Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 4 October 2016

Багш болсон нь

Аз жаргал, баяр баясгаланг цацруулан байж хийдэг бас нэг ажил маань хичээл заах юмаа.


Зунжингаа ажилтайгаа зэрэгцээд баахан шалгалт шүүлэг болж Торонто хотын Болосвролын газарт Монгол хэл, соёлын цагийн багш боллоо.

За тэгээд миний хийх ажил эндхийн Монгол хүүхдүүдэд 6 дахь өдөр Монгол хэл, соёлын хичээл заана. Мөн Монгол хэл, соёлоос суралцая гэж ирсэн хэнбугайд ч хичээл заана.

Торонто хотын Болосвролын газар надад өрөө гаргаж өгнө бас намайг цалинжуулна.

Хүүхдэд хичээл заана гэдэг утгаар нь аймаар шалгадын байна. Цагдаагийн газраас энгийн биш ямар ч гэнэ үү дээ төрлийн бичиг авдым байна. Тэр нь шууд 250 дойлуур. 

Хичээл маань эхэллээ. Эхний өдөр би чиг дээлтэйгээ зарим хүүхдүүд маань ч дээлтэйгээ ирэв. Хүүхдийн насных нь тоо 4-12 болохоор би чинь тэгээд хэдэн цаг юу болоод өнгөрвөө л юм болно. 

Эхний өдөр хамгийн жижигхэн 4 настай сурагч маань ээжийгээ дагаж уйлаад, би яахаа мэддэггүй тэврээл ангидаа алхаад байдаг. Нөгөө хүүхдүүд маань хичээлээ үзэх гээд суугаад байдаг. Хөөрхөн хөөрхөн юм боллоо.

Тэгээд энд төрж өссөн Канад сэтгэлгээтэй хүүхдүүд чинь намайг Монголоор ярингуут шууд таныг ойлгохгүй байна, та юу гээд байгаан, та Англи хэл мэддэггүй юм уу гэж мэгээд ва ха ха ха ха.

5 өдөр ажиллаад ядарсан ч гэсэн ард түмний хүүхдүүдийн төлөө, Монгол хэл, соёлын төлөө цаашлаад эх орныхоо төлөө гээл сүртэй сүртэй бичүүл яажийн, гайгүй биз дээ.

Эндхийн хүүхдүүд чинь манай Монголд байгаа юм шиг багшаасаа эмээнэ гэсэн юм байхгүй, дуртай цагтаа 00 яваад дуртай цагтаа юм гаргаж идэх гээд би жаахан цаг нартай байлгах гээд гүрийтэл тэндээс Англиар багшаа өлсөөд байна юмаа идий л даа гэж орилоод гэтэл тэндээс нөгөөх нь багшаа 00 явмаар байна ш дээ гээл, тэгж байтал зарим нь би пицца идмээр байна, унтмаар байна багшаа гээл дунд нь би самарч байгаад нөгөө АЗ-ын өглөө хийж өгсөн хоолыг нь ч идэж чадахгүй хичээл тарж байх жишээний.

Эхний өдөр Монголоор ярихад сайн ойлгохгүй чих нь сортолзоод байх шиг байсан хоёр дахь удаа хичээл орход их сайн ойлгож байна лээ. Урамшиж байгаа.

Бүр таг Монгол хэл байхгүй хүүхдүүд ч бий. Тэд нарыг Монголоор яриулах байтугай чимээгүй байлгах гэж хөөцөлдөж гүйсээр миний хоолой сөөгөөд хичээл тарна. Эсрэгээрээ ус цас Монголоор ярьдаг хүүхдүүд ч байгаа. Аав ээж нь гэртээ Англиар ерөөсөө ярьдаггүй гэнэ. Өвөө, эмээ бас байдаг болхоор их тус, нэмэр болдог бололтой.

Манай энд Монголчууд цөөн болхоор нас насаар нь ангилж болохгүй, эхний ээлжинд ийм ангитай байгаад нь баярлаад л байгаа. Би чинь 3, 4 дэх хичээлийн жилийн багш нь шүү.

Орой ажилаа тарж очоод тогоо шанагатайгаа зууралдахаас гадна хичээлдээ бэлдэнэ, бас бодно. Яаж заавал хүүхдүүд маань Монголоор ярьдаг болох вэ гээд бодоод л бодоод л сууж байна даа. 

Хөөрхөн хөтөлбөр гаргасан, үсэг мүсэг заахгүй, шууд яриал, дуулаал, уншаал, зураал явж байгаа.

Манай хүүхдүүд их хөөрхөн хөөрхөн юм ярьна. Энэ юу вэ гээд дээл рүүгээ заасан чинь Хөдөөний хувцас гэж авсан ва ха ха ха. Зарим нь би наад Монгол хэлийг чинь сурмааргүй байна гэж Англиар орьлоно. 

За тэгээд би 6 дахь өдөр хурга ишиг нийлэхийн дайны л юм болно. Хичээлийн дараа ядраагүй бөөн эрч, хүч гоё мэдрэмж авсан байх нь сайхан юм даа.


Хоёрдугаар улирлаас тэмээ, ямаа, хонь гээл заана, тэгхээр хүүхдүүд маань багшаа та юу ярина вэ л гэх байх даа ккк.

Хичээлийн эхний хагасын зорилт маань 12 жилийн дууг сурах, тайлан тоглолт хийх байгаа. 12 сарын дундуур та нартаа тайлангаа тавьнаа. 

9 comments:

  1. hahah goy goy, hodoonii huvtsas. Germand ovoo heden mongol surguuli baidag sh dee.

    ReplyDelete
  2. Yamar goyo, bas mundag um be? tsag zavaa xumslan xumslan iim goyo, teged bas xetsuu ajil xiij bdag... Xamgiin xetsuu ajil tsetserlegiin bagshiin ajil gej boddiishd, teged deerees n mongol xelendee muu xumuustei, xexe bodson chn bur yadarchixlaa, gexdee unen setgeleer baxarxaj bnaa.

    ReplyDelete
  3. "Болосвролын" газар нь юун овоо ен гэснээс Монгол хэл заахдаа арай тэгж хэлдэггүй биздээ ккк

    ReplyDelete
  4. Чи нээрээ үнэн чка хүүхэн шүү, амжилт үнэхээр бахархлаа.

    ReplyDelete
  5. Ёстой мундаг байна шүү.

    ReplyDelete
  6. Ёстой буянтай ажил. Амжилт!!

    ReplyDelete
  7. Mash sain bainaa. Naanaa 2-3 jilees permanent residencee avaad oron nutgiin parlamented esvel niisleliinh n parlamented ursulduud uzeh heregtei. Umnud solongost neg Mongol emegtei tendee neg mujiin parlamentiin gishuun boltson baigaa. Canadad yalanguya dunguj tsagaachilaad heden jil bolson azi humuus Parliamentiin gishuun boloh tohioldluud ih elbeg yum bilee.

    ReplyDelete