Бүтэн сарыг алгасан блог маань сайхан амрав. Учир нь миний бие нутгийн зүг хүлгийн жолоо залаад сар гаруй хугацааг өнгөрөөгөөд саяхан ирээд байжийн. Нутаг, орон, буусан, суусан газрын сонин сайхан их гэж юүхэв нээрээ. Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй байна. Яг намайг буусны маргаашнаас халаал яг намайг явсаны маргааш халуун нь буусан гэсэн. Нуурын эрэг дээр хөвөнтэй өмд өмсөж байсаныг аргагүй мэдээл хөөрхий минь алтан шар нараараа ивээсэн дээ ивээсэн нээрээ. Нэг жил гэдэг багагүй хугацаа ч гэлээ хүнийг бас намайг ямар их өөрчилсөн юм бэ нээрээ. Өөрчлөлт, шинэчлэлт их юм болсон байна лээ нээрээ. Хүн гэдэг амьтан чинь ямар муухай юм бэ? Залхуурах, муу зан сурах гэдэг чинь аймаар болсон байна лээ. Нээрээ ямар ажилтай, шаг, шуг хийсэн охин байлаа даа. Аан тийн энэ тэр гээд залхуурасхээд байгаан биш үү дээ. Бүр нэг бэлэнчлэх сэтгэлгээ энэ тэр төрсөн байх жишээтэй. Хирээ мэдэхгүй очсоныхоо маргааш нэг удаа 00 шөл хийж уугаад маргааш нь айлд очиж хоньны махтай бууз идээд будаааааааааааааааа. Дээшээ, доошоо 7 хоног туулгаад халуун шууд +38 хүрээд мажийх уу яахав энэ тэрт хүрлээ ш дээ нээрээ. Угийн жаахан нарийнлаг хүн чинь байхгүй ээ 7 хоног гүйлгээд бүр аймаар юм болоод ганц утас л болсон. Ээж дээрээ очих гэж байдаг бүдүүрдэггүй. Тэгсэн хүмүүс хараад хүүшээ яааанаа ямар аймаар турчаа вэ гээд орилоод гудамжаар явахын биш нээрээ. Аан тийн нөгөө сайхан хөдөө нутаг газар үзэж явна гээд бодоод байсан чинь байхгүй дээш доош туулгаад ха ха ха. Көдөө ирээл гэрийн сүүдэрт гэвтээл, хөдөө гэрийнхэн ухна тавиагүй болхоор сааль сүү байхгүй их ажил төрөл байхгүй тэгсхээл таарсан доо. Сүүлдээ Робинзон Крузо болчиж уу энэ тэр гэж бодоод ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment