Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 17 December 2014

Ходоод гуайнууд уучлаарай

Ай хө зээ хө хоол моол төмпөн шанага гээд явчихаар ёстой дандаа муу авмаар хүн за авмаар бишээ авдаг хүн энд байнаа ва ха ха ха ха.


Та нар хааяа амтгүй хоол моол идмээр байвал над уруу утас цохиж байгаарай. Дороо шүү дээ ва ха ха ха ха ха.

За тэр яахав энэ хоол хийж сурах ажилыг би ерөөсөө сурья гэж боддоггүй байж билээ. За цаг нь болохоор л гэж бодоод хаясаар тойрсоор ирсэн чинь цаг гуай хаалга тогшдын байна.

Өө тэгээд одоо азтай ч хүн юмаа даа бид нар чинь. Энэ цахим махим байхгүй бол хаанаасаа юу зохиож хийж амьтан хүний ходоодыг баярлуулдын байгаан бүү мэд ш дээ тийм үү.

Энэ гоё ээж гэж ямар тасарцан хоол моол хийдэг буян нь дэлгэрч бутан чинээ сахал ургасан хүн юм бэ? Бас нөхөр нь ямар азтай юм бэ гэж мэгээд хадуурвал яажын.

Одоо тэгээд та нар минь тэр гоё моё хоол хийдэг арга чарганаасаа, донж монжноосоо хуваалцаарай. Би ёстой худгийн ёроолд л суужийн.

Цаг хугацаа болоод түрийвч зузаан бол баллахаар байна. Үгүй ээ энэ ёстой худлаа байна. Түрийвч нимгэн байх тусмаа юмханаар юм хийж сурхын байна. Урагшаа...

Ямар хүн мүнийг билээ ходоодоор нь энэ тэр гээд байды ш дээ. Уучил бурхан минь надад тийм авьяас алга. Өөрөө уйлсан хүүхэд уйлдаггүй бил үү.

Бурхан гуайд хандаж хэлэхэд нүгэл мүгэл их ховор хийдэг хүн ш дээ би чинь. Ариухан цагаахан. Харин хэд хэдэн хүнд амтгүй хоол хийж өгч ходоодыг нь л гомдоосон хүн шүү дээ. Үүнийг нүгэлд тооцохгүй биз дээ бурхан гуай. Та сайн бодоорой...

Амралтаараа одоо ийшээ тийшээ явна гэх биш дээ тэгээл унтаал цахим хэсээл байж байтал 7 хоног нь өнгөрчихсөн байна ш дээ. Чадах чинээгээрээ янз янзын юм хийх гэж туршиж үздийм үү гэсэн чинь өнөөдөр жаахан бүтэлгүйтээд урам хугарчихлаа байна.

Хүүшээ тэгсэнээс бодоод байсан чинь намайг хоол моол хийж өгөхөөр манай хэдэн эмэгтэй найзууд гоё моё болсоныг нь гайхды ш дээ. Тэр хүмүүс яанам бэ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Үнэнээрээ явбал туулай гүйцдэг болов уу яадаг бол...

Ай хө зээ хө ардын дууны Альгирмаа минь дээ гэж...

Олон жилийн дараа үүнийгээ уншиж баахан тас тас инээе байз бүр нүдэндээ харуулж байгаад...та нар бас сайн хэлээд өгөөрэй.

2 comments:

  1. Би ч бүр хувь заяатайгаа эвлэрсэн шд. Заа одоо хоол хийх дуртай сайн хийдэг нөхөр л олж авъя гээд ккк. Би эгчийндээ ирчихсэн эгч баахан юм туршаал би тэрийг нь амтлаал суужна ккк

    ReplyDelete
    Replies
    1. Эвлэрч болохгүй ш дээ ва ха ха ха ха ха. Би нь туршлага суучихаад зааж өгнөө за юу. За сайхан баярлаарай найзуушка.

      Delete