Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 13 December 2014

Хань

Энэ тухай бичих гээд бүр гар загатнаад байлаа ш дээ.


Одооны энэ хүүхдүүд (нэг л хөгшин хүн ккк) нээх яагаачгүй нэг хүнтэй найзлаал, эсвэл суугаал нээх удаагүй байж ханиа, хань минь энэ тэр гээл тэгхийн.

Надад нээх сонин санагдаад байдгын.  Гэхдээ энэ миний бодол шүү. Миний аав ээж 2 олон жил ханилж 3 хүүхдийн аав ээж болж амьдрахдаа бие биенээ хань гэж дуудах нь ховор байсан. Би санадагын. Манай аав зөвхөн халамцсан үедээ ХАНЬ МИНЬ гэж ээжийг дууддаг байлаа.

Мэдээж хань гэдэг үг гоё үг. Нэг бүхэл бүтэн бие болж амьдралын хатуу хөтүүг хамтдаа туулахдаа бие биенээ тэгж дуудалгүй л яахав. Түүнд гэхдээ цаг хугацаа маш өндөр шалгуур бий.

Ялангуяа үгийн хэрэглээ, нас намба гэж юм байгаад байх шиг санагддагын. Мэдээж хүн хүнтэй суухдаа сална гэж суудаггүй л байлгүй. Хэдэн жил тоонот гэрт толгой холбож амьдраад, хэд хэдэн хүүхдийн аав ээж бололцоод, дүү нар залуу үедээ үлгэр дууриалал үзүүлсэн сайхан гэр бүл болчоод тэгээд нөгөө сайхан ХАНЬ гэдэг үгээ хэрэглэвэл хамаа алга. Ванлий.

Тэгэхгүй яагаа ч үгүй, худлаа гэвэл бие биенээ ч таниагүй байж сэтгэлийн хөөрлөөр, түр зуурын шохоорхол юу байдын түүнийхээ аагиар бие биенээ ХАНЬ гээл дуудхаар нөгөө сайхан үгний чинь утга нь, гоё донж нь, үнэт чанар нь байхгүй болчих шиг санагдаад байдаг байхгүй юу.

Одоо харьцуулж хэлбэл хоёр залуу жүжигчин эсвэл дуучин одоо хэн байдын тэр 2 л бие биенээ яагаа ч үгүй ГАВЬЯАТ-аа л гэж дуудаж байгаатай адил байхгүй юу.

Юм чинь заавал нэг гавьяа шагналтай байж биш амьдарлын үнэ цэнэтэй байж байж хэрэглэгддэг гоё зохьдог гэж нэг юм байгаад байна залуусаа.

Юманд цаг хугацаа гэж байх шиг байгаан. Хань гээд гавьяат Завханы Батсүхийн дуунд хүртэл ингэж гардын.

Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайны чинь амтанд хамт сүлэгдээд
Цувж уурлаж цугтаа инээгээд
Цаанаа чи минь намбатай болжээ

Ай даа хань минь чи наддаа
Амьдралд ивээх нар минь юм даа
Ээ даа хань минь чи наддаа
Эргэж заяахгүй ээжий юмаа

Ингээл бодхоор яавчиг дөнгөж танилцаад эсвэл суугаад удаагүй хүний үг биш байгаа биз. Тэр эхний мөрөн дээр цагийн урсгалаар гэхээр бас нэг хэдхэн сар, жилийг хэлээгүй. 30-40 жил гэж ярьвал онох байх.

За тэгээд цайны чинь амтанд хамт сүлэгдэнэ гэхээр анх суугаад л нэгнийхээ зан ааль хоол цайны амтыг мэдрэнэ гэж байхгүй. Он цаг улирлыг хамтдаа туулаад эхнэрийнхээ цайны амтанд ороод ийм л цай чанадаг даа гэж мэдэрдэг тэр сайхан мэдрэмж байх.

