Ишшш энэ Крил бичиг ямар сонин, утгагүй, онцгүй дүрэм мүрэмтэй юм бэ тээн.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Saturday, 25 October 2014
Sunday, 19 October 2014
Мину найз
Анх удаагаа Өвөр Монгол хүнтэй уулзсан чинь ямар эвгүйм бэ? Хэл нэвтрэлцээд ч байгаам шиг нэвтрэлцэхгүй ч байгаам шиг. Гэхдээ их хөөрхөөн.
Saturday, 11 October 2014
Reading week
Ингээл нээх хөөрхөн 7 хоног амраады ш дээ. Амрааж байснаа дараа нь баахан шалгалт авдын.
Wednesday, 8 October 2014
Асуулт байнаа нөхдөө
Манай шавь их сайн сурч байгаа. Сар болж байхад нэлээд сайн уншдаг бас бичдэг болсон.
Subscribe to:
Posts (Atom)