Хийний вакцин гэж байдаг түүнийг нь Монголоос гарахдаа хийлгээд гардаг бол мөн сайхнаа.
Хийднэ гэж нэг юм байдын. Халуурч бүлийрээд, даараад, дээш доош гүйлгэдэг сонин өвчин л дөө. Хөдөө ажилладаг байхад их хийддэг байлаа. Ойрхон танил айл хонь гаргалаа гэнгүүт давхиж очоод шөл уучихдаг, тэгээд муу хийг дор нь гаргадаг байлаа.
Энд ирээд хаа очиж их гайгүй байтал саяхан хийдээтэхжээ. Өөрөө мэдэхгүй тэнэг юм шиг баахан явав. Ээжтэй утсаар ярьж байтал ээж оношлоотохдог байна шүү.
Нээрээ ийм шинж тэмдэгтэй ш дээ яг мөн байна л гээд хийгээ гаргахаар үзэж тарав. Найз хүүхэн хүртэл хоньны гэдэс дотортой шөл авчирч өгөв.
Их сайхан боллоо, хий гарлаа гэтэл бас дутуу байгаа бололтой. Нэг тийм бүрсийж дүнхийсэн хүн сууж байна.
Гадаадад одоо яаж хийгээ гаргадаг юм бүү мэд. Уншлагын 7 хоногоор хийгээ гаргах л хамгийн том төлөвлөгөө байна. Тэгээд араас нь нөгөө олон шалгалт, шүүлгэнд бэлдэх бас Цагаан сар.
За тэр Цагаан сар ч яахав. Чадал хүрвэл бууз хийж идээд чадал хүрэхгүй бол бантагнана.
Яаж хийгээ гаргах вэ?
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Өө бас тийм өвчин бдаг юм уу ёстой мэддэггүй шд. Наана чинь хонины гэдэс зардаг юм уу? Гоёийн би ч гэдсэнд нугасгүй шд. Эндхийнхэн харин хамаг дотор гэдсээр нь хиам миам хийчихдийн бна лээ. Уул нь оригоороо сайхан. Найз хүүхнийхээ авсан газраас гэдэс авч бгаал сайхан чанаад идвэл гарах болов уу?
ReplyDeleteИйм юм байнаа хө. Хийгээ гаргах гж нэлээд их зовлоо. Гэхдээ хий гарсаан. Одоо дажгүй.
DeleteХалуун хуушуур хийгээд баривал яаж бна?
ReplyDeleteГартаа бас хөлөндөө барьж байж гайгүй боллоо. Баярлалаа
Deleteяаж хийгээ нээрээ гаргадын би гэдэс дүүрээд л явдышт.. тооодоггүйшт
ReplyDeleteТэр хий биш байхаа ккккк
DeleteХонины сүүл олдвол унтахынхаа өмнө хайлуулаад сайхан бүлээнээр нь түрхэж иллэг хийж байгаад хар даавуугаар баадагна. Тэгээд сайхан дулаан унтаад өгвөл гайгүй болох бхаа.
ReplyDeleteСар шинэдээ сайхан шинэлээрэй.
Харин тийм гэнэ. Ээж хоньны сүүл явуулна гээд яриад л байгаа. Яаж гаалиар гаргадын билээ гэж бодоол.
DeleteSar shiniin mend hurgey. Yas olddog bol hooson yas sain butsalgaj shul gargaad buleen shuluur biye archaad archilguigeer untlagin huvtasaa umsuud dulaan hunjilduu orood shuud untaad ugvul hii gedeg uvchin alga bolood ugnu. Yas oldohgui l bh daa.
ReplyDeleteЗа дараа тэгж үзнээ. Яс олдноо. Үхрийн хавирга авч иддэг юм хэ хэ хэ.
Delete