Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 18 March 2016

Зоогийн газар

Тансагхан зоогийн газар касс хийе гэсэн чинь бардаггүй ээ.


Гурван цаг зогсоол, хөл толгой өвдөөл, толгой эргээл унах гээд байхын. Тийм нэг энергигүй газар ч юмуу бүү мэдээ бүү мэд.

Босоо ажил ч бас л аймаар юм байна. Дээрээс нь надад худлаа малилзах, долдигнох зан байхгүй тэр бас их гай боллоо. Тогооч нь хүртэл гүйж ирээд хүүе чи чинь яасан дуугай, ичимхий хүн бэ, ганц 2 юм дуугараач гэсэн шүү дээ.

Манай нөгөө касс залуу бол ёстой бурах шиг болно. Нээх ядаргаатай ч юм шиг, юун тэр АНУ-ын сонгууль монгуулийг хүртэл ярьж өгнө.

Тэгээл эзэн авгай хоёрт долдигнох ажил хийнэ. Бусад хүмүүстэй харьцахгүй. Би болхоор нам жим өмнөх ажилаа л хийх сонирхолтой.

Өө  тийн намайг бас удаан гэсээн. Би бол удааныгаа маш сайн хүлээн зөвшөөрнө. Энэ АЗ аягүй худан ш дээ. Намайг нэг алхахад 3 алхана, би тэр хурданд  нь л татагдах шиг боллоо хэ хэ хэ.

Тэгээл нөгөө газраас гарч ирэхээр бие өвдөөд байхаар нь уучлаарай чадахгүй нь ээ гээд гарчихлаа. Уг нь мэргэжилийн ажилд ортлоо ойр зуур ийм юм хийе гэсэн чинь бүтэхгүй шинжтэй.

Үйлчилгээний хүмүүс хурдан байхгүй бол бас болдог ч үгүй биз. Би гэж нэг тэмээ шигээ тайван, удаан хүн юмаа. Одоо яаж ч зүтгээд хурдан болохгүй л байх.

Уг нь их цэвэрхэн, дажгүй зоогийн газар байсан. Тэр эзэн нь нээх сонин сонин үг сонгож хэлнэ. Би гэдэг хүн гэртээ хэдэн сар суугаад тийм дархлаагүй болчихсон юмуу бүү мэдээ бүү мэд. Нэг л нэг бүтэхгүй шинжтэй байхаар нь уучлаарай л гэлээ.

Мөнгө бодох гэхээр биеэ бодмоор, биеэ бодох гэхээр мөнгө бодмоор. Яаж ч зохицуулах ёстой  юм бүү мэд.

Нөгөө нэг Солонгос хоолон газар аяга угааж байснаас хэд дахин ачаалал нь бага. Тэгээд хүн орж ирэхгүй бол тэнэг юм шиг зүгээр зогсох чинь их балай ажил юмаа тэгж байгаад.

Одоо тэгээд мэргэжилийн ажилд ортлоо сайн дурынхаа ажилыг хийгээд л явж байхаас. 2-3 газар л ажиллаад байгаа. Одоо яахав дээ усыг нь уувал ёсыг нь дага гэж сайн дураараа ажиллаад л байна даа.

6 comments:

  1. Өө тэгээд биеэ бодсон нь дээр дээ. Зогсоо ажил аймар аймар. Би түрүү хавар харихынхаа өмнө ядаж онгоцны мөнгөө олчих гээд 7н хоногт 2 хоног ажилласан. Ажлаа тараал харих гээд явахаар хөл салж унах гээд бгаам чинь. Жинхэнэ гуталны чанар танигддагийн бна лээ ккк. Бас ажлын цагаар тэгээд хүн орж ирэхгүй хийх ажилгүй болохоор цаг явж өгөхгүй бгаз. Би ч сайн дурын ажил хийж үзээгүй хэхэ миний ганц сайн санааны үйлс бол монголд бхдаа тасралтгүй 2 жил цусны донор л хийсэн дээ ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр газраас гарч явахаар л бие өвдөөл байсан. Тэгээд гарчихсан.

      Энд ч сайн дурын ажил хийдэггүй бол ажилд ороход их л хэцүү болоод байна.

      Delete
  2. Nuguu nehdeg ulavchnuudaa olon designaar hiigeed naanaa ebay ene tereer zarval careeriin ajlaa huleetlee ovoo dajgui orlogo oloh baihaa. Bi sayhan oroldoj oroldoj nileen dajgui yumnii design hiitsen odoo design patentaa sudalj bgaa.

    ReplyDelete
    Replies
    1. Тиймэрхүү хувийн юм хайгаад л байгаа. Улавч маань бас нэг сайн явахгүй л байна хэ хэ хэ. Таны ажилд амжилт хүсий.

      Delete
  3. Replies
    1. Маматай болмоор л байна ш дээ хө.

      Delete