Явжийсан чинь машин унтраад дугуй хагарчихав уу гэсэн чинь үгүй байлаааааааааааааааааа. Нэг дэлгүүрт ороод, гараад машинаа асаагаад, хөдлөх гэсэн хааз авдаггүйм даа. Торонз бол яс зуусан нохойны шүд гэсэн үг. Гайхаал буцааж унтраагаад асаах гэсэн асдаггүйм даа. Бүр автомат асаагуур нь чимээ ч үгүй байвал яахав. Би ерөөсөө машиныг 3-хан зүйлээр оношилно.
- Дугуй хагарах
- Моторын тос дуусах
- Рүүл-ийн шингэн дуусах
За тэгээд дугуй хагараагүй байгаа нь ойлгомжтой байсан. Машиныхаа хамрыг онгойлгож чадахгүй ээ. Тэр нэг кноп-ыг нь дараадайн дарайдаан. Хамар нь онгойхгүй. Бараг 20 минут ноцолдож байж арай гэж түгжээг нь тавиад засварын бээлийгээ өмсөөд, цас шиг цагаан куртиктэй гэжийгааа. Нөгөө хамры нь арайг гэж онгойлгоно дор нь дарагдчихгүй бол их юм гэжийгаа. Тэгээд баахан таг уншиж байгаал хөдөлгүүрийн тос гэсэн юмыг нээх гээд байдаг өмнөөс буудчуул яанаа гэж айгаад. Майр аминдаа хайртай. Тэгээд нөгөө тосоо урт нарийхан гуурсаар үзтэл дүүрэн л гэжийгаам даа. Тагий нь нээгээд хартал ёроол нь харагдаж байвал яахав.
Мэддэг, мэддэггүй ч, болдог, болдоггүй ч тос нэмье гээд багажаа онгойлгоод 2 жижиг савтай тосыг хийж гарлаа. Ууж байна гэж жигтэйхэээн. Сав нь дүүрнэ гэсэн найдвар алга.
Рүүлний шингэнээ үзэх гэтэл тагий нь нээж чаддаггүй дээ. Больцон яшиг зүгээр. Дээрхэн нээрээ тос нэмсэн байж л байгаа биз хаачдын гээд.
Тэгсэн дэлгүүр-с нэг ахимаг насны эр, эм 2 гарч ирээд эр нь их гайхаж хараадайгаан. Хаанаас юун хужаа машинаа засцан, үлгэрийн юм зогсчийноо гээд байгаам уу хаашаа еэн. Ирээд үзээд өгчихгүй.
Гадаа цасан шуурга тавиад байгаа. За тэгээд машинаа зассан хүн машиндаа орж ирээд түлхүүрдлээ. Битгий донгос гэжийдэг байна ш дээ.
Хичээл орох гээд байдаг машин бид 2 үзэлцээд байдаг үнэн таарсаан харин ч нэг. Хэд хэд түлхүүрдэж үзээд за больё сургууль руугаа алхая гээд түлхүүрээ сугалах гэтэл сугардаггүй ээ. Бүр гайхаал үзэж тарлаа сугарнаа гонж. Тэгсэн араагаа ухардаг дээр нь тавьцан байгаам чинь. Тэгсэн анх нөгөө асаал хөдлөх гээл ухардаг араандаа хийгээд мартсан байгаам чинь. Налуу газар байсандаа их юм. Ухардаг тал нь налуу байвал гэнэт асуул шууд ухраад эээээээээээээээээээээээ. Онигоогоо тарих байжэээ. Онигооноос гадна хүний машин мөрөгчүүл аая яааяаааааааааааааааааааааааааааа. Ум базарваань хум пад.
Хичээл ороход 10 минут дутуу байдаг. Тэгээд дахиад түлхүүрдтэл асдаг байна ш дэээ. Гялай минь гээд алга болж өгсөн. Сургуулийн гадаа зогсоолд тавьчаад за хичээл тараад асахгүй байсан ч яахав. Гол нь хичээлээ тасалчаагүй нь их юм гээд баярлаад байгаа ш дэээ. Тэгээд хичээл тараал хулганаж хулганаж асаасан чинь асахаар нь баярлаад Норовбанзад гуайн Уяхан Замбуу Тивийн Наран уян дискээ тавиад гэрийн зүг алга болов. Одоо нэг тосны комбинзон авдым уу яадын гах гах гах гах гах.