Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 29 October 2010

Бингооооооооооооооо

Зиак тэгэхээр Бинго тоглоод ха ха ха ха ха. Жаахан завгүй байна. Монриал орох ажил гараад тэр далимд нь Бинго тоглоомын газар орж тоглох шив дээ. Угын тоглоом, шоунд сайн болхоор амархан сурсан ч гэж жигтэйхан. Хүмүүсийн нүд нь бүлтийгээл үлдэх нь тэр. Гэхдээ би нь бас тэгж амархан хожоод цөм цөм мөнгө хийх хүн биш л дээ. Аз энэ тэр нь ундарч байдаг биш л дээ. Зэ тэр том зааланд майр их хүн иржийнаа. Өө тэгээл хөгшчүүл дүүрэн байлаа гэж. Тэгээд л эхлэх болоод энэ тэндээс дүүрэн дэлгэц камер тусгацан. Тэгээд эхэллээ гээл үсэгтэй тоо хэлнэ. Түүнийг нь тодруулаал миний цаасан дээрх бүх тоо тодорсон эсвэл заасан хэлбэрээр нь гарч ирвэл би Бинго гэж орилоол тэгээл шалгагч нь ирж шалгаал мөн байвал шагналаа авхым шиг байгаан. Хүмүүс чинь одоо хэчнээн ч нүдтэй еэн. Ямар ч олон цаас авдын. Хэдхэн секундэд тэр том цаасыг эргэлдүүлж тодруулна гэдэг тоомгүй их ажилаа. Өө тэгээд тэд бүр сурцан. Гар хөл нүд м нь хурдан ажиллаж байна гэж юүхэвээ хө. Тэгсэн бас тв-ээр тоглуулдаг гэнээ. Нөгөө тоотоо цаасаа зараад 3 дахь өдөр бүр тоглоод. Би хөршдөө Бинго тоголж сурсан гээд хэлцэн чинь 3 дахь өдөр бүр нөгөөх чинь Бинго тоглох уу гээд утасдаастай.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment