Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 11 August 2016

Гоё үг


 Ангийн Хонгконг хүүхэн маань хурим хийгээд чухам бидэн 2 чинь уригдаад гоё дээрээ тавиад очив.


Галзуу цаг барьдаг улсууд чинь Канадууд шүү дээ. Сүмд 16 цагт ёслол болно гээд Монгол хүнийхээ ёс жаягаар 2-хон минут хоцроод очсон чинь сүйт бүсгүй маань алхаж яваад орчихсон байдын.

Өө түмэнтээ босч мянгантаа сууж, бумантаа Амен гэж хэлсээр байгаад дууссан. Сүйтбүсгүй, хархүү 2-ын ээжүүд гарч ирж үг хэлэв.

Хаашаа л харна улаан луун хээтэй Хятад дээлтэй хүүхнүүд гунхаад жигтэйхэн зүгээр. Би ягаан торгон дээлээ өмсөөд очсонсон бол Монгол гэж ялгарахгүй байлаа даг шүү.
Амьдралдаа анх удаа хуриманд очиж байгаа хүн чинь догдлоостой, одоо яах бол хэн гарч ирэх бол, юу гэж хэлэх бол гээд хүлээгээстэй.

Сүмийн ёслол болоод гараад ирсэн чинь мань 2 гадаа үүдэн дээрээ хүмүүстэйгээ уулзаад зогсож байдын. Тэгээд 2 цагийн дараагаар шилтгээнд очиж эхлээд нэг цаг коктейль шимээд дараагаар нь хоолондоо орлоо.

Ширээгий нь хуваарилчихсан, дугаартай ширээн дээрээ очтол сүйт бүсгүйн ахынх нь ширээ болж таарав. Хажууд чухам 2 хос байхаар нь танилцаад бидэн хоёр нь Монголоос ирсэн гэсэн чинь өмнөөс хотынх уу? Хөдөөнийх үү гэж авдын ва ха ха ха.
Аймаар цочсон чинь бид 2 Монголд ажилаар 2 удаа очсон. Говь явсан хорхог идсэн гээд за тэгээд тэр оройг ярих юмтай, ярилцах хүмүүстэй өнгөрөөлөө ш дээ.

Бэлэг гэж доллар авна гэхээр нь идсэн ууснаа хангалттай төлхөөр юм дугтуйнд хийгээд аваад очтол үүдэн дээр бараг зааланд нь нөгөө бэлэг өгдөг газар нь байхын. Эхлээд хажуугаар нь өнгөрлөө, дугтуйгаа хийх гэсэн чинь манаач байхгүй болхоор нь алга болчиж магад гээд чадсангүй.

Буцаад ирсэн чинь хүмүүс дугтуйгаа хийгээд байхаар нь хийж л орхилоо. АЗ бас надаас манаач асуугаастай. Усы нь ууваал ёсы нь дага гэж хариулав.

За манай шинэ танилууд  сонгуулиас авхуулаад, манай улсын улс төр эдийн засаг өө сүүлдээ Оюу Толгойн гэрээ мэрээ асуугаад халуун яриа өрнүүлэв.

Хоол идлээ, уулаа, сүйт бүсгүй ханхүү хоёр нь нөгөө олон гэрчүүдтэйгээ суудым байна. 2 талын гэрчүүдээс нь босч үг хэлэв. Өө ёстой гоё моё үг хэлжийн гэж жигтэйхэн. Манай сүйт бүсгүйн ээж өндөр настай тул авга эгч нь үг хэлэв.

Тэгж байтал ханхүүгийн аав индэрт гарч үг хэллээ дээ.
Би энэ өдрийг 41 жил хүлээлээ гээд эхэлсэн чинь заалаар дүүрэн хүмүүс нирхийтэл хөхрөлдөв. Өө ёстой хөөрхөн гэж жигтэйхэн, яасан ч гоё гоё үг хэлдийн би чинь уяраад, огшоод, сүүлдээ уйлаад чухам баярлав.

Хамгийн сүүлд нь ингээд /ангийн охины маань нэрийг хэлээд/манай гэр бүлд манай бэр охин болж ирж байгаад машид их баярлаж, тавтай хүлээн авч байна гээд л хундага өргөсөн чинь ай сэтгэл мэтгэл цэлийгээд бас хөндүүрлэв.

Тэр оройны хамгийн гоё үгийг тэр ААВ хэлэв. 


Аав гэдэг хүний нөмөр нөөлөг, өөрийн болоод өөр бусдын аавуудыг дахин нэг магтан дуулья. 


2 comments:

  1. Yasan goe yum be? udahgui AZ ta 2 ingeed suuh odor ireh bhdaa :))

    ReplyDelete
  2. Өөрөө очсон юм шиг бараг догдлох гээд байлаа шүү :) Энд бол тэр бэлгийг бүсгүй юмуу залуугын найзууд харж сууж байгаад бүх хүмүүс ороод ширээнд суугаад хооллож эхлэхээр нь буудлын өрөөнд оруулаад сейф-нд хийлгэчихдэг юм байна лээ.

    Хурим ч ёстой гоё юм байна лээ, Адуучин залуу та 2 хурдан хуримаа хийгээрэй :)

    ReplyDelete