Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 16 May 2009

Амралтаа дүгнэлээ...

За нэг мэдсэн чинь ажил дээрээ ирээд буцаад амрах болжиидийн биш үү. Юу ч гэсэн амралтынхаа тайланг гаргая.
  • 1,3,5 өдрүүдэд бүжгийн дугуйландаа сайн явсаан. Бүр ангийн онц сурлагатан болох дөхлөө гэж...
  • Чимгээ найзтайгаа кино үзсэээн. Бишээ Аянгын Бороо үзсээн. Бас сэтгэгдэл бичсэн шүү.
  • Ятгын дугуйландаа харин явж чадаагүй шүү. Энэ миний буруу хи хи хи.
  • Ээждээ жаахан юм өгч явуулсан. Захисан юмыг нь олж өгч явуулсаан.
  • СБД-ийн НДХ орж ажилаа амжуулсан гэхдээ 100% бишээ. Гэхдээ л боломжоор нь л хийсэн дээ.
  • Хэдэн найз нөхөдтэй уулзсан. Гэхдээ хэдхээн хэдхэн...
  • Ээнээ, Түк Түк 2-той Woman's Day хийж чадсангүй ээ......Тэр 2 завгүй байсоон.
  • Өө тийн борцоо нүдсээн нүдсэн. Төмпөн дүүрэн нүдсэн.
  • Хард диск авч чадаагүй ээ.
  • Зургаа угаалгаж ч чадаагүй.
  • Гоё концерт байгаагүй. Тэгээл үзэж чадаагүй хэ хэ хэ.
  • ДЗ-ийн хэдэн нөхдийг дайлсаан сайн дайлсан хэ хэ хэ.
  • Гоо сайхны бараагаа авсан.
  • Замын ЦГ орж харин үнэмлэхээ асуугаагүй шүү. Балай юм чинь таг мартсан байна.
  • Нагац эгчийн охиныд очиж байгаа юмаа өгсөөн хи хи хи.
  • Палконоо янзлуулаагүй эээээээээээээээээээ.
  • Аниагийнд очиж бааахан худлаа ярьсаааааааааааааааан.
За ингэсхээл болчих шиг болхийн. Хэдэн хувьч юмб дээ. 70 хавьцаа хувь л амжсийм шиг байна. Дараагийнхаа амралтаар 80 хувь хүрнэээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment