Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 27 July 2015

Мартсанаас мал мэнд үү?

Сар дуусах гэж байна ш дээ. Би бичихгүй бол өөр хэн бичихийн бэ тийм биз дээ ва ха ха ха.


Хүүшээ найр, наадам сайхан л биз дээ. Учиргүй их халжий ш дээ энд. Хүн асуухаар ажил хайж байгаа нэртэй сайхан амарчий ш дээ.

Сүүлийн 2 жилд нэг ч амралтын өдөр ангайгаад дээшээ харж хэвтээгүй болхоор сонин содон байна гэж юүхэв.

Манай ангийнхан гэж хувийн амьдралаа төвхнүүлсэн хүмүүс л байна. Сүй тавьж байна, гэрлэж байна, найз залуудаа цаг гаргаж байна л гэнэ. Би юунаас дутхав дээ тийм биз.

Цаг хугацаа ч нисч өгхийн. Сүүлийн шалгалт өгөөд 3 сар болсон байхын. Гурван сард юу хийв гэтэл дорвитой юм байхгүй, юм хийгээгүй юмуу гэтэл хийсэн юм шиг.

Эндхийхэн зуны цагт манайхан шиг найр наадам хэсэхгүй ч гэлээ бас нэг ажил төрөл нь удаан болчих шиг санагдахын.

Яаж гэнэт цоорч, мундаг болох вэ гэдэг номнууд уншаад л байна. Тэгээд цоорчихоороо орж ирий даа.

Үлгэр шиг амьдардаг Миша блогчинд сонин содон юм байхгүй байхад надад одоо ойлгомжтой биз дээ ва ха ха ха ха.

Өө тийн тэр Монгол явж амарч байгаа хүмүүс над уруу Өгөөжийн еэвэн мэвэн явуулахаа мартуузай. Мөөм хавтгачихвий дээ та минь ээ.

Ёооё нэг тэнэг ялаа орж ирчихээд дүнгэнээд ороогоод салдаггүй ээ. Энэний учирыг олохоор бослоо.

Нэг сайхан хуурталд өртөөд  дахиж орчуулга хийхээ байсан. Тэгээд ч цагийн зөрүүтэй, манайхан яг одоо хэрэгтэй гэж шалаад тэгээд больвоо хөөрхий.

Одоо харин МБ-ээр хөрвүүлэг хийдэг юм уу санаатай. Бас л нэг яаж хүнээр үнэ хөлсгүй ажил хийлгэчий дээ байз гэсэн хүмүүстэй таарчих байх даа.

Аргаа бараад гэрийнхээ гадаа байдаг хими цэвэрлэгээний газар ажилд ороё гээд очсон чинь хувийн намтараа аваад ир гэдийн. Нөгөөх дээр нь өмнө нь хими цэвэрлэгээний газар ажиллаж байсан туршлага байх биш. Дахиж очсон ч үгүй.

Энэ ялаа үнэхээр өджийнаа. Хоёр хөл дээр ээлжилж суугаад, за чамайг даа...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment