Энэ орны хүмүүс чинь ямар олон төрлийн мах, зайдас иддийм бэ. Уурхайн талбарт ажиллаж байгаа учир нийтийн хоолны газар хоол иддэг бөгөөд тэнд нь урьд үзээгүй шувуу, амьтаны мах байдаг гээл бодчих. Дээрхэн өдрийн хоолон дээр тугалын элэг ч гэх шиг хөөрхий тэр нялх амьтаныг том болгохгүй элгий нь идэх гээд гээл бодоод зогсчихно нөгөөтөх чинь. Тэгжийснаа баахан шувууны мах өгөөд наачинь юу юу ч гэнэ үү иддэггүй шувуу байдаггүйм биш үү? Тэгсэн чинь өчигдөр оройн хоолон дээр туулайны мах өгдийм ха ха ха би бүр юуны мах гэнээ гээл баахан асуулаа бүр буруу дуулчаагүй байгаа гэд 4 удаа асуусан чинь Англи, Францаар 8 удаа хэлүүлж байж ойлгодог гэжийн ш дээ нөгөөдөх чинь. Шууд туулайны мах гэчингүүт хөөрхөн чихтэй амьтан харагдаад юун идэх өрөвдөөд зогсчиж байгаам чинь. Тэгсэн манай дарга: Амсаж үзэхгүй яасын яг тахианы мах шиг ш дээ дараа идэж үзээргүй гоё гоё ялангуяа чам шиг махны хоббитой хүнд гэнээ. Тэгээд дараагаар нь тэр олон далайн амьтан шавьж, хавч, мэлхий, загас, жараахай юу юу ч билээ бүгд байна. Одоо аймаар сэтгэлийн тэнхээтэй очоод байгаа байхгүй за юу байх бол энэ тэр гээд. Могойны мах л гэж битгий хэлээсэй бусад нь ч яахав ...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 28 August 2011
Friday, 26 August 2011
Дэлгүүр хэсэхийн дон
Зуны хичээл, ажилын амралтыг дэлгүүр хэсч өнгөрүүлсэн гээл бодчих. Одоо ингээд хичээл эхэллээ. Тэгэхээр дэлгүүр орвол юм авахгүй байж чадахгүй шунал мунал аймаар хөдлөөл авсаар байгаад ямар сайндаа 100 жил өмсөөд ч барахгүй хувцастай гэж хэлүүлж байхав дээ. Тэр ч хэтрүүлэг байх бөлгөө. Тэгэхээр энэ донгоо жаахан дарахын тулд Шинэ Жилийн Баярын хямдрал хүртэл дэлгүүрээс юм авах бүү хэл дэлгүүр орох бүү хэл дэлгүүрийн зүг хөлний үзүүрээ эргүүлэхгүй гэж ам гарлааа. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд надад юу туслах вэ гэхээр хичээл, ажил, амралт мөн шүүгээ, шкаф дүүрэн хувцасаа харж өөрийнхөө шуналыг гайхан толгой сэгсэрнээ. Би саяхан бүр хэдэн цүнх бөөнөөр нь аваад бүр нэг цүнхийг олон халаастай гэсэн шалтгаанаар авсан гээл бодчих. Эмэгтэй хүн чинь халаас, малаасанд нугасгүйм уу хаашайн бүр гайхаал суужийн. Одоо тэгээд эрэгтэй хүн чинь тэр чигээрээ халаас ч гэх шиг ха ха ха. Тэгээл боджийсон чинь хувцас чинь одоо хэдэн жил ч өмсдөг материал еэн. Бодоодайсан чинь орчин солигдвол хувцас солигдоод нэг газраа байгаал байдаг хүн хэдэн хувцасаа ээлжлүүлээл өмсөөд элээгээд элээгээд барах нь тийм үү? Олон газар сольдог хүн орчин бүрт тохируулж хувцас аваад түүгээ хааяа нэг өмсөөд, элээх битгий хэл зарим нь хааяа тоосоо гөвүүлээл байжидаг байх нь уу тийм үү? Тэгэхээр энэхүү шунал ихтэй миний амлалт нь ээж, ах, дүү нартаа авах хувцаст хамаарахгүй зөвхөн БИ-д хамаарах бөгөөд цаг нь болхоор амлалтандаа хүрсэн эсэхээ та бүхэнд илтгэж 4 сар хувцас авааагүй амьдарсны ялгаа болоод сайн, муу талуудыг дурдах болноо. Аягүй бол Шинэ Жилийн Хямдралаар 4 сар өөртөө хувцас аваагүй гээл балиар ихийг аваад домброктоноо.
