Харахад нэг л гоё машин унасан залуу, хардахад нэг л өндөр өсгийтэй туфль өмссөн бүсгүй. Энэ хоёрын хооронд ялгаа байна уу та минь ээ. Эрчүүдийг өндөр өсгийтэй туфль өмсөөд, эмэгтэй машин унаад явж байхыг хараад удсан нийгэмд би-с авхуулаад я хүртэл гайхсан хүн байна. Нүд ам гялбам ганган хар машин унаад хар цаасны цаанаас хар шилтэй залууг машин, шил хоёроор нь нэгдүгээр босгыг давуулдаг тохиолдол энүүхэнд байдаг. Тэр үрүүлийг мушгиад, тормоз-ыг баруун хөлөөрөө гишгээд явж байгаа хүнд гөөмөн их авьяас байнааа. Энгийн атлаа бүх мэдрэлийн систем ажиллуулдаг ажилыг хийх гэж миний хэдэн мэдрэл гацаанд ороод уджийн. Дөрвөн замын уулзвар дээр 4 мөч чичрээл нэг бол сигналдуулаад нэг бол загнуулаад аая яяаяяяя нээрээ.
- Өө жолооч уу?
- Тэр чинь мэргэжил юм уу?
- Хүн бүхэн чадий ш дээ.
Би лав сайн чадахгүй байна. Хүн энд хурд хэтрүүлж торгуулдаг бол би нь хурд удаашруулсан гэж торгуулж магадгүй нь ээ. Хурдны зам уруу орохоор нисээд ч байгаам шиг, дүүлээд ч байгаам шиг, ойгоод ч байгаам шиг, жалаг, дов гэж байхгүй болхоор араа залгаал нисээл бууна. Гоё байна уу тээн?
Дээрээс нь дөрвөн зүг 8 зовхис уруу харна бүр байн байн хараастай. Намайг тэгсэн чинь чи арагшаа ерөөсөө хардаггүйм байна гээд хотын жолоон дээр унагаад хаяж байгаам даа. Би шууд л үнэнээ хэлсээн. Бодоод үзсэн чинь 30 минут хот дотуур яваад хараагүй байгаам чинь ха ха ха ха ха ха.
Дээр нэг чиргүүлтэй ухрах гээд шууд гурвалжин үүсгээд хаясан. Ухрана, тэгээд чиргүүлтэй хааш нь дархаар чиргүүл нь хаашаа яваад машин нь хаашаа явдийн бүү мэд. Лав л теором, энэ тэр орох дэгээээээээээээээээ. Пифагореын теором-с өөр юм мэдэхгүй эээээээ.
Ухрах ажил гарвал тэгээл миний толгой 360.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment