Өмнөх бичлэгээ уншсан чинь хангалтгүй санагдаад дахин бичлэг хийхээр шийдлээ. Дээрээс нь ойрд хэд хэдэн хүнээс Канадад суралцах талаар зөвлөөчээ гэсэн цахим шуудан ирсэн тул хамтатгаад хэдэн өгүүлбэр хүүрнэсүү.
Мөрөөднө гэдэг
бол биелэлтийн талдаа орсон байнаа гэсэн үг. Тэгэхээр үлдсэн тал хувиа
биелүүлэхэд чинь энэ бичлэг нэмэр болно гэж найдаж байна.
Юуны түрүүнд надад
бас тиймэрхүү гадаадад сурах хүсэлтэй, тэгсэн мөртлөө ямар мэргэжилээр, ямар
улсад, яаж сурхаа мэдэхгүй жолоо, цулбуургүй цогиж явсан үе байсаан.
Нэг л их гадаадад
сурахын хүслэн болсон хүн тэгээд цаашаа хичээж, гийгүүлсэн юм байхгүй 5-6 жил
намирлаа шүү дээ. Галзуу халуун 20 насыг тэгж л халуун Говьд өнгөрүүллээ дээ.
Аравдугаар ангиа
төгсөхдөө л мэргэжилийн ангиа шийдчихсэн сонгож, шалгалт өгч байдаг байсан
хүмүүсийг хараад яагаад эд нарт ийм их хүсэл эрмэлзлэл байдгын бол, яаж ингэж
олж авдын бол гэж боддог байж билээ.
Эндхийн бага
болоод ахлах сургуулиудад хүн өөрийгөө олох зорилгод чиглэсэн олон тооны сайн
дурын болоод хичээлийн хөтөлбөрүүд байдаг гэж сонссон. Чухамхуу ТБ гэж хэн бэ?
Юу хийж чадах вэ? Юу хийж амьдрах вэ гээд л чухам асуултууд ар араасаа
хөвөрдөг. Тэр бүхнийг нь багаас нь хийлгэж, жишээ нь гал команды ажилчин, эмч
сувилагч болгож тоглуулдаг, зохиомлоор ажиллуулдаг, түүнээсээ хүүхэд өөрийгээ нээдэг гэж би
сонссон юм байна.
Манайхан 10
төгсөхөөрөө нийтээрээ нийгмийн шалгалт өгсөн дөө. Одооны хүүхдүүд яадгын бол доо
бүү мэд.
За тэгэхээр юу
хэлэх гээд байна вэ гэхээр эхлээд ямар мэргэжилээр суралцахаа сайн шийдэхгүй
бол би Канадад сурмаар байна гэхээр чинь миний амнаас түм буман асуулт ундраад
тэгээд эргэж хариу бичхэд хэцүү болж байна.
Их сургуульд
сурах гэж яарах хэрэггүй ээ. Ямар мэргэжилд дуртай болох, ямар мэргэжилээр
ажиллаж амьдарвал амжилтанд хүрхээ мэдэх, олж авахад яарах хэрэгтэй.
Би нэг жуулчинтай
энэ тухай ярьж байтал тийм тест байдаг гэж хэлж байсан. Би тэр тестийг олж авч
чадаагүй л байгаа.
Мэдээж хүн бүр
өөр, би зөвхөн өөрт энэ асуудал тулгарч байсан болхоор бичиж байгаа юм шүү.
Зөвөөр ойлгоорой.
Сайн дурын ажил
хийж үз, янз янзын ажил хийж үз, нас залуу, цус халуун байгаа дээрээ өөрийгөө
олох, нээх нь их чухал.
Ялангуяа оюутан
байгаа дээрээ, сурагч байгаа дээрээ олон янзын сайн дурын ажил хийж үз. Тэгээд
олон юм уруу үсэрч байтал нэг зүйл сэтгэлийг чинь татна эсвэл дуртай болно гэх
мэтээр боломж гарч ирнэ.
Одоо л хаашаа
явах вэ? Хаанахын ямар сургуульд сурах вэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Цахим
хуудсаар сайн хайгаад бай. Сонирхсон, дурласан мэргэжилээр чинь ямар сургууль
хамгийн сайн байна сайн олж мэдэх хэрэгтэй.
Жишээ нь:
Торонтогийн Их Сургууль бол судалгааны чиглэлдээ маш сайн. Энэ сургуулийг
төгсөөд энгийн ажил хийнэ, мэргэжилтэн болно гэвэл хэцүү. Зөндөө өөр ажил хийж
байгаа, мэргэжилээрээ төгссөн ч ажил олж чадахгүй байгаа энэ сургуулийн
төгсөгчтэй би таарч байсан.
Сургууль бүхэн
өөр, өөрийн гэсэн онцлог чанартай байдаг. Түүнийг нь олж мэд. Сайн судал,
цахимаас мэдээлэл сайн цуглуул. Ойлгохгүй байвал надаас асуу. Би хэлээд өгнө.
За ингээд
сургуулиа олчихлоо. Одоо нөгөө анги олох чинь амархан шүү дээ. Тэр сургууль ямар
анги санал болгож байна түүндээ орно гэсэн үг.
За одоо л та
нарын нөгөө асуугаад байдаг сургалтын төлбөр энэ тэр чинь гарч ирнэ шүү дээ.
Гадны сургуулиудын төлбөр бол харьцангуй өндөр. Гэхдээ энэ бол чанартай
сургалт, амьдралын баталгаа болж чадна.
