Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 21 December 2014

Оюутнууддаа

За хайртай хонгорууд минь хичээл ном, шалгалт шүүлэг нь дууссан уу?


Би чинь чухам чиг амраад л юу ч хийгээгүй хэрнээ ядарлаа, хөл өвдлөө энэ тэр гээл байжийн. Өнөөдөр гарч цагийн ажил хийгээд (цэвэрлэгээ) ёлкныхоо мөнгийг олоод ирэв ш дээ. Одоо өөр яанам бэ тийм биз дээ.

Анх удаа л эндхийн шинэ жилд орох гэжийн. Хуучин зангаараа орохгүй гэж байсан чинь найз хүүхэн орий гээд бас Аниа цуг орий гээд хоёрын хоёр хүнээр гуйлгуулаад би чинь одоо юувчив дээ тэгий л гэчихлээ.

Миний хамгийн гол зорилго вальс эргэх шүү дээ. Бүр больёоо гэтлээ вальс эргэж нийтийн бүжиг бүжиглэх минь. За тэр бусад ууж идэх мидэх ёстой ванлий.

Хүүшээ энэ хүмүүс чинь шинэ жил милдээ даашинзаа сольдог л гэнэ. Би болдог бол би оюутан гэж бичиж ар дээрээ наачаал хамгийн гоё гэсэн даашинзаа өмсөөл орчихмоор байна. Нэг ноолууран юм байгаа түүгээрээ л аргалий. Юун тэр зүүлт мүүлт авах энэ тэр.

Юу ч авахгүйгээр байгаа юмаараа л болгох санаа байна. Болгоноо болгоно. Найз хүүхэн үсний хайчтай гэсэн очоод үсээ ороогоол 8 жил хадгалж байгаа биеийн саа байгаа түүнийгээ хөл гар бүх юмандаа нялж өгөөл тэгээл болоо.

Нүүр мүүр будах ёстой ядаргоо. Би бүр ойрдоо нэг дандаа гаднаасаа биш дотроосоо гэрэлтмээр санагддаг болчихоод байна ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Өө тийн одоо цүнхний асуудал байна. Гэхдээ байгаа юмаараа болгий гээд бодчихсон байгаа. Та нарт үзүүлнээ тэгж байгаад.

Ганц хоёр хоол хийгээд сурчих юмсан гээд будлиал бас нөгөө Со найзын тогооч хүүхэнд үнэгүйгээр очиж туслий гээд захиалгаа өгцөн байгаа. Бодоол байсан чинь эмэгтэй хүн ер нь хүүхэд гаргаал сайхан гоё гоё хоол хийгээл ажилдаа явсан нөхрөө хүлээгээл сууж байх шиг жаргал байхгүйм биш үү та минь ээ.

Тэгээд одоо энэ чинь баяр маяр болжий ш дээ. Оюутан хүнд хийчихмээр онц сайхан жор оллоо ш дээ би. Та нар үүнийг туршиж үзээрэй за юу. Би нь маргааш хийе гээд орой Орос дэлгүүр орж материалыг нь аваад ирлээ. Молокогоо буудуулчихгүй бол бусад нь яахав. Та нар бас болгоомжтой хийгээрэй. Тэгээд би зургаа тавьнаа за юу.

Өө тийн ш дээ хамгийн гол блогорсон зорилго нь өнөөдөр нөгөө цагийн ажил хийж байх үед орж ирсэн бодлоо бичих гэж байсы ш дээ. Мунгинаа ш дээ би. Би Монголд оюутан байхдаа цагийн ажил хийдэг байсан гэхдээ цагийн багш, туслах багш, хөтөч энэ тэр л хийдэг байлаа ш дээ. Юун аяга маяга жорлон угаах вэ.

Гэхдээ миний нэг сайн тал нь ямар ч үед шаардлагатай гэж үзвэл жорлон байтугай угаагаал явчихдаг хүн шүү дээ. Тэгээд бодлоо. Ялангуяа энэ гадаадад байгаа оюутнууд тэр хүмүүсийн хийгээд байгаа оюутнуудын унааны мөнгөө олоод байгаа цагийн ажилыг нь бүгдий нь хийж үз. Яадын, ямар ажил дээр гарчаад, мэргэжил мэдлэгтэй болчихоод ийм юм хийгээд явж байгаа биш. Ядарсан муу ядуу оюутан л байгаа биз.

Харин ч оюутан гэсэн нэрийг нь ашиглаад янз янзын юм хийж үзэх нь зөв юм байна. Эс бөгөөс хүүшээ нөгөө ТБ чинь гадаадад сургууль төгсчихөөд ...гээд яриа сонсвол эвгүй биз. Ер нь тэгээд эмэгтэй хүн аяга жорлон 2 угаахгүй нээх хол явах уу?

Зуны хэдэн сар аяга угаагаад аягүй ухаажсий ш дээ би чинь одоо. Одоо бүр гэгээрч байгаам байлгүй, жорлон угааж байгаал сүн сүн гэсэн бүр урьд нь хэний ч бодож байгаагүй бодол толгойд харваал орж иржий ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

За тэр аальгүйтэх яах вэ шавь нарынхаа явуулсан даалгаварыг засахгүй бол овоорчоол байжийн. Сайхан баярлаарай хонгоруудаа.

Бахдам цуутай нөхөддөө
Баярын мэндийг хүргэеээ
Бум олноороо нийлээд
Бүжиг наадмаа хийцгээеээ...

6 comments:

  1. Сайхан баярлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Өөрөө бас сайхан баярлаарай.

      Delete
  2. hahaha neeree ene chin gaduur jorlon ugaaha baig gehed geriinhee jorlong ugaaj tolgoigoo neg sergeey baiz. oird tugsultiin ajil bichij uguh neriidleer segsiicheed shireenii araas bosohoo bolison gejugaa.

    bas shine jiliin mendiig hurgeyaaa, saihan walis ergeerei :)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Нээх сайхан вальс эргэж чадаагүй ш дээ ккк.

      Delete