Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 9 January 2016

Монгол бичгийн хичээл

Би ер нь багшлах одонд төрсөн хүмүүн байхаа.


Анхны хичээлээ нөгөө шавьдаа заалаа. Харандаа, дөрвөлжин дэвтэртэй ирээрэй гэсэн чинь тууш дэвтэртэй ирсээн.

Миний санах ой гэж авах юм байхгүй болсоон. Уулзах газраа хүлээж байхдаа за байз нөгөөх чинь ямархуу хүн байгаа билээ гэж бодоостой, энэ ч билүү тэр ч билүү гээд таамаглаад, ангайгаад сууж байсан чинь шавь маань намайг таньчихсан Багш гээд орилсоор ирсэн хэ хэ хэ.

Эхний хичээл зурлага заасаар ирлээ. Нөгөөх чинь баяртай байна гэж жигтэйхэн. Хаа очиж хэл, аялга нь манай нөгөө Европ шавиас дээр гээч. Афганистан ч билүү Пакистан гаралтай гэсэн.

14 хоногийн дотор бүх зурлагаа цээжилчихээд ирэх л юм ярьсан ш дээ.

Шавийн гар бичлэг
Би бараг зарим зурлаганыхаа нэрийг мартчихсан байна лээ. Ямар ч байсан тэгээд тууштай сураад, уншаад, бичээд сурчихвал би өөр юу хүсхэв дээ.

Хичээлээ заачихаад ирсэн чинь АЗ намайг гэгэлзээд, хоол ундаа идэхгүй байна гэсэн ш дээ, хөөрхий  минь Монгол бичигээ хараад баярласан юм шиг байгаан.

Би ер нь хүнд хичээл заахдаа өөрөө илүү их юм мэдэж, сурч авдагын ш дээ. За тэгээд бүр нэг их юм хоргоодог, шалдаг хүн байхын бол бүр их юм сурна хэ хэ хэ.

Сүүлд хэзээ Монгол бичиг заалаа гэсэн чинь 4р курст байхдаа 5-р сургуульд дадлагаар зааж байсан юм байна. Тэгэхэд л би багш болвол хотын сургуульд ажиллахгүй юм шүү гэж бодож билээ.

Би үдээс хойш хичээлтэй, тэгээл ирж явангуут нөгөө 5-р ангийн хүүхдүүд багшаа гээл гүйж ирээл тэврэнэ, тэгсэнээ чихэр михэр юу ч билээ идэхүү гээл оюутан багшийнхаа өлөн бөгөөд сэхүүн ходоодоор тоглоостой.

За тэгээд удахгүй манай шавь Хүмүүн бичиг сонин дуржигнатал уншаад, хуулан бичээд сурчихвал боллоо доо.


6 comments:

  1. Нээрээ хүнд юм заахаар юм бүр илүү сайн сурдаг шүү. Олон юм асуугаад бхаар чинь бас нэг багш гсн нэрээ авч үлдэх гээд юм хум судлаад л хэхэ. Би чамд хальт зааж бхдаа өмнө мартсан зөндөө юмаа сэргээсэн. Таг мартсан бдийн бна лээ жоохон л хэрэглэхгүй болохоор

    ReplyDelete
    Replies
    1. Монголдоо очиж байгаад тоогоо бүр эхнээс нь заалгий шүү за юу. Чи их гоё заадымаа. Суурь үндэс, жишээ гаргаж байгаад л.

      Delete
  2. Миний мөрөөдлийн мэргэжил. Үнэхээр гоё мэргэжил. Өөр ямар ч буянтай зүйрлэшгүй гэж боддог.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм юм шиг байнаа хө. Өөрөө ч мэдэхгүй хөөрч явхым даа.

      Delete
  3. thh yag unen, minii ch bas moroodliin mergejil, bagshaa gej duuduulah ih l goe bdag bh da kkk

    ReplyDelete
    Replies
    1. Мөрөөдлөө биелүүлээрэй чи минь. Багшш гээл нээр хатуу хэлдийн кккк,

      Delete