Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 21 November 2010

Өвлийн бэлтгэл

Юу юугүй өвөл
болжийн хө. Цас тасралтгүй ороостой. Хөөрхий блогоо бараг мартахаа шахсан байна. Би тэгэхээр урлаг, уран сайхан, чөлөөт цаг энэ тэр гэж хөөгөөд хажуугаар нь ажил хайгаад гүйж байна. Өвөл заавал машиндаа өвлийн дугуй тавиулах ёстой гэнэ дээ. Өвлийн дугуй авч машиндаа тавив биш тавулсийм байна. Би чинь машиныхаа хамрыг ч онгойлгож чаддагүй жолоочоо хө. Явжийсан чинь дугуй хагарчуул яах вэ гээд байнга бодоостой ккккккккккккккккк. Өчигдөр өглөө нэвсийсэн цас ороод би гараад цас бид 2-оо хө гээд үзэж гарлаа. Өвлийн өвгөн хийх гэж байгаань. Цас оронгуут эднууд байшин мод хамаг юмаа чимээстэй. Би нэг Монгол өвлийн өвгөн барьчих гээд үзээдайн. Цас арай зөөлөндөөд байнаа. Тийм нэг хатууу байдаг ш дээ. Жааахан хүлээхээс. 12 сараас хатуу цас орох болов уу. Энэ нуур хөлдөж дээгүүр нь давхиж, загас агнахымсан гээл хүмүүс чинь загасны байшингаа бэлдээдайн. Би нэг өвгөн барьчаад дараа нь гээд сууж байна. Тэгсэнээс усан дотор цасаа хийж байгаад хайлгаад базаад хийвэл болох байхаа. Дан цас арай болохгүй байнаааа. Өчигдөр өглөө хот тохижилтын хүнд машин цас цэвэрлэж байгаа нь гээд орж ирээд нөгөө Өвлийн өвгөний суурийг маань арай л эвдцэнгүй дээ. Арай гэж барьж байхад даа. Сайхан хүйтэн болсон би нь ягаан дээлээ өмсөөл тууж өгчийн.

Одоо жинхэнэ мэргэжилйин хичээл эхлэнэ. Түүнээс наана Монриал орж Франц хэл эзэмшсэн гэсэн гэрчилгээгээ авхым байх. Манай ангийн Солонгос, Герман хүүхэн бас Австри залуу 3 ирж цэцэг өгөх юм ярьлааа. Бас далимд нь нэг Монгол танилаараа ороод гарна гэж байгаа.

2 comments:

  1. uwliin uwgunuu hiiged zurgiig n taviarai.

    ReplyDelete
  2. За тэгнээ хө.Аймаар тактиктай хийжиййнаа би чинь ккккк

    ReplyDelete