Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 5 September 2016

Эмээ нартайгаа

Манайд баахан эмээ нар ажилладаг гэж хэлсэн бил үү?


Ёстой төрөл бүрийн эмээ нар манай ажилд байнаа. Энэтхэг, Шри Ланк, Украйн, Канад, Хятад эмээ гэх мэт. Өө өвөө нарыг нэмхийн бол бүр олон болно.

За тэгхээр манай хонтоорт ажиллаж, өдрийн 8 цагийн жаргал зовлонгоо хуваалцдаг нь Украйн эмээ (цаашид Ука), Канад эмээ (цаашид Кама), Хятад эмээ (цаашид Хумэ).

Ука 7 хоногт нэг өдөр мөн шаардлагатай үед дуудлагаар ажиллана. Ойрд хүмүүс амраад манай хүн захиалга авдаг хүмүүсийг орлоно. Ука ажиллах юм бол миний ажилын өдрийн тал нь Укагийн дуудлагаар ойр зуурын цахим тооцоолуурын саатал болоод хэвлэгч машинтай үл ойлголцох асуудлыг нь бас шийднэ. Ука заримдаа хоол цайгаа идэхгүй ажилдаа улайрч би хоолоо идхийг нь анхааруулна.

Багад нь аав ээж нь энд цагаачилж ирсэн гэж ярьдаг юм. Нэг ч орос үг байхгүй. Харин англиар ярьхаараа дувт зүйр үг хэлнэ. Тэр нь надад өгөөжтэй. Дувт та сая юу гэчив гэж асуугаастай.

Хумэ болвоос жаахан үтэр түргэн ааштай, хүн бараг сонсохгүй, бүх юмыг өөрийнхөөрөө дайрна. Жаахан зайгаа барихгүй бол араас хүйтэн ус шүрших аюултай хүн бөлгөө. Хумэ бас цахим тооцоолуур, дүрс татагчынхаа учирыг олохгүй намайг дуудна. Би нэг алдаа хийвэл мянгантаа үглэнэ.

Нэг өдөр Хумэ над дээр гүйж ирэв. Тэгсэн чинь чихээ өг гэжийн. Чихээ өгсөн чинь чи ерөөсөө Хятад хэл сурчих, 2-лаа хов ярьж байя гэж авдын. Хов ярьхын тулд хэл бүр цаашлаад Хятад хэл сурчихдаг бол ямар сайхан байхав айн таминь.

Өглөө очихоор нэг юм яриал байгаа. Надад нэг өгүүлбэр зааж өгсөн. Чи завгүй байна уу гэдэг өгүүлбэр. Байнга тэрийгээ надаас асууна. Би завгүй байнаа л гэнэ. Эс бөгөөс зарах санаатай .

Би чимээгүй л ажилынхаа хажуугаар Хумэд зарагдаад явжийсан чинь дарга очоод Хумэд чи ТБ-ээс өөр хүн гуйж бай. ТБ чухал ажилтай гээд хэлцэн байсан ккк ккк.

Хумэ үйлдвэрийн дэлгүүрийн талх зарсан мөнгөө 4 дэх өдөр бүр банкинд очиж тушаадаг болхоор тэр 1 цагт нь би кассан дээр зогсож талх зарнаа. Гялгар уутаа 5 центээр үнэлнэ. Би бүх гялгарыг нь үнэгүй өгөөд явуулчихна. Тэгээл намайг загнаастай.

Кама болхоор их яравгар. Олон юм ярихгүй түс тас хэлнэ. Ма бэби ма бэби гээл яриад байдгын тэгсэн чинь тэр нь саяхан нохой нь болхыг нь мэдэж авсан.

За тэгээд манай Ука бид 2 бараг л бялдаржуулах төвд цуг явахаа дөхөв. Яаж тийм үлгэр шиг юм байхав. 2лаа ярьж ярьж гэр гэртээ цахимаас дасгал харж хийхээр шийдсэн. Цаадах чинь хийнээ л гэцэн байгаа.

