Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 26 April 2011

3 дугаар уу 4 дугаар уу?

Гар утас гэдэг юмыг нэг золиг нь нээснээс хойш хүн төрөлхтөн гар утасгүй бол гаргүй юм шиг боддог болсон байна. Тэгсэн нэг гар утастай, нэг л дугаартай болоод байсан чинь 2011 он чинь доод зах нь 2 дугаартай байдаг болсон байна. За яахав 2 байж больё гэхэд 3 дугаар барихаараа яг яадаг юм би мэдэхгүй байна л даа. Нисдэг дэг шүү лав. Тэгээд эргэн тойрны нөхөд гэр бүлийнхнийгээ бодсон чинь Пэээээээээээээээээээээээээээээээээээээээээ бүгд доод тал нь 3 дугаартай юм байна. За Мобигийнх бол байдаг гэнэ. Нэр төр юу юу ч гэнэ үү за тэгсэн чинь Скайтэлийн дугаар бас дажгүй гэнэ хоорондоо үнэгүй ярьна, хайр майр болоод явчдым байх. Тэгсэн чинь Юнителийн дугаар бас байхгүй бол болдоггүй гэнэ. Яана гэнэ үү? Допингдоод допингдоод явчдаг гэжийн шүү цаадуул чинь. Үгүй нээрээ нэг дугаар чинь авхад үнэтэй сунгуулна яана яана чи билээ бөөн зардал ш дээ. Би зарим хүний утасны дугаарыг бол тоог нь алдаад байгаан лав 4 байна. Тэгээд л бодлоо л доо үнэхээр хэрэглээ юу аль эсвэл гангараа юу аль эсвэл какраа юу гээд. За бодьё манай ээж болвоос гурван дугаартай. Ээж бол какарцан байгааз дээ. Моби бол сумын төв дээр ажиллахгүй аан аймаг, хот явахдаа гангарна гэжугаа. Юнител бол сумын төв дээр барьдаг учираас заавал ашиглах шаардлагатай. Скайтэл бас баринаа тэр нь яадаг гэхээр манай ах хоньны бэлчээр дээрээс ярьмой. Скайтэлийн антень хол татна. Хоньны бэлчээр дээрээс ялангуяа өндөр уулан дээрээс ярьнаа. За тэгээд би нэг Монгол дугаартай ах шууд хоньны бэлчээр дээрээс над ураа залгана. Энэ бол гайхамшиг. Цаана нь нохой хуцаад аааааааааааааюгүй гоё байдаг байхгүй юу даа. Энэ бол одоо хэрэгцээ бүр цаашилбал амьдралын шаардлага. Мөн үү мөнн мөнн мөнн. За цаашилбал манай дүү бэр 2 нэлээд хэдэн тооны дугаартай. Тэр бол би тоог нь алдсан яриад яахав. Найзууд уруу орьё ёстой нэг байнаа байнаа. Нэг дараа төлбөртийн Моби байна, бас нэг зөвхөн захиа бичдэг Моби дугаар байна. Тэгж байсан бас нэг дугаараас залгажийн яадаг дугаар вэ гэсэн чинь миний төрсөн өдөр он сар байгаа биз дээ гэнээ. Энэ бол жинхэнэ какарна гэжугаам даа. За тэгсэн бас нэг ардын багш байна. Нэг дугаартайг нь би мэднэ тэгсэн бас нэг өөр дугаараас залгалаа яадаг дугаар вэ гэсэн чинь нөгөө утас допинг юмаа энэ бол зүгээр энгийн дугаараа гэнээ. Тэгээд дээрээс нь 11 жилийн сургууль чинь багш нартаа дугаар өгдөг болчиж Ж-Мобайл өгдөг гэнээ. За тэр дугаараа нэмэхээр 3 болох нь дээ. Энэ бол зөвхөн жишээ юмаа. Цааш судалбал нэлээд том ажил болно гэдэгт гүнээ найдаж байна.

4 comments:

  1. Ярианых нь хэв маяг ихээ танил байна.
    Сонсож байгаа юм шиг л.

    ReplyDelete
  2. Ха ха ха тийм үү? Би хаана төрөө вэ? Чи хаана төрөө вэ? ккк

    ReplyDelete
  3. zzzzzzzzzzzzzz16 May 2011 at 03:49

    he he nutgiin talaar unshsan chn goy bna sho oiriin heden jil ochsongui e

    ReplyDelete