Цувж уурлаж цугтаа инээгээд гэхээр бас л биенээ таньж мэдээд энэ минь ингэхээр дургүй байдаг даа, энэ таалагддаггүй дээ гэдэг ч юмуу мэддэг болсноор нэг нэгнээ гомдож уцаарлахад нь аргаддаг эргээд 2-лаа эвлэрдэг тэр агшин.

Тэгээд дахилтан дээр нь ХАНЬ гэдэг хүнийг хорвоогийн нартай зүйрлэж байна ш дээ. Бод наргүй бол яах вэ. ХАНЬ гэдэг хүн чинь тийм үнэтэй, тийм нандин эрхэм, дааж давшгүй том гавьяа шагнал шүү дээ.

Гавьяагаа байгуулууд, сайхан гэр бүл бий болгочоод нөгөө сайхан үгээ хэрэглээд жинхэнэ утгаар нь харуулж явбал за одоо тэгээд ёстой болоо л биз дээ тийм үү.

Би Номин Талстын Хайрын дээд хань минь гэдэг дууг сонсохоор яагаад ч юм сонсох болоогүй, би тэр дуунд түүхий сонсогч юм шиг санагдаад байдаг. Мэдээж нэг сайхан өдөр би боловсорсон сонсогч нь байх болно. Тэр болтол хийж бүтээх юм их байна.

Юм энгийн бөгөөд цагаа олсон үедээ амт, шимтэй, дэгжин төгс төгөлдөр юм даа.

Хүн бүхэн жинхэнэ хань ижил, заяаны ханиа олж сайхан амьдрал, гэр бүтээлийг бий болгоосой гэж хүсэн ерөөе. Хурай хурай хурай...

6 comments:

  1. Наадхын чинь тухай аль хэдийн дүү нараа загнаад эхэлсээн. Гэр бүл болоо ч гүй байж л нээх л их ханиа маниа гсн нөхдүүд. Хаха эндээс л за та гуай чинь хэдийдээ надаас нууцаар гэр бүлтэй болчоов гээл бичиж бгаам чинь. Тэгсэн бас аниа энэ чинь фб шдээ гэчихжээ. Тэхээр нь та гуай эхлээд сургуулиа олигтойхон төгсөхөө бод л гэлээ. Аниа бие даалт хийгээд өг маргааш дүнгээ гаргана яаралтай хэрэгтэй нтр гэдийн байж хүний сайхан охины сайн хань болох болоогүй л бгаа бхгүй юу

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүхэв хө. Би нээх хүнд хэлээгүй байхаа. Одоо хэнийгээ ч загнахын бүү мэд. Эндээ л бичиж сайхан болхым даа.

      Би нь бээгийдээл чи нь сээгийдээл хоёулаа энэ цахим блогт балай авчийнаа хө.

      Delete
  2. Гашуун бөгөөд хатуухан үнэнг дурдаж ээ.
    Мундаг бүсгүй шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Ажил амьдрал бүх юм нь сайн биз дээ.

      Баярлалаа найзаа.

      Delete
  3. Яг үнэн шүү. Гэр бүл болоод 4 жил болж бгаа найз маань эхнэрээ ханиа2 гээл дуудаад байдгийн. Надад бол би эхнэрээ тэгж дуудахаар нэг л эвгүй санагдах бх. За тэр хайраа майрай бол дүүрч амны уншлага болсон байна лээ шд. Ямар сайндаа эрэгтэй найзтайгаа юм ярих гэсэн чинь хайраа гээд ам хальтархав дэ. Хэхэ

    ReplyDelete
  4. Яг үнэн шүү. Гэр бүл болоод 4 жил болж бгаа найз маань эхнэрээ ханиа2 гээл дуудаад байдгийн. Надад бол би эхнэрээ тэгж дуудахаар нэг л эвгүй санагдах бх. За тэр хайраа майрай бол дүүрч амны уншлага болсон байна лээ шд. Ямар сайндаа эрэгтэй найзтайгаа юм ярих гэсэн чинь хайраа гээд ам хальтархав дэ. Хэхэ

    ReplyDelete