Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 15 August 2016

Дугуй хуушуур чамайг даа

Өмнө нь энд нэг хийх гэж бүтэлгүйтсэнээ бичжээ хөөрхий . Ингээд хоёр дахийг нь хүлээн авна уу?



АЗ-ыг басаад байхаар нь за найз хүүхэн элбэлцэхийм чинь юу байхуу дээ гээд сэтгэлд бөөрөнхий хуушуур байтугай л багтаж байв.

Гоё ээжийн хуудасны жороор гурилаа зуурваа. Нэлээд нялцгай болсон чинь нөгөөх чинь арай л нялцгай юу үгүй юу гээд үглээд болдоггүй. Би мастер тогооч хүний жороор хийжийн дугуй бай л гэлээ.

Цаг боллоо, найз хүүхэн орж ирлээ. Онолын дагуу элдлээ, мах нь булцгас гээл гарч ирэх нь тэр. Өө янз янзаар л үзлээ. Гурил нь ч зузаан болжийх шиг. Мах нь гарч ирээгүй нэг ч хуушуур байдаггүй. 

АЗ тэнд шарах гээд хуушуур нэхээд байдаг бид 2 наана нь түнтэгнээд түнтэгнээд бардаггүй ээ.

Гараараа махтай гурилаа нимгэллээ, байдаггүй. Цоорч гарч ирсэн махан дээр нь нөхөөс тавьлаа байдаггүй. Хэдэн мянган аргаар үзлээ, байдаггүй. Сүүлдээ гамбир ч болоод байгаам уу бүү мэд.

Гол нь бууж өгөхгүй, бид 2 хийнээ л гээд үзээд байдаг. АЗ болхоор та 2 зүгээр хуушуур хий, бүтэхгүйн байна гээд байдаг. Бараг 2 цаг ноцолдоод сүүлдээ дахиж хатуу гурил зуураад, нялцгай гурилтайгаа хольж үзлээ байдаггүй. 

Сүүлд нь дахин 2 найз нэмж ирлээ, нөгөө 2 туршиж ч үзээгүй, бөөрөнхий хуушуурын хэцүүг нь гайхсаар байгаад сүүлдээ энгийн хуушуураа хийсэн дээ.

Яаж тийм гоё нимгэн энэ тэр элддийм бүү мэдээ бүү мэд. Уур хүргэсэн дугуй хуушуурыг хүн л надад хийж өгөхгүй бол одоо ёстой түүгээр оролдох ч үгүй гэж мэд.

Нэг техник байх шиг байна тээн, тэр элдэлт л их жогтой. Гуриландаа байсан гэж гурил уруу буруугаа чихээд ч яахав. Ямар ч байсан нэг нууц арга байх шиг байгаан. Нээрээ махандаа буруу байсын бол уу? Тэгвэл ч АЗ-ын буруу болоод явчина л даа ва ха ха ха ха. Уг нь тэр жороор нь амталсан л даа.

Нээрээ хэн энэ дугуй хуушуурыг зохиогоо вээ? Дугуй хуушуур чамайг даа.

6 comments:

  1. Би аягүй амжилттай хийсэн шд, гурилаа нялцгай зуурах нь зөв тэгээд тослоод 4-5 цаг гялгар уутанд хийж тарыг нь нийлүүлнэ. Мах, сонгиноо маш сайн жижиглэнэ. Тэгэхгүй бол элдэж байхад гурилаа нэвт гарч ирээд байдгийн. Тэгээд илдэх мод, доод мод, гар бас гурилаа тосолж байж илдсэн.

    ReplyDelete
  2. Хуушуур идтэл ярилаа .

    ReplyDelete
  3. Бичлээ гэх байж

    ReplyDelete
  4. Zugeer delguurees 1 sh tsatsagt hyaruul avaad amtlaad 3-4 tsag zuuhandaa sharaad budaa nogootoi holiod gadaad maygiin hyalbar huushuur hiichih.

    ReplyDelete
  5. mah, songinoo garaaraa bish mashinaar tatna. tegeed gurilaa nyaltsgai zuurah n zov. gurildaa mahaa hiij booj booronhiilchihood huushuuraa baga zereg tosolno. ganjingaa ch bas baga zereg toslood zoolhon zoolhon eldene. daraagin udaa bolnoo. amarhan

    ReplyDelete
  6. Хамаг орцоо нийлүүлж машиндаад тэгээд ус хийхгүй амтлаад гурилаа зуурахдаа өндөг хийгээд удаан амраавал мах нь бултайж гарч ирдэггүй юм гэнэлээ.

    ReplyDelete