Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 15 July 2012
Diner Dash
Бухын доодохыг хараад тураад унав гэдэг шиг шинэ Diner Dash гарахыг хүлээсээр сууна.
Цахим тооцоолуур дээр энэнээс ѳѳр тоглоом тоглодоггүй хүн л дээ. За энэ тоглоомыг бол бүгдийг нь дээд оноотойгоор дуусгасан.
Сүүлдээ нүдэнд хоол зѳѳгѳѳд гүйж байгаа Flo-ийн зураг харагдаад галзуурахаа дѳхсѳн ха ха ха.
Diner Dash-ийн бүх тѳрлийг дуусгачихаад сүүлдээ Hotel Dash, Parking Dash энэ тэрийг нь тоглоод балалсан л даа.
Гэхдээ энэ Diner Dash бүр сүүлийн 2 жил лав шинэ тоглоом хийсэнгүй ээ. Би бас хааяаа тогломоор санагдаад орохоор ерѳѳсѳѳ шинэ юм байхгүй юм.
Хүмүүс нь тэтгэвэрт гарчихсан юм болов уу гэсэн ва ха ха ха ха ха ха ха.
Гэхдээ одоо нэгийг хийж байгаа байхаа. Саяхан нэг санал асуулга энэ тэр аваад байсан санагдана.
Хурдхан шинэ тоглоом хийгээсэй. Шавайгаа ханатал тоглохсон доо.
Subscribe to:
Post Comments (Atom)
hehe yostoi togloj uzeeguim bna. tehdee negseg nuguu bombolog buuddag togloom toglood shono barag heden ongiin bombolog niiluulj zuudeldeg baij bilee.
ReplyDeleteБИ тэр буудах энэ тэрт үнэн авьяасгүй, Харин энэ тоглоомонд ухаангүй дуралсан. Нэтээс хайгаад үзээрэй. Би болоод манай хэдэн найзууд дурлаад нэг хэсэг гайхалтай их тоглосон ш дээ кккккк.
DeleteСүүлдээ бүр тоглоомоо зүүдлээд майр байгааз дээ кккккккккккккк.
Say havarjingee utsan deeree Robodefense, daam, Reversi, ug taah togloom zavaaraa togloson. ;)
ReplyDeleteМиний тэсрэх бѳмбѳгѳнд тоглоом байгаагүй байхаа хэ хэ хэ. Хүмүүс харин утсан дээрээ их тоглодог юм билээ.
DeleteБи бараг 2 жил тоглоом тоглосонгүй. Одоо нэг тоглохсон гээд л...
хэхэ би бас энэнд чинь аймар дуртай шт .. яаж фүлл версионыг нь олдын .. би дандаа хямдаар нь тогложийсон ..
ReplyDeleteбас тэр ФАРМ юу билээ тэрэнд мангар донтсышт ..
Нэтээс эсэн шидээр нь хайгаад олцы ш дээ. Сайн хайвал байгаа байгаа.
DeleteБИ тэр цэцэг, навч ургуулдагыг ёстой сонирхоогүй. Хоол зѳѳгѳѳд л гүйж байх санаатай кккк.
Bi sponge bob dinner dash neg heseg toglood balrahaa shahsan... iPad iin togloom ban lee...
ReplyDeleteБи бүр донтоод бүгдийг нь дуусгачаад санаа амарсан. Тэгсэн хэрнээ дахиж шинээр гарах нь уу гээд л шүлсээ гоожуулаал сууна, хэ хэ хэ.
DeleteUlaan togloomchin baih ni, hehehe. Anyways, Eej Mini Teemeechin geel duu sanaand orohiin chinii neriig harahaar :)
ReplyDeleteНэг хэсэг их тоглосооон. Тэмээн дээрээс наран ойрхон гээд тэмээ хариулж ѳслѳѳ дѳѳ, хэ хэ хэ.
DeleteБи эхлээд ийм time management бүгдийг нь дуусгаад сүүлдээ hidden object руу ороод бас бүгдийг нь дуусгаад намайг дагаад манай 2 хүүхэд донтоод тэгээд хүчээр өөрийгөө татаж авсы шд. Нэтээс хүссэн тоглоомыг чинь олж өгнө шүү. Full version, collector's edition-тэй нь бүгдийг нь. Иймэрхүү time management жижиг тоглоомууд Bigfishgames.com-д их сонголттой байдаг юмаа. Шинэ ямар тоглоом гарсныг нь харж байгаад л нэтээс хайгаад олоод авчихдаг юм. Одоо даанч энэ японд Torrent хэрэглэж болохгүй байна л даа. Тэрнээс биш ч дон хөдөлвөл эгч 7 хоногийн дотор шинэ тоглоомуудыг дуусгана даа. Даанч хичээлтэй байна донтож болохгүй донтож болохгүй.
ReplyDeleteСүүлдээ нэг тоглоом суулгаад л ганц өдрийн дотор дуусгаад урамгүй болчихдог юм билээ. Ёоо загатнасан газар маажив гэдэг шиг л болдог байна шд. Заа өөртөө тоглоомын сайт руу орохгүй гэж хатуу шаардлага тавихаас. БОЛОХГҮЙ БОЛОХГҮЙ /өөртөө хэлж байгаан ккк/.
Шинэ тоглоом гараагүй байна лээ хѳ. Би саяханаас тоглоё гээд орсон чинь дандаа хуучин. Тэгэхээр бүү гэгэлзээрэй хѳ, хэ хэ хэ.
DeleteHidden object бас хѳѳрхѳн юм шиг байна лээ тээн. Би нээх тоглоогүй ээ. Харин энэ Diner Dash -ыг бүх тѳрлѳѳр нь дуусгасан.
Шинэ нь гарч ирэх нь үү гээд л харж сууна. Монголд очихоор чинь тоглоом олуулнаа. Би олж чаддаггүй юмаа. Үнэн лоймол.
Diner dash-ийг нэг зун тоглож байсын байна. Сүүлдээ уур хүрээд байдын байна лээ шд. Зочид хялалзаад уурлаад гараад явчихаар чинь хар аяндаа цухалдаад байх юм билээ. Их донтвол ядаргаанд орж мэдэхээр эд санагдсан...
ReplyDeleteХарин тиймээ тэр уурладаг энэ тэр татаанаа татаана. Надад тэр хүүхэдтэй хэсэг нь л хэцуу. Хүүхэд нь аймаар чанга орилоод, тэгэнгүүт нэг маягтай авгай нар хямсагнаад гараад явчихна.
DeleteБи ч бүр сүүлдээ тархин дотороо хоол зѳѳж гүйгээд, нѳгѳѳ хѳгжим ая нь хаа ч явсан цуг байсан кккккк.