Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 5 June 2010

Элдэв

Шинэ сар гараад блогтоо бичлэг оруулж чадалгүй хэд хонолоо. Хичээл их байнаа уншаад цээжлээд бичээд барагддаггүй ээ. Одоо 14 хоноод төгсөнө. Шалгалтнаас бас айж байгаа гэж юүхэв. Ангийханыгаа жаахан бичье тэгэхгүй бол одоо төгсөөд явчихаар бичиж болохгүй. Хараал байсан чинь манай ангийн Хятад, АНУ-ын эрлийз залуу манай ангийн хөвгүүдээс хамгийн хүмүүжил сайтай нь юм гээч. Нэг Африк гаралтай АНУ, Канад-ын иргэншилтай залуу бий. Түүнийг хичээлдээ гайгүй гээд боджийсан чинь хар тамхи татдагыг нь мэдээд үнэлэмж хуга буурсан. За тэр ч яахав. Хөөрхий манай ангийхан энэ өглөө ордог багшид сөхрөхгүй л бол төгсөхгүй шинжтэй шүү. Ам сайтай амьтан нэг ч алга. Аан тийн нэг шинээр ирсэн Канад охин их нягууртай. Яадаг гээч шалгалт өгөх болхоор өөр ангид ганцаараа сууж, эсвэл багшийн өрөөнд ганцаараа сууж шалгалт өгдөг үнэн аймаар. Би бүр гайхаад олохгүй байна. Тэр хүүхэн ямар ч байсан 25 өнгөрцөн байгаа. Тэр хүртэл чинь одоо конкурсээс авхуулаад зөндөө шалгалт байгаа биз дээ. Түүнийг одоо хэн ингэж эрхлүүлхийм бэ байнга. Ямба гэдэг л энэ байх даа. Аан тийн ангийнхандаа эндэхийн Нарны Циркийн тоглолтыг хуга рекламдаад 5 нь явж тоглолтыг нь үзсэн. Билет нь 60 доллар болж байна гэсэн. Тэгээд нөгөө монгол ахыг зааж өгсөн юм. Тийм үзүүлбэр дээр гарна шүү гээд тэгсэн тэд ёстой бакь гэдгийг нь гайхаж ирсэн ха ха ха ха. Манай ангийн Польш охин найз залуутайгаа нийлээд нэг нохой худалдаж тэжээх гэж байгаа гэнээ. Тусад нь өрөө бэлдээд, өөрсдөө нохойндуу зарцуулах цагийн хуваариа гаргаад ха ха ха ха. Тэрний оронд нэг хүүхэд гаргадаг бол нээрээ. Муур тэжээчээгүй нь яамай даа. Аан тийн эволюцийн хуулиар сарын дараа Перу-с ирсэн залаа бас нэг Канад залуу хоёр хичээлээ дийлэхгүй нь гээд хаяцан. Перу-ийн залуу ч ажил хийдэг амжихгүйм байна гээд. Нөгөө Канад залуу угаасаа хичээлээ дийлэхгүй нь гээд хаяцоон. Хайран мөнгө гэж. Миний хажууд суудаг Герман эгч хаячих гээд их үзсэн. Харин нэг санаа нь өөрчлөгдөөд дуусгана гэж ярьж байна лээ. Денмак-с ирсэн хүүхэн найз залуутайгаа Монголд очиж байсан гээд хэлсэн бил үү. Тэр хүүхэн Хөвсгөл, Ар, Өвөрхангай, Эрдэнэ зуу явжийсан гэсэн. Дахиад Монгол явна гэхдээ говь уруу явна гэж ярьж байсан. Залуучууд нь ёстой сайхан сэтгэлтэй, хүнлэг ард түмэн гэж хэлж байна лээ. Би тэгэхээр нь Монголчууд хамгийн хүнлэг нь шүү гэж хэлсэн. Денмакт нээрээ их сургууль нь үнэгүй дээр нь оюутан бүрт сарын 1000 доллар өгдөг гэнээээээ. Манай ангийнхан шууд нүд нь томроод гараад ирсэн. Хүүеээ тийшээ явья гээд даанч өөрийнхөө иргэнд л өгий ш дээ. Юу гэж хүний юм тэжээхийн. Аягүй вол тэрэг эвдчинэ тийм биз дээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment