Аль дээр бичнэ гэчихээд бичихгүй явсаар өдий хүрсэн байна. Уучилж хайрла хүмүүс мину.
За тэгэхээр шалгалт маань 4 хэсэгтэй. Ер нь бол тэгээд цахим тооцоолуур гуайтай нэлээд үзэлцэж, цаг гуайтай сайн уралдана гэж мэд. Энэ хоёрт бууж өгч болохгүй.
- Эхний хэсэг нь мэдээж Уншаад ойлгох хэсэг. Сайхан бүр гайхмаар урт текст ирнэ. Ёоох би бүр эхний хэсэг дээрээ нээх тайван явж байгаад сүүлийн хэсэг дээр нь бараг гүйлгэж хараал хариултыг нь бөглөж байгаам чинь. Эхнээсээ л цагтай уралдахгүй бол назгайрч болохгүй шүү. Энэ хэсэг дээр ёстой сайхан үгийн баялаг шалгана даа. Ёстой байгалийн шинжлэх ухаан, одон орон, амьтан судлал, улс төр, эдийн засаг гэх мэт янз янзийн сэдэв их ирнэ. Бурхан минь амьдралдаа үзэж хараагүй үг өгүүлбэр тууж явах нь тэр. Хурдан унших хэрэгтэй. Уншингаа бас ойлгох хэрэгтэй. Тэнд юу гэсэн байлаа гээд эргэж гүйлгэж харах цаг байхгүй. Ер нь жаахан шинжлэх ухааны талын үг хэллэгтэй юм сайн уншмаар санагдсан. Ялангуяа бид нар тэр усны амьтан, ус далайн амьдарлын талаар их мэдмээр үг, үсэгтэй болмоор юм билээ шүү. Би болохоор 400-Must have words for the TOEFL (энд) номыг аваад ёстой мэдэхгүй үгээ цээжилсэн дээ. Зөндөө их нэмэр болсон.
- За дараагийн хэсэг Сонсгол. Энд би ёстой нэг бүтэн номны сонсох дасгалыг цээжилтлээ сонссон доо. Гол утгыг нь ойлгоно бас нөгөө тестнийх нь учирыг ойлгож байж орох хэрэгтэй. Хэсэг дотроо тестийн хэв маяг нь өөр өөр. Үүнд болхоор би Offcial Guide to the TOEFL Test with CD-ROM, 4th Edition (энд) номыг аваад доторх бүх дасгал юмыг нь хийгээд тэгээд үүний сонсголын хэсгийг бараг цээжлэх түвшинд хүртэл сонссон. Өдөр бүр л сонсоно. Давтан давтан сонсоно. Сонсгол дээр сайн тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Тэгвэл тестээ бөглөхөд амар. Их мэдээлэл нэг зэрэг авч байгаа учир магтах нигуур өндөр. За тэгээд хажуугаар нь дуу муу, янз бүрийн дуудлага, аялгатай хэлц хэллэг гээд ер нь их л юм сонсох хэрэгтэй. Дуу муу, өөр өөр хүмүүсийн хэллэг яриа сайн сонсох хэрэгтэй.
- Ярианы хэсэг. Сайхан микрофон уруу ярьна даа. Ганцаараа сайхан ярьж бэлдэх хэрэгтэй. Гэнэт микрофон уруу ярьна гэхээр бас жаахан цочдог юм билээ. Үүнд болхоор Speaking and Writing for the TOEFL iBT (with CD ROM) (энд) номыг аваад л үзэж тарсан даа. Энэ чинь дотроо их олон дасгалтай. Ерөнхийдөө бол шалгалтны хэв маягыг нь харж байгаан дээрээс нь жишээ асуултуудыг мэдэж авч байгаа юм. Тэгээл дэлгэрүүлээд өөрөө л яриад байх хэрэгтэй. Би бол сүүлдээ бараг нүдэнд харагдсан юм болгоноо асуулт болгож баахан ярьсан. Бас нэг чухал зүйл нь ярихдаа сайхан үлгэр ярьж болохгүй. Transition words хэрэглэх хэрэгтэй. Эмх цэгц, логик сайтай ярьна. Гол нь нөгөө л цаг гуайтай уралдана. Тиймээс ашиглагдах transition words-oo сайн бэлдчээд тэгээл сэдвэн дээрээ анхаарах хэрэгтэй. Энэ ном их дажгүй ном санагдсан. Би авахдаа хүмүүсийн сэтгэгдэлийг бас худалдан авалтын тоог харж байж номоо авсан юм.
