Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 28 August 2014

Намар цаг

Зиак хонгорууд минь хичээл ном, ажил төрөл гээд бужигнаж эхэлж байна уу? Би нь бас энд бужигнах л байлгүй. Одоогоор бужигнасан юм алга. Аягаа угааж угааж ирлээ.


Tuesday, 19 August 2014

Цахим багш

Цахим багш болдог юм бил үү гэж бодож сууна. Та нар минь мэдээлэл тараагаад дэмжээд өгөөрэй.

Sunday, 17 August 2014

Аялалын тэмдэглэл

Үүргэвчтэй аялал гээл цуураад байсан чинь чемодан чирсээрээ байгаал ирлээш ва ха ха ха ха.

Thursday, 7 August 2014

"Авьяаслаг оюутан"-д ордым бил үү?

Манай сургуулийн … got talent болох гээд байнаа.