Нэг өдөр дүрс татдаг машинаа болохгүй байна гээд байхаар нь гарын авлагыг нь цахим ертөнцөөс олоод хэвлээд өгсөн чинь чи хаанаас олов гэжийн. Цахим ертцөнөөс гэсэн чинь чи тэндээсаа надад өвгөн олоод өгөөч гэж авдын ва ха ха ха ха ха.

Би бүр гайхаад буруу сонссон байх гэж бодоод уучлаарай та сая юу гэчив гэсэн чинь хань ижилтэй болмоор байна гэсэн шүү дээ. Эмээ болчихсон 80 хүрэх гэж байгаа ш дээ үнэн цоглог уу гайгүй юу.

Би ч дуугай л байжийсан чинь 2 ч удаа гайгүй өвгөнтэй болох гэж үзсийн байх. Нэг нь нээх уудаг, нөгөө нь нээх мөнгө үрдэг 2 юм таархаар нь хөөгөөд явуулсын байхоо.

Би ч дуугай л байлаа. Дахиад нөгөөхөө асуух вий гэж айгаастай. Бас нэг золиг нь цахимаас хүнтэй танилцдаг гээд хэлээд өгчихсөн байгаамаа яджийхад.

Ука их стрэссдэг болхоор сонсож байхгүй бол гэж бодоод би амьхандаа л ажилаа хийж байгаа нь тэр хөөрхий. Манай санхүүгийн нэг Энэтхэг эмээ бий. Тэр эмээ машин унаж чадахгүй автобусаар ирнэ. Ука ажилтай өдөр Укагаар очиж авхуулаад орой нь хүргүүлнэ.

Ука уурлаад үглээд байдгын. Надад бензиний мөнгө өгдөггүй, нэг удаа мангар ногоон өнгийн цүнх өгсөн, нэг удаа алчуур өгсөн би ямар Энэтхэг үү гээл уурлав.

Нэг өдөр их шулуудсан над дээр ирэв. Учир нь би ерөөсөө мөнгө нэхэхээр шийдлээ. Гэхдээ хэдийг нэхэхээ мэдэхгүй байна гэхээр нь гэрийн нь хаягыг нь хийгээд Гүүгл ахаас асуусан чинь Укагийнхаас ажил хүртэл 13 км, Укагийнхаас Энэтхэг эмээгийнх хүртэл 17 км, Энэтхэг эмээгийнхээс ажил хүртэл 28 км. Ука бид 2-ын тооцоогоор Энэтхэг эмээ нэг удаа Укагаар хүргүүлэхдээ 21 дойлуур өгөх ёстой болж таарав. Би ч ухаан алдангаа дөхөв. Ука бүр шийдсэн царайтай л гарсан.

Ингээл манай ажил дээр Энэтхэг эмээ Укаг маань дарамтлаад намайг нөгөө Энэхтэг хүүхэн бас дарамтлаал одоо бүр өдөрт нэг юм олж хэлж уур хүргэдэг болсоон.

За тэгээд Укаг Энэтхэг эмээ дарамтлахаар нь би тайвшруулаал, нөгөө Энэтхэг хүүхэн намайг дарамтлахаар Ука намайг тайвшруулаал байжийн даа.

6 comments:

  1. хов ярихын тулд хэл сурахаас хэхэ, адал явдалтай ажилладаг юм байна даа

    ReplyDelete
  2. za sainuu sonin shan yu bn daa

    ReplyDelete
  3. Энэтхэг эмээ юунд тэгж хүнд төвөг уддаг байна аа, яршиг зүгээр автобусаараа л явж байхгүй. Бид нар ч гэсэн 40-50 жилийн дараа иймэрхүү эмгэн болчихоод л залуу охидын уурыг хүргээд явах байх даа. кккк

    ReplyDelete
  4. Soyliin hariltsaanii zadargaand orj uuriiguu zarim talaar neeh n ih sain.

    ReplyDelete