Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 16 June 2016

Орчин үеийн малчин

Чухам л энэ хүмүүс шиг оффшор данстай байвал нэг бол хэд хэдэн байр авч нөгөө бол бизнес хийдэг цаг хугацаа чинь одоо юм биш үү айн.


За тэгэхээр ийм байнаа. Юмыг эхлэнэ гэдэг чинь их амаргүй юм байна. Бизнес хийнэ энэ тэр гэж мулт мулт үсрээд яахвээ. Бидэн мэтийн энгийн хүмүүс чинь хөнжилийнхөө хэрээр л хөлөө жийхийн байна шүү дээ.

Энд яс махандаа шингэтэл ойлгож байгаа нэг зүйл бол сайн дурын ажил хийх. Би чинь одоо хэчнээн ч сайн дурын ажил хийдгийн бүү мэд. Ямар ч байсан гарын 5 хуруунаас илүү гараад явсан.

Баахан сайн дурын ажил хийж туршлагажсан хүн чинь Монголд хийнэ гэж үзэж тардын байгаа биз дээ. Чухам бид 2 чинь өнгөрсөн 12 сараас төлөвлөөд үзэж тарлаа.

Ерөөсөө өөрсдийнхөө чаддаг зүйлээрээ эхлий гээд гадаад хүмүүсийг хөдөө гэртээ аваачиж ажил хийлгээд оронд нь хооллож, байрлуулаах нөхцөлтэйгөөр зар тавьлаа.

Ээ бурхан минь ээ одоогийн байдлаар бидэн 2 чинь хүсэлтэндээ дарагдчихсан суужийн. Бүхий л чадлаараа, эрвийх дэрвийхээрээ заримыг нь сумынхаа сургуульд хүртэл Англи хэл заалгуулж хүртэл үзжийн.

Чаддагаар нь 2 гэрийнхээ малчин ах дүүс, үеэлүүдээ л гуйж байна. Амьхандаа тэдэнд маань тус болхын болов уу гэж их бодхын. Болох, болохгүй малчин авч хүний царай харж байснаас хийгээд өгий, баллаад өгий гэсэн хүмүүсийг аваачаад дохио зангаагаар үзвэл арай дээр юм уу гэж бодхын.

Мэдээж бид 2 гадаадуудтай ажиллаад сурчихсан болхоор 2 гэрийнхэнд маань амаргүй л байгаа байх. Гэхдээ л бидэн 2-ыгоо дэмжээд л үзээд байгаа.

Ээжүүд л очсон хүмүүсийг эрхлүүлээд байгаа сурагтай. Хэдэн шаруудынхаа хөдөөний амьдралын хошин шогыг хурааж байгаад нэг бичлэг бичнээ.

Дэлхийг тойрч явж байна гэсэн хүмүүс л их хүсэлт ирүүлхийн. Би нь бас тэр дэлхийг тойрч ирж байгаа хүмүүсээс жаахан айгаад байдгын. Элдэв өвчин мөвчин авч ирэх вий гээд.

Хүнийг чинь илүү танихын тулд олон юм асуух хэрэгтэй болдог, тэр болгонд бас хүссэн мэдээллээ авч чадахгүй болхоор уулзаж, учираагүй хүнийг таньж мэднэ гэдэг бас амаргүй даваа юм байна.

Дээрээс нь энэ холоос юм зохицуулна гэдэг бүр их хэцүү. Утас шөрмөс холбогдох нь ховор, ер нь хүнд л даваа байна. Гэхдээ хийнэ, бүтээнэ гэсэн юмаа хийнэ. Туршлага судалжийн, их юм сурч байна.

Хамгийн гол зорилго нь одоо нөгөө хөдөөний дүү нарынхаа чихийг нь онгойлгож, өөрсдөө олон жил зовж байж арай гэж ойлгодог болсон Англи хэлээ эзэмшүүлчих санаатай. Манай нөгөө хэд нэг тийм юм яриад байгаа юм шиг байна гэсгээл зогсож байна гэнэ.

