Чухам л гэнэн хонгор хүүхэн энд нэг байна хөөе.
Гэнэн зан маань ер нь дуусна гэж байх уу та минь ээ үгүй юм шиг байна тээн. Хүн амьтанд бухимдан барин ярьж байхаар өө эндээ сайхан хуучилбал амар биш үү айн.
Ингэлээ нэг орой Нүүр ном ухжийсан чинь Орчуулгын бүлэг дээр нэг хүүхэн нэг академийн эссэ бичээд өгөөч гээд хэд хоног гуйсан байв. Сүүлдээ бүр тийм юм биччих хүн алга уу гээд бүлгийн гишүүдийг загнаад хаяв.
Миний сониуч зан хөдлөөд бичих гэж үздийм үү гэсэн чинь өмнөөс чи өмнө нь бичиж байсан уу гэж манийгаа шараа болгов ха ха ха. Миний чухам гэдэн хөдлөөд харин л дээ энэ тэр гээд өнгөрөв.
Австралид магистарт сурдын байх. Бие нь өвдөөд эмнэлэгт, хичээл ном нь давхцаад яах аргагүй хүн гуйж байнаа л гэлээ. Хүний нутагт бие нь өвдөөд дээр нь шалгалт шүүлэг нь хэцүүдэж байгаа гэж бодхоор өөрөө тэр замыг туулсан хүний хувьд бичээд өгий л гэлээ.
Сэтгүүл дээр гарсан нийтлэлийг академийн хэмжээнд болгож бичхийн байхаа. Юуны тухай байлаа чухам мартжээ. Монгол хүний ёсоор цагийг нь тулгаж 2 хоногийн дотор амжуулхыг шаардав. Ажилтай дээрээс нь айлын авгай хүн чинь тогоо шанагаа нааш цааш хавируулах зуур хоёр орой сууж чухам амжуулаад явуулав.
Төлбөр тооцоо болоод явчихлаа. Манай энд чинь орчуулга цагийн 40 доллар шүү дээ. Би нэг тиймэрхүү баримжаатай сууж байв. Мань хүн тоо асуугаад би болхоор наадхаа унш, тэгээд өөрийнхөө хэмжээнд дүгнээд болно биз дээ. Гэрийнхэн чинь хотод байдаг бол миний монгол утсанд хэдэн нэгж хийхэд болноо л гэлээ.
Дашрамд хэлхэд Юнител гэж нэг дампуу газар байхымаа. Гадаадад ашигладаг энэ утас нь цахимаар нэгж авч болохгүй. Зөвхөн Монголоос л нэгж хийх боломжтой. Тэр нь бүр УБ-ын салбарт л боломжтой. Хөдөө орон нутагаас миний утсанд нэгж хийнэ гээд санаад ч бүтэхгүй. Миний нэгж дуусхаар утсандаа нэгж хийх гэж бараг л аймаг сумаараа хөлөлжий ш дээ.
Би нэг ярьсымаа. Ийм асуудал байна гэсэн чинь өмнөөс бүх хүмүүс хотод байдаг нэг ч ах дүү нар чинь хотод байна гэж байхгүй ч билүү өмнөөс бүр ёоёотой юм ярьсын.
За тэгсэн манай хүн 14 хоног алга болж болж чухам нэгж мэгж хийе л гэлээ. Хэдийг хийхэв гээд асуухын. Өө тэгээд хугацаатай нэгжтэй хэд хэдэн нэгж хийчих л гэлээ. 15000 төгрөгөөр нэгж хийсэн гээл бодчих ва ха ха ха ха ха.
Манай энд 7 доллар. 7 доллараар 2 удаа автобусанд сууна. Нэг удаа хувцасаа угаана. Миний бүр хөх инээд хүрээд хүүшээ 15 000 төгрөгөөр нэгж хийсийм үү гэсэн чинь яасан ийсэн гэнээ. За тэгээд өвчтэй зовлонтой амьтныг зовоогоод яахав гээд орхилоо.Би дотроо за ядаж 100 000 төгрөгт нэгж хийх байх гэсэн чинь байдаггүй ээ.
Бодоод байхын. Би яагаад ийм хүмүүсийн төлөө өөрийгөө өөрчлөх ёстой юм бэ тээн. Сайхан гэнэн хонгороороо л баймаар байна ш дээ.
Улсаараа хүний хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй болхоор хувь хүн нь хүртэл ийм л байхын.
Би энд нэг орчуулганд явсын. Тэгсэн цаад газар нь надад буруу хаяг өгөөд би бараг дууссаных нь дараа очсон чинь надад бүтнээр нь хөлсийг маань олгосон шүү дээ. Би бүр гайхаад тэгсэн чинь өмнөөс энэ бид нарын буруу байсан. Та ажил цагаа зохицуулж ирсэн. Бид танд орчуулга хийгээгүй ч төлбөрөө өгөх ёстой гэсэн шүү дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Хиах, ийм гүн философитой юм ойлгох цаг нь хараахан болоогүй байна аа хөгшөөн. Гэнэн хонгордоо ч биш юм байгаа. Мал муулсан хүнд өвчүү толгойг нь өгдөг заншлаас улбаатай ч юм билүү. Амь залгуулж л байвал аж төрөхөд нь нэмэр болно гэж боддог болох ч өдий байна доо.
