Манай Монгол ч бас л амар юмаа. Элдэв янзын даатгал гэхгүй. Хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг.
3 өдөр амарсаных бээгий шахий даа тээн.
За тэгхээр энэ эх оронд чинь машин авна гэдэг чинь төл бойжуулахтай дайны юм болно гээл бодчих. Гэхдээ муж мужаараа бас их өөр.
Торонто чинь хамгийн том хот нь болхоор машины даатгал нь хамгийн өндөр. Хот дотроо хаана амьдарч байгаагаас үнэ нь бас шалтгаалдаг. Манай оюутан ахуйн амьдарч байсан хороололд машины даатгал өндөр учир нь тэнд цагаачид их. Дүрэм мүрэм барихгүй осол их гарна.
За тэгээд дээрэс нь жолоочынх нь туршлага бас их чухал. Ялангуяа хэдэн жил машин барьсан, машинаа барьж байхдаа осол гаргасан, торгууль авсан эсэх гээд асууж шалгаахгүй юм алга. Хурд мурд хэтрүүлээд торгууль энэ тэр авбал даатгал ихсээл явчихна.
Энд чинь жолооны үнэмлэх авах гэж наян юм болно. Хөөрхий манай муу Монголоос бусад орны үнэмлэхийг шууд сольж өгдөг. Манай үнэмлэх солигдохгүй. Дүрэм, хотын жолоо гээд 2 шалгалт өгнө. Тэр 2 нь бас хоорондоо тодорхой хугацааны зайтай байх ёстой.
Том хотод чинь машины зогсоол гэж үнэн аймаар юм бий. Хаашаа л алхана төлбөр. Ёстой нөгөө юмтай байх хэцүү юмгүй байх бас нэг хэцүү гэдэг чинь болох бололтой.
Дөнгөж төгссөн бидэн хоёрт чинь одоо ямар юмных нь машин авах мөнгө гуай байхав дээ. Одоо тэгээд усыг нь уувал ёсыг нь дага гээд зээлээр л авна даа.
Хамгийн инээдтэй нь машиных нь даатгал машинаасаа өндөр болчих гээд болохгүй байнаа. Хуучин машин авах гэхээр даатгал бүр өндөрсөөд тэгхээр шинэ машин авсан нь хамаагүй их хожжын.
Амьдралдаа анх удаа машин авч байгаа хүн бол даатгал нь доод тал нь 350 доллар гэсий ш дээ. Аймаар байгаа биз. Сар бүр ийм их мөнгө даатгалд өгнө гэхээр бас л. Даатгалгүй бол хэн ч машинаа зарахгүй.
Бас байрныхаа доор зогсоол авна. Тэгсэн доод давхарынх нь зогсоол 88 доллар дээд давхрынх нь 98 доллар гэнээ. Үнэн ядаргаатай. Хаашаа л харна мөнгө.
За тэгээд би чинь машин байхгүй гээд зөндөө хурал цуглаанд явж чадахгүй байгоо. Манай ажилынхан бүр мэддэг болсон. За за ТБ машингүй юм чинь хуралд явуулах хэрэггүй.
Нэг өглөө ажил дээрээ очсон чинь шөнийн ээлжний талх зүсдэг Шри Ланк авгайнууд ажилаасаа бууж байхгүй юу. Тэгснээ хүүшээ ТБ чи чинь машингүй юмуу гэсий ш дээ. Миний машингүй байгаа нь манай ажилынханд мөн их сонин сайхан юм болж байх шиг байгаан. Үнэн зугаатай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Том хотод машины хэрэгцээ их гарах байх л даа. Миний хувьд жижиг мотоцикл авч унахыг илүүд үзэх байсан. Бинзенд хэмнэлттэй, зай эзлэхгүй авсаархан. Гэхдээ танд, эмэгтэй хүнд жаахан аюултай байх л даа.
ReplyDeleteТээврийн хэрэгслийн асуудлаа яаж шийдсэн талаараа туршлагаа хуваалцаарай. Амжилт.
Том хотод машины хэрэгцээ их гарах байх л даа. Миний хувьд жижиг мотоцикл авч унахыг илүүд үзэх байсан. Бинзенд хэмнэлттэй, зай эзлэхгүй авсаархан. Гэхдээ танд, эмэгтэй хүнд жаахан аюултай байх л даа.
ReplyDeleteТээврийн хэрэгслийн асуудлаа яаж шийдсэн талаараа туршлагаа хуваалцаарай. Амжилт.