Хөнгөхөн, хөөрхөн, цомхон, албанлаг Төгсөлтийн баяр боллоо. Нэг удаадаа 500 оюутан, тэгээд өдөрт 2 ээлжээр, манай сургуулийн энэ хаврын төгсөлтийн баяр 10 хоног үргэлжиллээ.
Манай тэнхим нэлээд эхэн үеэр орсон. Өө манай ангийнхан чинь зүгээр байдгаараа гоёчихсон ирсэн. 50 доллар төлөөл бүх юм нь болчихсон. Нөмрөг, туузаа авч зүүгээд буцааж өглөө.
Энэ ингээд театр уруугаа явах гээд жагсаж байгаа нь, урд байгаа юбкатай ах Хөгжимчин |
Нэг оюутан гэрийнхнээсээ 2 хүн урьж болдын байна. Сургуулийнхаа театрт хөөрхөн төгсөлт хийв. Яасан ч сүрхий зохион байгуулалт сайтай юм. 500 оюутан гэхэд чинь нэг эгнээнд жагсаагаад, бүгдэнгийнх нь нэрийг нь дуудаж тайзан дээр гаргаад, сургуулийн удирдлагуудтай гар бариад, дараа нь тэнхимийн эрхлэгч багш нартайгаа гар бариад цаашаа ороод дипломоо аваад, тэр чигтээ үзэгчидий танхим дундууд гараад зургаа авхуулаад буцаж нөгөө талаар нь орж ирж суулаа ш дээ.
Манай анги хамгийн түрүүнд орчихсон чинь бүр хийх юм олддоггүй. Нөгөө олон оюутны нэрийг дуудаад л байдаг дуудаад л байдаг. 2 цаг гаруй болоод төрийн дуугаа дуулаад өндөрлөлөө. Төрийн дууг нь мэддэггүй. Амаа баахан хөдөлгөлөө ш дээ.
Манай ангийнхан бараг 40 хувь нь онц төгссөн. Нээх гоё. Албан ёсны арга хэмжээний дараа гадаа зүлэг ногоон дэвжээн дээрээ сургууль хүлээн авалт хийдийн байна. Ундаа, жүүс, зайрмаг, ойр зуурын нарийн боов, жигнэмэгээр үйлчлээд л болоод явчихсан.
Хүлээн авалт нь |
Юун тэр архи дарс зүгээр. 2 цаг болно уу үгүй юу нэг мэдсэн бүгд тараад алга болсон байв ш дээ. Манай төгсөлтийнхөн ч сүрхий нийлж барьсангүй. Уудаг, иддэг хүмүүс нь уух сураг байсан. Хонг Конг хүүхэн явахгүй гэхээр нь би ч явсангүй, цэцгээ тэврээл гэртээ ирлээ.
Нөмрөг, туузаа буцааж өгхөд сургуулийн тэмдэг өгч байна. Төгсөлтийн баярыг хааж үг хэлхэд за та нар энэ мөчөөс эхлээд манай сургуулийн төгсөгчид боллоо, төгсөгчидийн арга хэмжээ, зохион байгуулсан үйл ажиллагаанд сайн оролцож байгаарай гэж байв.
Ёстой маргаашнаас нь авхуулаад д цахим захидал ирхийн. Энд ийм юм, тэнд тийм юм болох гэж байна. Тэнд ажилын зар байна гээд л...
Монголоос хүмүүс Хонхны баяр чинь болсон уу, мөнгө төгрөг их орж байна уу гэж асуухын. 50 доллараар Монголд сая төгрөг цацаад ч болдоггүй Хонхны баяр боллоо гэхэд нэг л итгэхгүй байна даа. Манайхан ууж, идэж нийлдэгээ л багасгамаар юм. Бас тэр өмсөж зүүдэг нь. Би нөгөө ягаан торгон тэрлэгээ өмсөөд л хүрээд очсон. Өдөржингөө өмсөж явсан. Нээх түүртээгүй. Ер нь хааяа тэрлэгээ өмсөж гадуур гармаар юм байна гэж бодогдсон шүү.
Өөрийнхөө хувьд хангалттай өндөр боловсрол эзэмшлээ гэж үзэж байгаа. Одоо ихийг хийж бүтээх, сурсан мэдсэнээ гаргах л үлдээ...
Amjilt husie
ReplyDeleteБаярлалаа :)
DeleteSurguulia togssond bayar xurgeyee, tsaashdiin ajild amjilt xuseye.
ReplyDeleteБаярлалаа :)
DeleteБаяр хүргэе! Амжилт!
ReplyDeleteБаярлалаа :)
DeleteБаяр хүргье ээ, бахдам сайхан байна
ReplyDeleteБаярлалаа :)
Delete