Thursday, 25 August 2011
Ниагара Хүрхрээ
Амралтаа авч алдарт Ниагара Хүрхрээ үзэхээр явлаа. Торонто хотоос жуулчидын 56 хүний суудалтай автобусанд оюутны үнэмлэхээ үзүүлээд 15 хувийн хөнгөлөлт эдлээд башийлаа. Гэтэл миний хажууд хип хоп загвартай бадриу бор бүсгүй сууж байна. Замд гараад 20 минутын дараа танилцвал АНУ-д сурдаг Бразил оюутан болхыг мэдлээ. Торонто хотын өртөг өндөрийг бүсгүй маш өндөр дуугаар толгой сэгсэрч ярьж эхэллээ. 2 хонож Ниагара хүрхрээ үзэх төлөвлөгөөтэй ирсэн учираас Америк мөнгөө Канад доллар болголгүй орж ирсэн нь өөрт нь их төвөг удаж байлаа. Торонто хотоос 2 цаг гаруй хурдны замаар явсны дараагаар алдарт Ниагара Хүрхрээ дээр ирлээ. Холоос ойртох тусам хүрхээн дуу чимээ ихсэж, манан шиг уур гарах нь маш сүртэй харагдаж байлаа. Автобусны зогсоол дээр зогсож биднийг буулгаад 5 цагийн дараа яг эндээ ирэхийг зөвлөөд одоо дуртай тийшээгээ явж болно гэлээ. Бразил оюутан бид 2 цуг аялахаар тохирсон тул автобуснаас буугаад, Хүрхрээн доор очиж болдог усан онгоцонд суухаар билет авахаар оочерлов. Билетийг авч 30 минут дугаарласны дараа том онгоцны 2 давхарт гарч хүрхрээн зүг хөдөллөө. Дуу чимээ ч гэж янзтай. Нэлээд давалгаан дунд явсаны эцэст хүрхрээд тулж ирэхэд юун зураг авах, үзэх харах шууд бороо асгаж байгаам шиг бүр мөндөр шиг боллоо. Бодоод байсан чинь бороо оржийход нүдээ нээгээл юм хараад байж чаддагүй болхыг ойлгож камераа хумьж онгоц хүрхрээгээс холдохыг хүлээлээ. Хүрхрээгээс холдонгуут камераа гаргаж зураг авхууллаа. Сүртэй сайхан байна гэж жигтэйхэн. Америкийн хил харагдаж байсан бөгөөд АНУ-ын талаас ирсэн жуулчидыг хүрхрээн доор очиход тээвэрлэдэг бас нэгэн онгоц зөрлөө. Яг үнэндээ Канадын хил талын хүрхрээ нь их өндөрөөс буудаг сүр чимээ ихтэй. АНУ-ын хил дээр байдаг нь дүү Хүрхрээ гэж нэрлэмээр санагдаж байсан. Хүрхээг үзэж харж, сайхан цэвэр агаар амьсгалж хөргөө татуулсны эцэст өөр газраар орохыг хүсч Хард Рок кафе орж тойроод гарлаа. Түргэн хоолны газар Бразил бүсгүйтэй цуг хоол идээд гарч өөр сонин сайхан содон юм үзэхээр гудамж метрэллээ. Үзэж харахад юун 5 цаг 2-3 хоноод үзээд байхаар их олон музей, тоглоомын газар байлааа. Ниагара бол жинхэнэ утгаараа жуулчин, үзвэрийн газар болсон хот байлаа.
Sunday, 7 August 2011
Монгол яваал таг
Хүмүүс Монгол явхаараа таг чиг болдог нэг өвчин байна хөөе. Ид цэцэглэн мандаж, хийж бүтээж байгаа газар ажил төрөл завгүйдэх байлгүй яахав. Дээрээс нь илүү дутуу цагийг найз нөхөд, аав ээж, хамаатан садан, хэн хүний төрсөн өдөр, элдэв янзын уулзалт, караокэ, хоол идэх энэ тэр гээд ээ дээ мөн давчуу шүү дээ. За тэгэхээр яажиййн гэхээр гадаадад байгаа нь гадаадыгаа л ойлгож байна даа. Өөр улсуудад байхдаа өдөр шөнөгүй яриад л за юу хийв, яав, ийв гээл сүйд болдог байсан найз, нөхөд нутаг буцаал намайг ч мартааский, интэрнэтээ ч мартааский болдог шиг байна. Энд ирээд бүхэл бүтэн 24 цагийг зөвхөн өөртөө зарцуулж өөрийгөө зүлгэж сууна хөөе. Өнгө мөнгө аймаар орж, жигтэйхэн сайхан үзэмж сайтай болхым даг шүү. Би боддогын өмнө нь байхдаа үнэхээр 24 цагийг өөртөө өнгөрөөж байсан бил үү гээд. Тэгтэл бараг үгүй юм шиг байгаан. Дэлгүүр явна яг ганцараа явий ш дээ заавал нэг хүн сугадаж явна. Найз хүүхэн, үеэл дүү за ер нь хэн ч яадын. Хичээлдээ явна замдаа