Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 29 June 2011

Хандгай чинь ямар хөөрхөнийн

Ботго нэг хөөрхөн байдаг даа. Уруул, ам, нүд нь гээд. Хандгай чинь гоё эвэр энэ тэртэй сүрлэг амьтан юм гээч. Бүтэн биеэр нь харлаа ш дээ. 300 м ойртоход модны навч идээл зогсжийдийн байна. Манай тэмээг хулхидаад эврий нь аваад явчдаг чинь энэ бил үү өөр бил үү бүр толгой эргээд байхымааа. Ямар ч байсан сайхан сүрлэг, нүдэнд дулаахан амьтан юм билээ. Хараагүй байж махы нь дурлаж идсэнийг яаанаа. Бүр бууз хийж идээд балалсан л даа. Намайг чинь наана нь зогсоогоод хандгай миний зурагны фон болоод эднүүд ямар их зураг авсан гээч. Сонин дээр гаргана ч гэх шиг. Зүв зүгээр байжийснаа од болчхын байна.

5 comments:

  1. "Хангайн чимэг болсон ханхар уулнаас чинь ганцыг харц халирч /эндүү харж/ агналаа. Өчүүхэн биднийг өршөөж ивээлдээ авна уу. Гэж гуйдаг

    ReplyDelete
    Replies
    1. Эд нар тэгж хэлж мэлдэггүй байхоо. Байгалаас хол тасархай хүмүүс ш дээ ккккккк.

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Агнах нь битий хэл амидаар нь хараад л уйлчих гээд бдагийм

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхөн бас сүрлэг амьтан байна лээ.

      Delete