Юмыг яаж мэдхэв, гадаад явах гэж байгаа хүн байвал гээд бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Дандаа болсон явдал бичиж байхаар хааяа өөрийн бодол, сэтгэлээс урган гарсан зүйлийг оюун ухаандаа тунгаан бодож, шүүгээд та бүхэнд толилуулж байвал бас тустай юу.
Мэдээж хүн бүр өөр өөр шалтгаан, ажил төрлийн асуудлаар явах байх. Гэхдээ түүнд бас бүгдийг хамруулах хамгийн том зүйл бол МОНГОЛ СОЁЛ. Чи өөрөө Монголыг аваад явж байгаа юм шиг бодож, сэтгэх хэрэгтэй. Би Монгол хүн гэхээр бүгдийг мэддэг, чаддаг болчихдоггүй. Тиймээс наана нь бэлдэж, сурах хэрэгтэй. Үүнд:
-Монгол бүжиг, дуу хөгжимийг ядаж ганц ганцыг сурах хэрэгтэй. Нэг ая, дуу тоголдог байх. Би одоо бодож сууна. Багадаа өвөөгийнхөө дэргэж байж яагаад морин хуур сураагүй юм болоо гэж. Тэр үед бас эмэгтэй хүн нээх тоглодоггүй байсан байх.
Хөөмий- Энэ бол үнэхээр агуу. Монгол хүн бүхэн хөөмийлж чадах байх гэж боддог. Боломж олдвол үзээд алдахад яагаад ч гарздахгүй.
Монгол бүжиг- Сайхан дан дээл, ууж, тоорцог, гутал байхад гангараад явчихна. Учиргүй биелдэггүй юмаа гэхэд гол гол элементүүдийг мэддэг байх
Монгол хувцас, дээл боломж чадлаараа авч явах- Хүн болгон Монголоос ирсэн гэхээр сонирхохгүй. Сонирхлоо гэхэд интернэт-р хайгаад нарийн судлах нь ховор. Үүний тулд ганцхан нүдийг нь л татах. Энэ бол Монгол дээл, хувцас. Чамайг хамгийн сайхан чимэх зүйл бол МОНГОЛ ХУВЦАС. Victoria secret, Christian Dior, Dolce & Gabbana-с л хол сайхан чимнэ. Бүр залуу харагдуулна.
-Ганц хоёр Монгол открыть, дурсгалын зүйл авах
Манайхан айлд хоосон зочилдоггүй тул үүнийг хүн бүхэн санаж байгаа байх. Хүний төрсөн өдөр болход тэр оронд байгаа зүйлс авч очсоноос Монгол открыть аваад очвол хавь илүү.
Эмэгтэй хүн юм болхоороо хувцасны тухай өгүүлж чадахгүй нь. Ер нь гайгүй энэ тэр гэсэн хувцасаа хэрэгтэй хүн байвал тараагаад ирэхэд ер гэмгүй. Гадаад оронд мода болон цаг уур, орчины өөр нөхцөл байдлаас шалтгаалаад таарахаасаа таарахгүй нь их.
Ноолууран даашинз, малгай ороолт авчирахаа бас бүү мартаарай.
Миний бахархдаг зүйл бол БОСОО МОНГОЛ БИЧИГ. Надаар Монгол бичигээр нэрээ бичүүлж шивээс хийлгэсэн гадны хүмүүсийн тоо 10 хуруунд хүрч байна. Шивээс биш босоо бичигээр нь би бахархдаг. Энэ бол том СОЁЛ. Франц хэлний ангид сурч байхад бид бүгдээр өөр өөсрдийн хэлээр ангийханыхаа нэрийг самбар дээр бичсэн юм. Би Монгол бичигээр бичээд дуусахад ард бүгд дуу алдаал сандалаасаа босч байсан. Тэр үед элэг, зүрх минь догдолж хамрын самшаа шархирч байвааа.