэйгөө уулзсан чинь юу гэсэн гээч, Торонто хотын Боловсролын газарт
ажилладаг ангийн хүүхэн маань миний цалин 4 жилийн дараа л нэмэгдэнэ гэж авдын.
Би бүр ангайлаа ш дээ.
Манай Монголд
байнга л цалин нэмэгдэж байдаг шиг санагдахын? Би жаахан андуурцан уу? Үгүй юу?
Манай ажил дээр байнга
хөмсөгөө тас зангидаж байдаг ШИЛИ залуу байдын. Дээр би тэр залууг чи инээж бай
л даа гэцэн чинь загнуулаад, миний инээх инээхгүй чамд ямар хамаа байна ч гэл
үү ва ха ха ха ха.
Өнөөдөр зориг
гаргаад дахиад хэлсэн чинь нөгөөх чинь дуудаж байна. Яасан гэсэн чинь би
ажилаас гарч явхаараа аймаар аз, жаргал инээдээр бялхсан хүн байды ш дээ гэнээ.
Чи тэгээд ажил дээрээ инээ л дээ гэсэн чинь цалин бага болохоор инээмээргүй
байдымоо гэж авдын ва ха ха ха ха.
Чи цалин их авсан
ч чиний цалин хүрэлцэхгүй ш дээ, чиний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн чинь тийм л
байх даа гэхдээ арай л гомдмоор гэнээ. Юутай ч инээж байхыг бодьёоо л гэсэн.
Хаа сайгүй
цалингаа голсон хүмүүс байгаа гэж бодохоор сэтгэл уужимхан ч болжийх шиг. Би
цалингаа нэмээсэй гэж хүсээд байдаг нь надад эсэн бусын ажил өгдөгийг нь бодоод
горьдоод байдын.
Жишээ нь манайх
нэр дээрээ 11 жижиг тэрэг, нэг том тэрэгтэй. За тэгээд хүн хар замын цагдаагаас
торгууль авсан байвал нөгөөхий нь би бариал авто замын газраар өдөржингөө
гүйнэ. Тэгж байтал нэг машин нь эвдэрвэл би аваачиж засварын газар өгнө. Би яг
жолоочоо жолооч.
Тэгээд нэг өдөр
Хумэ банк явах ажилтай гэхээр нь би оронд нь очоод нэрийн барааны дэлгүүртээ
талх зараад кассчин хийж байсан чинь дарга дараа нь Хумэг загнасан гэсэн.
ТБ-д өч төчнөөн
чухал ажил байж байхад чи талх заруулаад байхдаа яадын. Тэр хяналтын техникчээр
касс хийлгээд банк явахгүй яасын гэсэн гэсээн.
Одоо тэгээд Хумэ
намайг юманд гуйхаа байсан.
Заримдаа талх зараад зогсохоор их гоё байдын. Янз
янзын хүмүүс орж ирээл чухам танай талх гоё шүү гэж магтаал тэгжийснаа бүр өөр
юм яриал, цахим тооцоолуур ширтэж суухаас сонирхолтой байдгын .
Тэгээд Хумэг одоо
банк явхад нь би касс хийе гэхээр цаадах чинь дарга намайг загнана гээд ойртуулхаа
байсан.
За тэр яахав.
Би ядуу орны хүн
болхоороо их л ядуу сэтгээд байх шиг байна. Манайд чинь бүх юмаа өөрсдөө хийдэг
тээн. Энд эсрэгээрээ бүх юмаа хүнээр хийлгэнэ.
Манай хэвлэгч машины хор дуусвал
хүн ирж сольж өгдий ш дээ. Үнэн гоё байгааз.
Үүдний гишгүүрийг
бас хүн ирж сольж өгнө. Ажилчидын хувцасыг бас хүн ирээд хиртэйг нь хамж аваад
хиргүйг нь авчирч өгөөд явна.
Бичиг хэрэг
хэрэгтэй гэвэл бас нэг хүн ирээд бүгдий нь авчираад манай шкафанд өрж өгчихөөд
явна.
Манайх зөвхөн
талхаа л хийдэг.
Энэ их гэрээт
ажилчидад их мөнгө төлж байгаадаа гэж бодохоор миний гол харлаал өөрөө босч
гүйгээл бүгдий нь хийчихмээр санагддын.
Татвар өндөртэй орон болохоор нэг хүн
авч ажил хийлгэж байснаас гэрээт компанитай байх нь хямд тусдаг бололтой.
Татвар энэ тэр
гээд тоо орсон юмыг ойлгох ухаан муу болохоор тэгсхээд зүглүүлээл орхиж явна.
Татвар гэснээс хоёр ажил хийж байгаа болохоор ирэх оны эхээр хүн амын орлогын
тайлан болоход би энэ улсад нэмж татвар төлнө гэж байна ш дээ балай юмаа.
Хуулиараа давхар
ажил хийхийг зөвшөөрдөг нь гоё санагддаг боловч би дахиж татвар төлнө гэхээр
ухаан алдаж унах гээл байжийн даа хонгорууд минь.
