Манай үүдний хүлээн авагч Канад эмээгийн төрсөн өдөр болоод тэгсэн чинь 80 хүрч байна гэж хэлээд намайг ухаан алдуулав ш дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Saturday, 23 April 2016
Sunday, 10 April 2016
Заяа ах хичээсэн нь
Энэхүү бичвэрийг нэлээд тайван байхдаа уншихгүй бол урьд хожид сонсогдож байгаагүй тоо баримт дурдах тул сайхан амьсгаа авч байгаад уншаарай нөхдөө.
Saturday, 2 April 2016
Ажилчин зөгий
Өмнөө байгаа аяга, хундага юу байна түүнийгээ уух юмаараа дүүргээд наашаа суу хонгорууд мину.
Subscribe to:
Posts (Atom)