Чихэр иддэггүй манайхаар дүүрэн чихэр шоко, хэн идхийн бэ?
Сая Цагаан сар болох гээд чихэр авах гэсэн чинь ноднингийн Цагаан сарын чихэр гэрт дүүрэн байхаар нь чихэр шоко авсангүй ээ.
Тэгсэн Цагаан сараар уртаашаа өргөөшөө 2 айлд очсон чинь бөөн чихэр шоко өгөөд, уртаашаа өргөөшөө 2 айл манайд ирхээр нь нөгөөхөө зөрүүлж өгөөд өгөөд бөөн чихэр шоко үлджээ.
Тэгэхээр нь сая Валинчийн өдрөөр шоког нь талыг нь хайлуулаад бундан хэлбэрт оруулчихсан талыг нь хайруулынхаа тавганд нааж байгаад угаасан ва ха ха ха. Бундан хэлбэрт шоког тэгж байгаад АЗ нэг өдөр гулгуулчих байхаа гэж найдаж байна. Гуйж байгаад гулгуулуулна даа.
Шинэ жилийн бас чихэр шоко энүүгээр нэг. Бас Төрсөн өдрийн шоко чихэр энүүгээр л нэг байна.
Хаяж чадахгүйм. Гадаа хэдэн ямаа байдаг бол гарч очоод өгчихгүй юу. Талх, боовны хэлтэрхий байвал шувуунд өгчихдийн. Чихэр шоко хаях ч хаашаа юмб дээ.
Би нэг хааяа гаатай чихэр амандаа хийж уусгадын. Сахар бүр ч идэхгүй. Уржнан Орос дэлгүүрээс 100 гр хатуу чихэр авсан түүнээсээ хааяа нэгийг амандаа хийж уусгадын. Дуусаагүй л байна.
Уг нь шоконы нэг жижиг нүд сардаа иддэг байсан чинь бүр идэхээ больчихжээ. Чихэр шоког урамтай иддэг хүмүүс байдаг тээн. Атаархмаар ч юм шиг.
Энэ АЗ уг нь гайгүй чихэр шоко идчихдийн байсан чинь бүр идэхээ больчихжээ. Гуйгаад ч идэхгүй юм. Надад ууссын байлгүй ва ха ха ха ха.
Манай ах их чихэр иднэ. Эхнэр нь яг тийм. Хүүхдүүд нь бүр их иднэ. Тэр хэд том жижиггүй бие биенээсээ нууж чихэр идсэн хүмүүс байды ш дээ. Тэднийхээр бөөн чихрийн маргаан ва ха ха ха.
Манайд харин эсрэгээрээ бие биенээсээ чихэр шоко идээд өгөөч гэж гуйсан хүмүүс л байх юм.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Би л тэр урамтай иддэгүүдийн нэг бна даа. Ккк хичээлээ хийхгүй бжийж чихэр гэхээр орж ирээд коммент биччихлээ өнөөдөр хийнээ
ReplyDeleteЭнэ их чихэр шоког ирж идээчээ. Чи ер нь Монголд манай хөрш болоорой. Санаа амар нэг том авдар манайд тавьчих. Дүүрхээр нь танайд оруулаад өгч байч. Болж байгаа биз дээ хө.
DeleteМанайхан ч харьцангуй бага чихэр шоко өгөлцөж авалцахымаа бас ч гэж. Гэхдээ хүүхдийн баяр, шинэ жил гэх мэт баяруудаар хүүхдэд өгч байгаа бэлэг нуль чихэр шок байх юм. Хүүхэд байтугай би идэж чадахгүйм байлээ.
ReplyDeleteХарин тиймээ. Баахан чихэр өгч байгаал шүд нь өвдөхөөр бүх шүдийг нь сугалж аваал. Энд ирээд шүдээ үзүүлсэн чинь 4 шүд авхуулсаныг хараад ухаан алдаж унав ш дээ эмч нь кккк.
DeleteИдэхгүй бсан нь дээр. Өнөөгийн хүн амын эрүүл мэндийн олон асуудлын ул суурь нь чихэр их хэрэглэдэг болсоных. Чихэр элгэнд архитай адилхан нөлөө үзүүлнэ шүү дээ.
ReplyDeleteӨө тийм үү? Чихэр элгэнд муу нөлөө үзүүлдэг гэж сонсоогүй юм байна. Баярлалаа.
Delete