Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 28 March 2011

Казино орж какрав.

Казино орно гэж сарын өмнө төлөвлөөд 5 дахь өдөр эртхэн шиг ажилаа амжуулаад 6 цаг өнгөрөөгөөд очлоо. Зогсоол ч машин гэж ярих юм алга. Машины зогсоол нь харин үнэгүй байсан шүү. Тэгээд л нөгөө Ким-Инха шиг л үзэж тархым бодсон чинь юу вэ тэр хүмүүс чинь Покэр машин дээр нь зүүгдээстэй байдын байна. Бараг тэнд байгаа хүмүүсийн 65 хувь нь эмэгтэй байсан гээл бодчих. Би эхлээд нөгөө машиных нь учирыг олдоггүй ээ. Хүнээс асууж болдоггүй гэсэн гээд л хүний тоглож байгааг харлаа. 50 долларыг 5тын дэвсгэр болгож аваад нэг машин дээр 5 доллараа хийгээд хэд хэд эргүүлээд тоглосон чинь 40 доллар болгоод хожчихоор нь бушуухан мөнгөө гаргаад авцан. Тэгээд баахан явж байгаад бас нэг өөр машин дээр очоод бас тоглоод мөнгө өсөөд буураад янз янз болжийнаа. Гэхдээ миний 5 доллар нэг удаа 70 доллар болж өсхөөр нь би гэдэг хүн чинь 100 доллар болгоно гэж шукадаад тэгээд алдцан ха ха ха ха ха ха ха.
Анх очиж байгаам болхоор туршлагагүйтсэн. Дараа Монголоос нэг найз хүүхэн ирхээр нь явна гээд төлөвлөцөн байгаа. Яахав дээ жилд 2 удаа очиж байхаад гэмгүй л юм. Зугаатай юм билэээ. Хөгжилтэй гэхдээ тэр нөгөө Инха шиг хөзөрддөгт нь би ми нь таксы нь ч дийлэхгүй дэгээ. Шагайгаа ч үгүй.
Аан тийн нөгөө Жунгаанууд чинь дүүрэн байлээ дээ. Япон, Солонгос бас Өмнөд Америкийнхан дүүрэн байсоон. Канадууд нь ховор харагдсан шүү. Монриал хотод байдаг ганц том Казино болхоор тэрүү намайг орой 10 гэж гархад жинхэнэ хүн нь олширч байна лээ дээ. 24 цагаар ажилладаг гэсэн шүү.

2 comments:

  1. мөнгө олоод сурчуул тээ хэхэ

    ReplyDelete
  2. Delgermee Erka мину,аймаар автаад донтхын байна лээ. Би харин алдаад тэгээд дахиж очоод дахиж алдаад тэгээд сонирхол буурсан.

    ReplyDelete