Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 15 September 2015

Дулаахан намар

Хүний нутагт хэзээ ч бүтэн жаргадаггүй гэж Б.Лхагвасүрэн гуай ямар үнэн хэлвээ.




Сайхан дулаахан намар болж байна. Мэнд асуувал нөгөө л ажилаа хайсан хэвээр, бууж өгөх болоогүй, зүтгэсээр л тууж явна.

Амьдрал надад 100 уйлах шалтгаан өгвөл 1000 инээх шалтгаан олж амьдрах санаатай, сачий хүрнэ байх гэж бодож байна.

Энэ блогчид бас хямрал зарлаад байна уу үгүй юу бүр бичихээ больжээ. Завтай би бичихгүй байхад завгүй тэд нарын зөв байгаа даа гэж өршөөл үзүүлий даа.

Мартсанаас Гүндалай гуай зун "Танайд хоноё" нэвтрүүлгээр оржээ. "Би Монгол хүн" гээд дуу, шүлэг байдаг ш дээ. Түүнийг дуулаад ёооё ёстой ямар гоё дуулдаг хүн юм бэ нээрээ.

Энэ дуучид энэ тэрээс нэг нь энэ дууг дуулчаасай гэж ямар их хүсвээ. Тэгээд би дүрсжүүлэлтэнд нь тоглоно гэж мөрөөдөөд. Нээх сайхан араг үүрээд аргал түүгээл, хонь хариулаал яаая янзтай биз айн.

Аргалын утаа бургилсан
Малчины гэрт төрсөөн би ... гээл нээх гоё дуу ш дээ. Сонсохоор л нисчих гээд байдгын.

Энэ Yahoo Messenger яагаад байхгүй болчихсон юм бэ? Хамаг холбоо, сүлбээтэй хүмүүс тэгээд бүр таг болчихлоо ш дээ. Нээх сайхан дундаа данхтай цай тавьчаал алс холоос ч хамаагүй сайхан буу халдаг байж билээ.

Цаг хугацаа мөн хурдан нисэн одох юм даа. Хөгшрөөд ч байгаам шиг улам залуужаад ч байгаам шиг.

Хөнгөн гуниг тээсэн тийм хямсгар намар болж байна. Сүүлийн 2 жил 4 улирал байтугай юмыг ч мэдрээгүй өнгөрч. Бага багаар өө энэ тийм бил үү, тэр тийм бил үү гэж бодох, баярлах мэдрэх жишээний.

Хөдөө ажилладаг байхдаа хотод амрахаараа ажиллаж байгаа нөхөддөө "Эхнэрийн урхи" хануг ёстой өнгөтөөр бичиж явуулдаг байж билээ. Гэнэт тэр захидалуудаа өнөөдөр уншаад ёстой баахан инээлээ. Манайхан ч намайг урам бурмаар харамгүй тэтгэж байж. Хөөрхийнмаа.

Адуучин Залуу (АЗ) бид 2 өөр байранд орсон чинь энэ байрныхан бүгд нохой муур гэх мэт тэжээмэл амьтадтай. Заримдаа ч одоо амьтны хүрээлэнд амьдраад ч байгаам шиг. Бүр манай хажуу талын айлууд бүр аймаар аймаар том нохойтой. Шөнө нөгөө нохой нь тагтан дээрээ гараал хуцангуут би чинь хөдөө байна, сааль сүүлээ базааж, нохой хуцаад хүн ирж байна гээд зүүдлээл өглөө сэрэнгүүт байшинд унтаж байнгуут урам хугархымаа.

Энэ хэдэн нохойнууд нь бүр нээх хазах гэж байгаа юм шиг хүн рүү давхиж ирнэ гээч. Мэдсээр байж би тэр бүхнээс нь айна, зугтана бүр орьлоно. Лифтэнд бол байнга нохой, мууртай хамт явна шүү дээ. АЗ нэг удаа нохой уруу нь муухай харчихсан чинь аймаар дайраад ва ха ха ха тэгсэнээ энэ нохой яагаад над уруу дайрав гээд надаас асуугаад байгаан биш үү, энэ эрчүүд үү.

За тэр яахвээ хамгийн гол юмаа бичих гээд мартсан байна. Ер нь ингээл бодоод байхад энэ улс төр барьж байгаа, төрийн бодлого явуулж байгаа хэдэн нөхдөөс болж би мэтийн хүмүүс гэртээ очиж чадахгүй ингээл байжы ш дээ. Хэдэн мянгаараа ажилгүй залуучууд байхад би очиж бас нэрмээс бодоод яахав дээ гэж бодхын. Байдал улам хэцүү болоод байх шиг...

Өөдтөйхэн улс орноо аятайхан авч явсан бол аль 6 сард Монголдоо оччихсон, одоо нэг ажилд орчихсон ид буцалж явахгүй юу. Ёстой нээрээ...

Ойрд ээжийгээ санаад бүр нэг шимшрээд, санаа сэтгэлийг нь тайван байлгахсан гэж бодхын. Хол газар байгаа хүнд дандаа л сэтгэл нь чилээрхэж суудаг байлгүй эвий минь.

За тэгээд Гүндалай гуайн дуулсан Би Монгол хүн дууг сонсоорой. Ёстой гоё...

10 comments:

  1. АЗ гэдэг хүн хаанаас гэнэт гараад ирэв?

    ReplyDelete
  2. Az gej hen beeee???? hehe. gundalain orsn nevtruulegiin linkl uguucheee hehe.

    nz n tumen zavguieeee. saya shireegee derlej 1 stag dug hiilee shd surguuli deeree. hehe

    ReplyDelete
    Replies
    1. АЗ гэж Өрхийн Тэргүүн байнаа хө. Ажиод нь амжилт :)

      Delete
  3. AZ -n tuhai medmeer bn busad ni yahav :)))

    ReplyDelete
  4. Адуучин залууг хаанаас гаргаад ирэв???

    ReplyDelete
    Replies
    1. Ойрхон л байж шүү дээ гээд сайхан дуу цаад караокед чинь байнаа хө :)

      Delete
  5. Хүүе дээ чи мээнь ойрд яагаад таг чиг байдаг болчив доо, хэсэгхэн зуур л ингэж бгаа бх гэсэн бүр таг болох гээд бгам шиг санагдаад, хүн сандраагаад байх чинь?

    ReplyDelete
    Replies
    1. Хүүе л дээ би нь байгаа ш дээ, алга болохгүй ш дээ хонгор минь. Одоо ёстой бичиж өгнөө :)

      Delete