Гэрэлийнхээр орж тэрэнтэй хамт явна. Ажилдаа явна бас л замаараа хэн нэгэнийг олж эсвэл гэрээсээ хэн нэгэнтэй гарч замын талыг хамтдаа өнгөрөөнө. Гэртээ ганцаараа маьдрахгүй ш дээ. Ээжийн болон аавын талын ах дүү нар бүгд амьдрааский. Дээр нь сайн найз бас байна. Ажил дээрээ ирж ажилаа хийнгээ нөгөө нагац их хөдөөнөөс ирсэн болов уу, дүүгийн хүүхдэд бэлэг авах, найз хүүхэн төрсөн бэлэг авах, юу авах яах ийх хэнтэй очих мочих гээд баахан цэс гаргана. Өдрийн хоол болно юу гэж ганцаараа явир явир гээд суухав бас хэн нэгнийг дуудна, ажил нь ойрхон бөгөөд яриа санаа нийлэх хүн дуудий ш дээ. Үдээс хойш ажил дээрээ сууж байтал найз хүүхэн залгана хөөеөө тэнд нэг тийм сайхан юм байна аваачээ ёстой сайхан гэтэл уулгамч юм шиг гүйж очиж авна эсвэл хамгийн ойрын төлөвлөгөөнд оруулна, авахгүй бол нойр хүрэхгүй ш дээ тэр шөнө. Удалгүй оюутан үеэл залгана та надад мөнгө зээлээч өө эсвэл шууд мөнгө өгцөн бай даа номны үнэ нэхэгдээд гээд худлаа бурна. Өрөвдөөл цалингийхаа хувиас илүүчлэнэ. За тэгээд үдээс хойш ажил тарна, тархын алдад хэн нэгэн рүү залгана эсэл хэн нэгэн урьтана. Хөөе юу хийх гэж байна саундая, бардая, караокэдоё, бүжиглэе, ууя, идья, наргия, тэрний төрсөн өдөрт явья гээд сэдэв хаанаас мундах вэ? За тэгээл орой 7-с авхуулаал шөнийн 10 эсвэл үүр хэд ч хүрсэн наргиад наадаад явна. Тэгээл гэртээ ирж унтааский. Гэх мэтээр бодоол байсан чинь сайхан юм байна хэ хэ хэ хэ. Энд бол эсрэгээрээ бүхэл бүтэн 24 цаг зөвхөн би. БИ-ийн төлөө гаргуу ажиллаж байна. Монголд очуул эхний хэдэн сар булан мулан шигдээл бишүүрххийм шиг байгаам.
Wednesday, 3 August 2011
Охинтой аав, охингүй аав
Охин үртэй эцэг хүн, охин үргүй эцэг хүн хоёр маш ялгаатай байдаг. Охин хүүхэд юу сонирхдог ямар байдаг, ямар үед сул тал гаргадаг, эрэгтэй хүүхдээс ялгаатай тал гээд маш их зүйл байна. Гэхдээ энд ажиглагдсан бас дурдахгүй байж болохгүй нэг жишээг хөндөх гэсэн юм. Би ажилынхаа хоногуудад 2 өөр ээлжийн ахлагч хүнтэй /наснууд нь ойролцоо/ нэг өрөөнд суудаг юм. Яг өмнөөс харж суудаг. Нэг нь болбоос ганц охинтой нөгөө нь болвоос ганц хүүтэй хүмүүс. Ганц охинтой ээлжийн ахлагч маш өөр байж, элдэв янзын хүнд зүйл өргөх энэ тэр тохиолдол гархад хажууд ирчихсэн надад тусалж зогсдог. Тэр байтугай надад техникийн зөвлөгөө өгч, сургаж заадаг. Тэр хүнд маш баярладагийн. Гэтэл эсрэгээрээ нөгөө хүүтэй ээлжийн ахлагч бол намайг зараал юун туслах муслах болж өгвөл бүх ажилаа надаар хийлгээл, эмэгтэй хүн мүн гэж бодохгүй ш дэээ бүр бодох бололцоо байхгүйм чинь. Юун техник технологийн зөвлөгөө өгч, зааж сургах, өө чи чаддаггүйм уу алив алив гээл шууд булаагаад авна. Энэ муу амьтанд заагад өгчихье зайлуул бүсгүй хүн гэж бодохгүй. Тэр хүний буруу биш л дээ. Нөгөө охинтой аав бол чи сурах ёстой, мэдэх ёстой чиний амьдралд хэрэг болно гээд л заагаад, сургана. Тэгээл энэ хоёр хүнийг харьцуулж бодоод ургуулаал, хажууд ярих, хэлэлцэх Монгол хүн байхгүй болхоор Монголоороо бодоол дүгнээл суугаад байдгын. Манай хөдөө гэрийн саахалт айл , 8 охинтой хүн бий. Уян налархай гэж жигтэйхэн, охидуудынхаа өмнөөс гүйгээл байна, гүйгээл байна. Хөөрхий дэгдсээр байгаад л таардагын. Одоо харин охид нөхөрт гарч хүргэнүүдийн хүчийг үзэж байгаа дуулдсан хөөрхий.
Subscribe to:
Posts (Atom)