Хайртай уншигч та бүхэндээ ч гэсэн жаргал зовлонгоо хуваалцаж хийж байгаа юмаа хүртээлтэй байлгахыг хүсч байна. Тэгэхээр бас манай хэдэн шарыг хотод буухад нь угтах, тосох эсвэл 2-3 хоног ойр зуур авч явах гээд хэн хэндээ тус дэм болоод хэл усаа сайжруулаад дадлага туршлага хийвэл боломжтой шүү.

Бүр цаашлаад  УБ-т байх зуур нь гэртээ байлгаад ангар унгар гээд Англи хэлээ заалгаад хоол өгөөд, хонуулаад байсан ч болно. Миний сэтгэлд багтаад байдгын. Тэгээд Монгол уруу хүмүүст хэлэхээр гэртээ хонуулахаа? ТБ чи чинь галзуураагүй биз дээ гээл алга болчды ш дээ. Мэдээж хэцүү байдаг байх.

Манай хүмүүс ийш тийшээ явья гэвэл мэдээж замын зардалаа төлнө гэхдээ машинд бензин хий Тэрэлж явья гэвэл бас л хэцүү асуудал болох байх. Тэгэхээр нөгөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй л гэсэн бодлоготойгоор хэн хэндээ тус, дэмтэй байвал гэж бодхын.

Би бас их өөдрөгөөр тайлбарлана. Гэрт чинь унаган Англи хэлтэй хүн очоод үнэгүй хэл заагаад өгье гэж байна ш дээ гэхэд бас л ойлгохгүй бүр толгойд нь буухгүй байх шиг байгаан.

Хаа нэгтээ, зарим нэг нь шар хүмүүс л харвал их мөнгө төгрөг авах тухай бодогдож байдаг. Ер нь манай Монголоос өөр гадны хүнд гэсэн төлбөрийн өөрчлөлттэй улс байдаг ч юмуу үгүй ч юмуу? Манай энд лав байхгүй. Том хүн, хүүхэд гэсэн л ангилал байдаг.


Би өөрөө Монголд байхгүй болхоор бас өөрөөр сэтгээд байдаг юм болов уу гэж боддогын. Гэхдээ өсч, төрсөн хүний хувьд бас ч нээх хол зөрөхгүй байхаа л гэж бодхын. 

Тэгээд хэн хэндээ туслах гэсэн зорилготой явж байгаа ажил маань амжилттай явж байна. Сонирхсон хүмүүс байвал холбогдоорой. 

Хамтдаа сайжирч, хамтдаа сайхан амьдралыг бүтээе. Яанаа жаахан сонгуулийн уриа шиг болцон уу үгүй юу, гайгүй биз дээ нөхдөө. 

4 comments:

  1. Гоё санаа бна ш дээ. Би бас монголд очихоороо үүргэвчтэй нөхдүүдийг гэртээ хэд хонуулаад УБ-тай танилцуулчихад яахав дээ гэж бодоод бгаа. Би дүүгээсээ асуугаад үзье. Гэртээ хонуулаад, будаатай шөл, бантан идүүлээд 1-2 хоног гадуур аваад явж болох бх. Гэхдээ ойр зуурын юм л ярих бх түүх нтр англиар ярьж чадахгүй бх.

    ReplyDelete
  2. Ёстой гоё санаачлага байна, хоёр хөл гараараа дэмжье :)

    ReplyDelete
  3. Яасан аштайхан юм бэ, удахгй буцаад байх уу? Хэл сурах хүсэл минь дийлээд байх юм. Манайд байж болно шд. Гэхдээ эмэгтэй хүн байвал шууд ок. Ажилтай болохоор дагуулж явж чадахгүй. Бусдаар уул нь ёстой сайхан санал бнаа. 2 хүүхэдтэй хүүхэн байна шд гээд бодож байгаарай ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан наадаж байна уу? Цахим шуудан хаягаа эсвэл утсаа явуулаарай хө. Хүмүүс гарч ирээд л байна шүү хө.

      Delete