Хэдэн хувийн татвар нэмж
төлөхийг нь мэдэж чадахгүй хоёр оронтой тоо байгаасай гэж залбираал суужийн.
Бурхайн гуай:
Тийм дураараа юм хаана байхав дээ ТБ минь.
Тухайн үед нь
дуулганаа.
Гэснээс дээр
ажилынхаа цехийн даргатай нэгийгээ үзэлцэж нэхий дээлээ урлаа ш дээ.
Тринадад
гэнэ үү тийм сураггүй улсаас ирсэн хүн байдын. Тэдний багынхан нэг юмыг мянган
удаа хэлүүлнэ.
Галын хор битгий таглаад бай. Гэнэт гал гарвал яахын гээл байхад
аваачаал таглачихна. Би бүр яая даа гэж бодож байгаад нэг удаа зургий нь аваад
Херман дарга уруу сс-дээд цахим шуудан илгээчихсэн чинь нөгөөх чинь өглөө орж
ирсэн чинь чи тэр муу галын хороо өөр газар байрлуул гэнээ.
Өмнө нь бас таглаад
байхаар нь өөр газар байрлуулсан нь тэр шүү дээ. Би чадахгүй ээ. Та тэр
хүмүүстээ хэл гэлээ. Тэгсэн чинь амандаа олон юм бувтнаж байснаа өмнөх өдрийн
юмыг гаргаж ирдэг байна ш дээ. Эр юм байж.
Уучлаарай. Би энд
ажиллаж байгаа ажилчидын эрүүл, аюулгүй байдлын төлөө л ажиллаж байна. Юмыг яаж
мэдхэв. Осол аваар гарвал яахав. Та бид 2 юу ч хийж чадахгүй. Бид сайн урьдчилан
сэргийлэх ёстой бла бла гэсэн чинь өөдөөс чи цех рүү битгий орж ирж бай. Тэр
хонтоортоо цахим тооцоолуураа ширтээд сууж бай гэдэг байгаа. Уур хүрээд би юу ч
хэлээгүй гараад явчихсан.
Тэгсэн нөгөөх
чинь даргад очоод хэлцэн байдын. Энэ ТБ ёстой ядаргаатай ажил хийлгэхгүй, тийм
ч ийм ч дүрэм, журам зөрчлөө гээд ядаргаатай юм гэсэн гэнээ.
Тэгсэн чинь дарга
намайг дуудсанаа чи яагаад ийм тийм юмаа хэлдэггүй еэн гэнээ. Тэгхээр нь би өө
тэгж хүүхэд шиг хов зөөж чадахгүй. Ажил дээр ажилаас болж маргалдах юм зөндөө л
байдаг ш дээ, танд очиж хов зөөгөөд байхдаа яадын, тэр ёстой удирдах шинж чанар
байхгүй хүн гээл аваад хаясан ва ха ха ха.
Тэгээд нэг
иймэрхүү байдлаар л ажил явагдаж байна даа.
Эндхийн хөдөлмөр хамгаалал сайныг
хэлэх үү дээрээс нь хууль дүрэм журам чанга, ягштал мөрддөгийг хэлэх үү, хянах
шалгах байгууллага олонтойг хэлэх үү ядаж байхад би гэж хүн амьдрал дээрээ ч
журамсаг, хуульсаг хүн чинь бүр их хэнхэглээд байгаа бололтой гэж бодоод ойрд
өөрийгөө жаахан дараал суужийн ва ха ха ха ха.
:)
ReplyDeleteхаха дундуур нь гэнэт гэнэт бурхан гуай орж ирж нэг үг хэлчихээд л гарах юмаа тэ хаха
ReplyDeleteби бас хууль дүрэм байвал дагаж мөрдөөд явъя гсн уриатай амьдардаг шдээ, гэхдээ хааяа гарцгүй газраар зам гарчих гээд байдаг юм л даа
ТБ минь, таван жилийн дараа би өөрөө талхны үйлдвэр, дэлгүүртэй болж хүн авч ажиллуулна гэж бодоод хамаг нарийн ширийнийг нь сурч авахыг бодоорой :)
ReplyDeleteGerman darga ali mujiin hun yum bol doo? Tatvar ondor gej tatvariin huvi yag hediig avdag yum? tatvariin angilal bdg yumuu? jish: gants bie huuhedgui geed zereglel 1 ch yumuu? End 1€-nii 51 cent ni tatvart ogch bgaa, tegeed 49 oosoo nemuu ortog 19% tolno, huns 7%. Za baahan asuult asuuchihlaa, tanai yorinhii said euroope ruu ireh gej baisnaa ashgui bolichihloo. Ceta -d gariin useg zurah bsan gene. Ter ni buteegui.
ReplyDeleteuneheer goe chin setgeleeree bichdeg shu, bichlegiig ni unshaal zondoo saikhan ineelee. neg l tiim goy energy tsatsaruulj bdag busgui shu
ReplyDelete