Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 8 July 2012

Galaxy S III ямар байна даа


Galaxy S II-ийг авья гээл бодооооооооооооооооооооооооооол явж байсан чинь S III нь гарчих юм.

Galaxy S III-ийг Мобиком анх Монголд оруулж байгаа л гэхийн, Юнитэл анхдагч л гэхийн. За хэн нь ч байсан яахав дээ.

Одоо тэгээд 1 100 000₮-ѳѳр энэ утасыг нѳгѳѳ 3000 ам доллараар таксиддаг, 50 000 ам доллараар хамгаалагч авдаг баячуудын хүүхдүүд л авдаг байх даа.

Учиргүй ухаантай лүд юм гэнэ. Яана яана гэнэв дээ. Бараг л сэтгэл унших гээд байдаг эд дэг шүү.

Сайн, муу хоёр талаас нь бодлоо л доо. За яахав, цаг зав хэмнээд, олон долон дугаар энэ тэр даралгүй шууд залгах гэнэ.

Аан харин нѳгѳѳ 365 хоногийн чинь ганц хоёрт нь ууна, иднэ аайн. Гэтэл нѳгѳѳ ухаантай утас маань сэтгэлийн халуун энэ тэрийг гаргаад хаяхын биш биз ва ха ха ха ха.

Тэр рүү нэг залгаатахдым уу гээд бодтол залгаад айн хэ хэ хэ. Буруу бодсон ч байж магадгүй.

Гэхдээ энэ ухаантай утаснаас татгалзах санаа байна. Нѳгѳѳ нэг сэргэж ядаж байгаа тархийг минь улам унтуулах шиг байна.

Galaxy Note авья гэсэн чинь үнээр том юмаа. Миний гараас том байгаа утасыг хаанаа барьж явах билээ.

Одоо тэгээд Galaxy S II дээрээ тогтоно доо. Нэгийгээ сонгоол удаан жилээр барих санаа байна.

4 comments:

  1. Replies
    1. Утаснаасаа тэнэг болчих болов уу гэж айгаад ккккккккккк

      Delete
  2. S3 avsan. Ynexeer taalagdaj bgaa, xelber ni ch xuurxun, ashiglaxad ch goyo yum bilee. S3 ni deer shyy.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү, тэгж байтал S 4 гарчих вий дээ. Учиргүй ухаантай гэсэн тийм байна уу.

      Delete