ReplyDeleteҮнэ хөлсөө анхнаас нь шууд л сайхан тохирчихоод хийсэн нь дээр дээ.
ReplyDeleteБи хаширсан, хаширч байж сайн дураараа үнэ хөлсөө ч тохиролгүй хийхээ байдаг юм шиг байна шд. Одоо бол дүлий дүмбэ л гэж мэд. Өөрөө л нервтэх болохоор өөрөө орчуулж өгөх шийд гаргахгүй байх хэрэгтэй юм байна лээ. Дахиж гэнэдэв. Ялангуяа сайн танихгүй, монгол хүмүүс итгэлтгүй. Таньдаг бол бас яахав сүүлд тус болсон гэж бодож явна.
ReplyDeleteБолкү шдээ, өөрийн хөдөлмөрийн хөлсийг “чи мэд” гэж хүнд даатгаж болкү
ReplyDeleteUuriinhuu bodit baidlaa taniltsuulj chadsan bol ehelj tulbriinhuu 50%-aa avaad yumaa hiigeed yumniihaa taliig n send hiigeed uldsen tulburuu avaad uldsen materialiinhaa hesgiig ilgeedeg zarchim l ih zugeer dee. Naad akademik materialiig chine neg ev n taarchihval sudalgaanii dung saijiruulj shine tuvshind gargasan ene ter geed neg medsen tiimerhuu etgeeduud ezemshchih zuils zunduu gardag. Gehdee neg talaar iimerhuu yum neg udaa unetei unegui hiisen ch ur dun n uurt chine yaj baigaad tusdag yumaa. Daraa mash bolgoomjtoi baihgui bol yur n bagaasaa hotod turj ussun Mongol er em humuus mash muu sanaatai back stabber baidagiig anhaarch baival zugeer.
ReplyDeleteissssh ashigch humuus chini 1 tugrug yaaj monjihuu gd suujiidii shde. odoo minii hiij baigaa ajil bna.
ReplyDelete8$ huls ugchuud 800$ ugtsiim shig aashildag humuus bna shd :P
zazaa hashirsn hun gej hashirsn huniig helnee
Аанхаа, та Орчуулгын группт байдым бий вий, олж авч найз болноо...хэхэ. Би бас тэнд байдын, тэр бичлэгийг уншсан. Анхнаасаа бичсэн хэлбэр нь тун эвгүй шинжтэй болохоор хөдлөөгүй юм. Тэр дээр нэг хүн хотод төрж өссөн хүмүүс нуруунаас хутга шаадаг гэж хэлж, би лав унаган хотын хүүхэд, гэхдээ надад тийм муухай зан байхгүй шүү :P Орчуулгаасаа хэтрээд судалгааны ажил хийсэн хүнийг маш муухай үнэлсэн байна. Хотод байгаа хүмүүс бүгд ч арай тийм биш ээ.
ReplyDeleteMedehguidee bish, hun n l uuruu ashigch hun bn. Australiad ymarch muu ajil hiihed tsagiin unelemj dood tal n 13 dollar, gehdee bur uneheer muugaar bodohod shu de. Getel naad hunii 15000 gdg ene hunii 1 tsagiin unelemjind ch hurehgui bn gd bod doo. Manaihan er n hunii hudulmuriig unelehdee taaruu uls, hun orchuulga hiij surahiin tuld ymar ih tsag hugatsaa, hudulmur, mungu zartsuuldag bilee. Teriiig oilgodoggui ym shig bgan, chi chadhiim bj gsn ungu aystai bdg. Chadahgui, amjihgui n ghr zarim 1 n er n uurlah ynztai shu. Er n tgd ertnees yma zohitsuulaad, hicheelee hiij chadahgui bol yah gej ch mastert surdiin, ydaj bas revise hiigeed uguuch e gvl uur te kk
ReplyDeleteГэнэн хонгороороо л байсан дээр юм байна өө. Тэмээ хариулсан хүн тэмээнийхээ занг гэдэг шиг манайхан бас гайгүй болох цаг ирнэ гэж найдсаар л сууна.
ReplyDeleteGenen xongorooroo l baisan n deer shd, :) ali muuxai xuniig dagaj muuxai boldiin, bgaagaaraa l bna gej boddog. Ayandaa xumuusiin sain muu n shigshigdeed irne.
ReplyDeleteSome People Come In Your Life As A Blessing, Some Come As Lessons
ok. Манай ТБ уг нь сайхан сэтгэлтэй. Манайхан хэзээ ч хүний хөдөлмөрийг үнэлж чадахгүй юм даа
ReplyDeleteТБ чи наад энэтхэг хүүхэндээ битгий бууж өгөөрэй
ReplyDelete