Өмнө нь энд нэг
хийх гэж бүтэлгүйтсэнээ бичжээ хөөрхий . Ингээд хоёр дахийг нь хүлээн авна уу?
АЗ-ыг басаад
байхаар нь за найз хүүхэн элбэлцэхийм чинь юу байхуу дээ гээд сэтгэлд бөөрөнхий
хуушуур байтугай л багтаж байв.
Гоё ээжийн
хуудасны жороор гурилаа зуурваа. Нэлээд нялцгай болсон чинь нөгөөх чинь арай л
нялцгай юу үгүй юу гээд үглээд болдоггүй. Би мастер тогооч хүний жороор хийжийн
дугуй бай л гэлээ.
Цаг боллоо, найз
хүүхэн орж ирлээ. Онолын дагуу элдлээ, мах нь булцгас гээл гарч ирэх нь тэр. Өө
янз янзаар л үзлээ. Гурил нь ч зузаан болжийх шиг. Мах нь гарч ирээгүй нэг ч хуушуур
байдаггүй.
АЗ тэнд шарах гээд хуушуур нэхээд байдаг бид 2 наана нь түнтэгнээд
түнтэгнээд бардаггүй ээ.
Гараараа махтай
гурилаа нимгэллээ, байдаггүй. Цоорч гарч ирсэн махан дээр нь нөхөөс тавьлаа
байдаггүй. Хэдэн мянган аргаар үзлээ, байдаггүй. Сүүлдээ гамбир ч болоод байгаам уу бүү
мэд.
Гол нь бууж
өгөхгүй, бид 2 хийнээ л гээд үзээд байдаг. АЗ болхоор та 2 зүгээр хуушуур хий,
бүтэхгүйн байна гээд байдаг. Бараг 2 цаг ноцолдоод сүүлдээ дахиж хатуу гурил
зуураад, нялцгай гурилтайгаа хольж үзлээ байдаггүй.
Сүүлд нь дахин 2 найз нэмж ирлээ, нөгөө 2 туршиж ч үзээгүй, бөөрөнхий хуушуурын хэцүүг нь гайхсаар байгаад сүүлдээ энгийн хуушуураа хийсэн дээ.
Яаж тийм гоё
нимгэн энэ тэр элддийм бүү мэдээ бүү мэд. Уур хүргэсэн дугуй хуушуурыг хүн л
надад хийж өгөхгүй бол одоо ёстой түүгээр оролдох ч үгүй гэж мэд.
Нэг техник байх
шиг байна тээн, тэр элдэлт л их жогтой. Гуриландаа байсан гэж гурил уруу
буруугаа чихээд ч яахав. Ямар ч байсан нэг нууц арга байх шиг байгаан. Нээрээ
махандаа буруу байсын бол уу? Тэгвэл ч АЗ-ын буруу болоод явчина л даа ва ха ха
ха ха. Уг нь тэр жороор нь амталсан л даа.
Нээрээ хэн энэ
дугуй хуушуурыг зохиогоо вээ? Дугуй хуушуур чамайг даа.
Би аягүй амжилттай хийсэн шд, гурилаа нялцгай зуурах нь зөв тэгээд тослоод 4-5 цаг гялгар уутанд хийж тарыг нь нийлүүлнэ. Мах, сонгиноо маш сайн жижиглэнэ. Тэгэхгүй бол элдэж байхад гурилаа нэвт гарч ирээд байдгийн. Тэгээд илдэх мод, доод мод, гар бас гурилаа тосолж байж илдсэн.
ReplyDeleteХуушуур идтэл ярилаа .
ReplyDeleteБичлээ гэх байж
ReplyDeleteZugeer delguurees 1 sh tsatsagt hyaruul avaad amtlaad 3-4 tsag zuuhandaa sharaad budaa nogootoi holiod gadaad maygiin hyalbar huushuur hiichih.
ReplyDeletemah, songinoo garaaraa bish mashinaar tatna. tegeed gurilaa nyaltsgai zuurah n zov. gurildaa mahaa hiij booj booronhiilchihood huushuuraa baga zereg tosolno. ganjingaa ch bas baga zereg toslood zoolhon zoolhon eldene. daraagin udaa bolnoo. amarhan
ReplyDeleteХамаг орцоо нийлүүлж машиндаад тэгээд ус хийхгүй амтлаад гурилаа зуурахдаа өндөг хийгээд удаан амраавал мах нь бултайж гарч ирдэггүй юм гэнэлээ.
ReplyDelete