Нэмж хэлэхэд сургалтын төлбөрүүд нь
ангитайгаа бүгд цахим хуудсан дээр байгаа. Өмнөх бичлэг дээр тоо баримт дурдсан
тул одоо алгасы.
Дараагаар нь
тэтгэлэгийн асуудал, үүнийг анх сургуульдаа орохдоо л шийдэж ирэхгүй бол
гадаадад очоод та биднийг хүлээж байдаг бэлэн сайхан тэтгэлэг байхгүй. Засгийн
газрын тэтгэлэг, шилдэг 100 их сургуулийн тэтгэлэг ч билүү манайд хөтөлбөрүүд
байдаг шүү дээ. Түүнийг бүгдийг нь судал. Араас нь сайн гүйгээд, хөөцөлдөөд
бай.
Гадаадад очоод үнэхээр
сайн байвал ойр зуурын 500 доллар энэ тэрийн л тэтгэлэг олды ш дээ. Гэхдээ
түүнийг хүн болгон авахгүй. Голч нь 3.7-с дээш бол авч байсан манай сургуульд
лав.
Мөн одооноос 5-10
төгрөг цуглуулж эхэл. 1000 төгрөг ч байсан цуглуулаад өөртөө оюуны хөрөнгө
оруулалт хийхэд тус болох хэрэгтэй. Гадаадад очоод ажил хийгээд, хичээлдээ
сураад гэдэг бол маш хэцүү. Боломжтой юу гэвэл боломжтой гэхдээ маш их
ачаалалтай ажиллаж, хичээллэж байж үүний ард гарна. Ард нь гарсан нь ч цөөхөн
байх.
Хэзээ ажилаа хийж
мөнгө олох, хэзээ хичээлээ хийж сайн сурах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс
бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй хөдлөх хэрэгтэй. Сайн төлөвлө. 2-3 сарын дотор нааш
цаашаа гүйгээд л бүтчихдэг юм байхгүй шүү дээ. 2-4 жилийн өмнөөс төлөвлө. Араас
нь зүтгэ. Тэгвэл үр дүнд хүрнэ. Санаж бодож яв.
Мэдээж ойр зуурын
ахуйн хэрэглээний мөнгө олох цагийн ажил олдоно. Гэхдээ Монголд байгаа шиг
ангайж байгаад эсвэл ах эгчийнхээ компанид эсвэл тэдний нэрийн дор цахим
тооцоолуур шагайж том том юм ярьж байж хэдэн төгрөг олдог шиг юм манай улсаас
өөр хаана ч байхгүй.
Аяга угаасан ч хог цэвэрлэсэн ч ажилыг яс хийж байж, 100
хувь хөлс, хүчээ шавхаж байж 5 төгрөгний бараа харна. Энэ бол амьдрал, шалгуур
юм.
Үүний дараагаар
нөгөө сургуульд орох өргөдөл явуулах, эссэ бичих гээд асуудал гарна. Иймэрхүү
агуулгатай юм бичээд ирээчээ гээд сургууль чинь заалт өгчихсөн байгаа.
Түүнийгээ бич. Өөр дээрээ ялангуяа хувь хүн дээр тулгуурлаж бич. Нөгөө л нэг
ардын жишиг энэ тэр бол бас л биш байх.
Харин энэ тал
дээр туслалцаа авна гэвэл бичсэн юмыг чинь мэддэг чаддаг юм байвал хараад өгч
болно. Гадаадад сурсан хүмүүсээс зөвлөмж ав, асуу, шалгаа, араас нь зүтгэ, гүй.
Одоо тэгээд нэг
сургуульд өргөдөл өгөөд горьдоод сууж болохгүй. Дор хаяж 3-5 сургуульд өргөдөл
явуулах хэрэгтэй шүү дээ. Магадлалаа бодсон ч, цаг хугацаагаа бодсон ч тэр нь
ононо.
Таван тивийн
сургууль уруу өргөдөл явуулчихаад дараа нь Америк уу эсвэл Австрали уу гээд
гангарч суу л даа. Юу нь болохгүй гэж.
Одоо жаахан
лавшруулахад Канадад эхнэр эсвэл нөхөр нь суралцах виз авбал гэр бүлд нь ажилын
виз өгдөг юм. Ажилын визтэй бол тэгээд ажиллана. Гэхдээ Монголд хийдэг ажилаа
хийнэ гэж бодож ирэхэд найдлага муу.
Нэгдүгээрт Канад
улс зөвхөн өөрийнхөө улсын боловсролыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ гадны дипломны
үнэлгээ хийдэг газар байдаг. Бурхан минь тэн дээр нь очвол манай сургууль
байтугай улс даяараа тийм юм байдымуу гэсэн асуултанд тулгарахаар зүйл асууж
ухаан алдуулна.
Хэл уснаас
авхуулаад ажилд орох шаардлагууд янз янз болно. Ажил бол олдоно, ажилд яаж
гологдохгүй байх вэ л гэдэг асуудал юм.
За ерөнхийдөө
нэлээд асуултанд хариулт өглөө гэж бодож байна. Сая ирсэн цахим шуудангуудаа
нягталлаа. Асуултуудад янзын сайн хариулжээ би нь.
Ингээд мартсан,
орхисон юм байвал хэлээрэй.
Анхаарал тавьсан
явдалд талархлаа. Сайхан Наадаарай.
Анх удаагаа
наадмын хуушуур хийж үзэх санаатай байгаа. АЗ намайг басаад л байгаа.
Saikhan medeelel baina, yag oirnoos neeree kanad boddog bolool bsan, udahgui tsahim ilgeenee :p
ReplyDelete