- За сүүлийн хэсэг өнөө гайхал эссэ бичих шүү дээ. Би энэ дээр манайханд нэг алдаа байна гэж хараад байгаа. Юу вэ гэхээр манайхан ерөөсөө сэдвээ дэлгэрүүлээд, зохион бичлэг шиг бодоод явчихдаг. Бараг зохиол биччих гээд байгаа юмуу хаашаа юм. Гэтэл энэ чинь цаанаа шалгадаг юм нь бид нарын бичээд, сэтгээд байгаа зохион бичлэгээс шал өөр шүү дээ. Би ч гэсэн анх өөрөө ийм л байсан. Тэнэг юм шиг сэдвээ бодоод л байдаг байж билээ. Янжмаа, Болд хоёрыг учруулчих гээд л бодоод байдаг. Гэтэл асуудал их өөр. Сэдэв бол ихэнхдээ та энэ асуудалтай санал нийлж байна уу нийлэхгүй байна уу тэгээл болоо. Тийм би санал нийлж байна гэж эхлээд танилцуулга маягийн 2-3 өгүүлбэр бичээд араас нь нөгөө л transition words-oo хэрэглэж байгаад өөрийнхөө сонголтыг энгийн жишээгээр тайлбарлах хэрэгтэй. Улс төр, эдийн засаг, нийгэм мийгэм гээд галзуураад цаашаа ургуулан бодох хэрэггүй. Маш энгийн бөгөөд ойлгомжтой нэг нэг жишээ 3 дэмжиж байгаа мөрөндөө (эхлээд, дараа нь эцэст нь гэж байгаад) оруулаал сүүлд нь хэлэхэд ийм ийм учираас (нөгөө 3 санаагаа батлаж байгаа гэсэн үг) гээд санаануудаа дахиж нэг давтаал тэгээл болох нь тэр. Би энэ хэсэг дээр ёстой хэдэн ч билээ хуудас дэвтэр дүүртэл эссэ бичсий ш дээ. Ашигласан номнууд гэвэл 3 дугаар хэсэгт байгаа ном дээрээс нь How to Prepare for the TOEFL Essay (энд) номны бүх дасгалыг хийж баахан эссэ бичсэн дээ. Гол нь сэдэв ирэнгүүт сэдэвнийхээ утгыг ургуулж бодож цаг алддаг юм билээ. Ерөөсөө тэгэх хэрэггүй. Энгийн сайхан гурван жишээ олоол нам сайхан бичих хэрэгтэй. Саналж нийлж байнаа яагаад гэвэл ийм гурван шалтгаан байна, эсвэл санал нийлэхгүй байна яагаад гэвэл ийм гурван шалтгаан байна. Тэгээд эхлэл төгсгөлөө сайн хийх хэрэгтэй. Үг сонголт, тэгээл нөгөө холбоо үг аан тийн бас болж өгвөл нэг хэлц үг, зүйр үг энэ тэр оруулчихвал өндөр оноо нь намс гээл хүрээд ирнэ шүү дээ. Бусдаар сэдэв мэдэв бодож ердөөсөө цаг алдах хэрэггүй. Тэгээд байгаа номнуудаа дахин дахин уншаад сайн судалчихвал болно доо болно.
За ингээд баахан түүх шиг урт юм биччихлээ. Гол нь мэрийлттэй, завсарлахгүйгээр давтах хэрэгтэй.
Хамгийн гол нь цагтай уралдах бас тестний техникийг мэдэх шүү дээ. Тестнийх нь арга барилыг эдгээр номноос ойлгоод за ийм ийм хэлбэрийн тест ирхийн байна. Тэр хэсгийг нь ингэж бөглөнө, энэ хэсгийг нь ингэж бөглөнө гээл мэдээд авчих хэрэгтэй. Мэдээж одоо үгсийн сан, эссэ бичих энэ тэр гээд давтах юм байлгүй яахав. Гол нь давтахдаа ч гэсэн байнга цаг харж, цагтай уралдаж өөрийгөө дасгах хэрэгтэй. Бусдаар тэгээд цаггүй давтаад байвал нэмэргүй.
За тэгээд амжилт бүхний дээдийг ерөөе. Өөр лавлах зүйл байвал бичээрэй. Би мартсан байж магадгүй.
Эрлийг сургаар олдог
Эрдэмийг хичээлээр олдог...
mundag zuvluguu bn. Bayarlalaa.
ReplyDeleteЗүгээр дээ.
DeleteТодорхой хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа.
ReplyDeleteЗүгээр дээ :)
Delete